За тайлангийн үе ч эхэллээ дээ. Гэхдээ манайхан 1-р улирал юм чинь юухан байхав, юухан байхав гэж бодоод сууцгааж байгаа байх. Миний хувьд ажил гүйлгээ ч бага байна. Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа байхоо. За өнөөдөр өнгөрөөд 2 хоног амарна. Цаг агаар жоохон тааруухан байх сурагтай. Амралтын өдрүүдээр амжуулах хувийн ажил их байгаа тул ажил тарахаас өмнө нэг нийтлэл бичье гэж шийдлээ. Өнөөдрийн бичих нийтлэл маань өмнөхтэй адил хэвлэх техниктэй холбоотой нийтлэл юм.
Та бүхэн Excel программын тодорхой нэг нүдэнд Comment (цаашид коммент гэсэн текстээр бичнэ) буюу тайлбар бичиж мэднэ байх. Зарим нэгэн Exceler-үүд комментыг ч харин ашиглах шиг болдог юм байна лээ. Excel дээрх мэдээлэл нь улаан, эрээн юм л харагдаж байдаг. Бараг нүд болгоноо тайлбарлан бичдэг байхаа тэр. Гэхдээ коммент ашиглах нь тийм ч буруу биш л дээ. Нүдний утгыг мартаж санахаас сэргийлдэг ид шидтэй хэрэгсэл. Зиак энэ ч яахав. Өнөөдрийн гол асуудал маань Excel программ дээр коммент хэрхэн бичих бэ?8 мөн бичсэн комментыг хэрхэн хэвлэх бэ гэсэн асуудал юм.
Надад дараах тооцоолол өгөгдсөн байна.
Дээрх тооцоололд тайлбар хийх шаардлагатай болжээ гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл B2 нүдний утга 87,000 гэсэн тоо нь 1-р сарын борлуулалт, B3 нүдний утга нь хүүний зардал ороогүй дүн гэх мэт тайлбар хийх шаардлагатай болсон. Тэгвэл бид энэ тайлбарыг Excel программын Comment хэрэгслийг ашиглах замаар тухайн нүдэнд оруулна.
Нүдэнд коммент оруулах
Үүний тулд бид B2 нүдэн дээр курсор байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Insert Comment коммандыг өгч, үүсэх талбарт тайлбараа бичнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Гэх мэтчлэнгээр B2, B3 нүдэнд коммент оруулна. Ингээд тухайн нүдэн дээр курсорыг байршуулахад комментууд автоматаар ил гарч, өөр нүд дээр курсорыг байршуулахад автоматаар коммент арилна. Хэрэв комментыг байнга ил гаргахыг хүсвэл коммент бичсэн тухайн нүдийг сонгож, хулганын баруун товчийг дарах замаар Show/Hide Comments коммандыг өгнө.
Энэ коммандын үр дүнд тухайн нүдний коммент байнга ил харагдах болно. Энэ мэтлэнгээр B3 нүдний комментыг ил гаргана.
Коммент хэвлэх
Одоо Excel программ дээрх тухайн тооцооллыг комменттой нь хамт хэвлэхийг хүссэн гэж үзье. Энэ тохиолдолд шууд хэвлэх коммандыг өгөхөд коммент хэвлэгдэхгүй. Тэгэхээр яаж тухайн тооцоолыг комменттой нь хамт хэвлэх бэ гэсэн асуудал үүснэ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо тайлбарлая.
Excel программ дээрх тооцооллыг комментын хамт хэвлэхийн тулд нэн тэргүүнд хэвлэх шаардлагатай комментуудыг байнга ил харагдах төлөвт тохируулах ёстой. Өөрөөр хэлбэл бид ний өмнө нь тайлбарлаж байсанчлан Show/Hide Comments коммандыг ашиглана гэсэн үг юм.
Ингээд Excel программын Page Layout цэсний Page Setup хэсгийн баруун доод буланд байрлах сум дээр дарж, Page Setup цонхыг нээнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Нээгдсэн Page Setup цонхны Sheet хуудаснаас Comment талбарын сонголтыг As displayed on sheet гэсэн болгож, OK коммандыг өгнө.
Ингээд одоо хэвлэх коммандыг өгөхөд ил гаргасан бүх комментууд цаасан дээр хэвлэгдэн гарах болно. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Үргэлж хэрэгтэй мэдээлэл өгдөг таньд баярлаж явдаг шүү. та 2 тусдаа шийтийг яаж хооронд холбож жиших дүн шинжилгээ хийх эсвэл хооронд нь тохируулах талаар мэдээлэл оруулж өгөөч. мөн =match =concenate нь ямар үүрэгтэй талаар hypernate нь яадаг талаар тайлбар хийж өгөөч. мөн product key гүй product key тэй эксел программ хоорондоо ямар ялгаатай талаар мэдээлэл хэлж өгөөч таньд баярлалаа арай л их юм асуучвуу кккк