Зиак эрхэм уншигчиддаа үдшийн мэндийг хүргье. Өнөөдөөр ажилаасаа тарж яваад нэг нөхөрт учиргүй загнууллаа. Мөчөөгөө өгөлгүй хэлэх гэсэн үгээ ч би бас хэлчихсээн. Маргааны гол шалтгаан нөгөө л замын түгжирээ, бөглөрөө шүү дээ. Хэн нэгнийхээ зөв бурууг энд тайлбарлахыг хүссэнгүй. Машин барина гэдэг ч мөн ч төвөгтэй ажил шүү. Миний хувьд машин барих сонирхол тун бага. Би долоо хоногийн 3 эсвэл 4 өдөр нь л машин барьдаг. Машин барихаар нэг л тайван бус болчихдог. Яагаад гэдийг сайн мэдэхгүй байна хэ хэ. За за энэ ч яахав миний асуудал. Өнөөдрийнхөө нийтлэлийг эхлье.
Бид аливаа нэгэн график байгуулчихаад, түүнийгээ ийш тийш нь зөөхдөө эсвэл аль нэг газар байрлуулахдаа ихэнх тохиолдолд хулгана ашиглан зөөдөг. Үүнийг дараах хөдөлгөөнт зургаар үзүүлэв.
Дээрх аргаар График зөөвөрлөх, байршуулах нь хэдийгээр хялбар боловч нөгөө талаас зарим нэг төвөгтэй байдлыг үүсгэдэг. Энэ төвөгтэй байдал нь график агуулсан Excel загвар хийж байх явцад тохиолддог. Excel загварт график байршуулахад нарийн хэмжээнүүд шаарддаг тул шууд хулгана ашиглан тухайн графикыг загварт байршуулахад хэцүү байдаг. Иймээс графикыг копмьютерын гар ашиглан зөөвөрлөдөг. Гар ашиглан зөөвөрлөнө гэдэг н keyboard-ийн сумыг ашиглах замаар графикыг зөөвөрлөх нь илүү нарийвчлалтай байдаг.
Зиа тэгэхээр Keyboard ашиглан графикыг зөөвөрлөхдөө дараах зааварыг дагаарай.
- CTRL товч дээр дарна.
- CTRL товчийг дарсан чигтээ хулганаар график дээр дарж, графикыг идвэхжүүлнэ.
Ингээд л та Keyboard ашиглаад графикы аль ч цэгт зөөх боломжтой болно.
Хэдийгээр энэ маш энгийн техник боловч хэрэглээний хувьд маш чухал гэдгийг та бүгд анхаараарай. Би энэ техникийг үргэлж ашигладаг, ашиглах ч дуртай.
Сэтгэгдэл үлдээх