Комбо бокс VS Data List

Аливаа Excel загварчлалд Data Validation-ийн Data List-ийг өргөн ашигладаг. Миний хувьд ч гэсэн Data List-ийг ашиглах дуртай. Гэхдээ зарим Excel хөгжүүлэгч нар маань Data list-ийг маань голоод байдаг талтай. Учир нь Data List-ийн сум нь зөвхөн тухайн нүдийг идэвхжүүлэх үед л харагддаг. Бусад тохиолдолд ямар нэгэн Data List агуулагдаж байгаа мэт харагддагүй. Энэ нь зарим Excel хэрэглэгч нарт маань таалагддагүй бололтой. Би яагаад энэ талаар мэдэж байна бэ гэвэл хүмүүс Data List-ийн сумыг яаж байнга харагдуулдаг болгох талаар үргэлж асуудаг юм. Иймээс энэ асуултыг нэг мөр цэгцэлхээр өнөөдрийнхөө нийтлэлийг бичихээр шийдсэн юм.

Та бүхэн Data Validation цэсний Data List талаар, мөн Data List-ийг хэрхэн үүсгэх талаар мэднэ байх. Хэрэв талаар мэдэхгүй бол дараах линкүүдээр орж, Data List-ийн талаар зохих төвшний мэдлэгтэй болоорой.

Data List-тэй холбоотой нийтлэлүүд

Excel программын A1:A4 мужид мэдээлэл өгөгдсөн байх ба эдгээр мэдээллийг ашиглаж, C1 нүдэнд Data Validation цэснээс Data List үүсгэсэн. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

CB_3

Та бүхэн дээрх хоёр зурагнаас Data List-ийн сул талыг харж байгаа байх. Энэ нь Data List агуулсан нүд зөвхөн идэвхтэй үед тухайн нүдэнд Data List агуулагдаж байгаа мэдэх боломжтой байна. Тухайн нүд идэвхгүй үед тус нүдэнд ямар нэгэн Data List агуулагдаж байгааг мэдэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр Data List ашиглаж байгаа нөхцөлд ямар ч аргаар Data List-ийн сумыг байнга ил харагдуулах боломжгүй гэдгийг та бүхэнд хэлэх нь зүйтэй байх. Тэгвэл Data List-ийн энэ асуудлыг бид Combo Box ашиглах замаар шийдэж чадна.

Combo Box нь Data List-тэй төстэй унждаг цэс юм. Combo Box-ийг дараах зурагт дүрслэн үзүүллээ.

CB_4

Combo Box нь Sheet-ийн ямар нэгэн нүдэнд байршдаггүй обьект шинж чанартай хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зураг, дүрстэй адил шинж чанартай гэсэн үг. Combo Box нь ямар ч тохиолдолд ил харагдаж байдагаараа Data List-ээс давуу талтай. Excel программд Combo Box-ийг дараах зурагт үзүүлсэн зааварын дагуу үүсгэнэ. Өөрөөр хэлбэл Developer цэсний Insert хэсгээс Combo Box (Form Control) гэсэн сонголтыг хийж, Combo Box байршуулах мужид байрлуулна.

CB_2

Манай жишээний хувьд C1:D1 мужийг дамнуулан Combo Box-ийг баршуулсан болно.

CB_5

Одоо Combo Box-д мэдээлэл хэрхэн оруулах талаар тайлбарлая. Өөрөөр хэлбэл A1:A4 мужийн мэдээллийг Combo Box-д оруулна гэсэн үг. Энэхүү мэдээллийг оруулахын тулд Combo Box-ийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Format Control… коммандыг өгнө.

CB_6

Ингээд Format Object цонх нээгдэх ба тус цонхны Control хуудсанд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийнэ.

CB_7

Input range: Энэ талбарт Combo Box-д орох мэдээлэл буюу мужийг зааж өгнө. Энэ талбарт зөвхөн муж, эсвэл Name Manager-т тодорхойлсон нэрийг л оруулах боломжтой. Манай жишээний хувьд A1:A4 мужийг сонгож оруулсан.

Cell link: Энэ талбарт Combo Box-оос сонголт хийсэн үр дүнг харуулах нүдийг зааж өгнө. Combo Box-ийн үр дүн 1, 2, 3, …. гэх мэтчлэнгээр бүхэл тоон утга гарна. Манай жишээний хувьд Cell link талбарт B1 гэсэн нүдийг зааж өгсөн байна. Жишээлбэл бид Combox Box-оос эхний утгыг (Excel) сонговол B1 нүдэнд 1 гэсэн утга гарна. Хэрэв бид Combo Box-оос 3 дахь утга (VBA)-ыг сонговол B1 нүдэнд 3 гэсэн үр дүн гарна. Гэх мэтчлэнгээр бүхэл тоон утгууд B1 нүдэнд гарна.

Drop down lines: Энэ талбарт Combo Box-ийн унждаг цэсэнд эхний даралтаар хэдэн утгыг харуулах сонголт юм.

За ингээд дээрх зурагт харуулсан тохигоонуудыг хийсэн бол OK коммандыг өгч, Format Object цонхыг хаана. Одоо Combox Box-ийн сум дээр дарахад мэдээллүүд Combo Box-д орсон байх болно.

CB_8

CB_9

Combo Box-д орсон мэдээллээс аль нэг мэдээллийг сонгоход Combo Box-ийн тухайн байршил дахь индекс нь B1 нүдэн бүхэл тоогоор илэрхийлэгдэн гарах болно. Бид Combo Box-оос Excel.mn гэсэн утгыг сонгоход B1 нүдэнд 2 гэсэн утга гарах болно.

Зиак Combo Box-ийн хувьд энэ хэдэн зүйлийг бичихэд л хангалттай байх. Та бүхэн Combo Box ашиглахдаа Cell link-д оруулсан нүдийг бусад томьёотой холбох замаар ашиглана. Та бүхэнд амжилт хүсье. Туршаад үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

  1. Сайн байна уу.

    Танай сайт маш их таалагддаг шүү. Дээр оруулсан мэдээллийг дагаж хийж үзэх гэтэл миний excel дээр Developer гэсэн цэс байдаггүй. 2010-д байдаггүй юм болов уу. Эсвэл нэмэлт тохиргоо хийдэг юм болов уу. Энэ талаар зөвлөгөө өгч тус болно уу.

Холбоотой нийтлэлүүд