Бороотой өдөр байна. Нэг амархан боловч чухал техникийн талаар өнөөдөр танилцуулая. Copy/Paste үйлдлийг манай Excel хэрэглэгч нар бараг бүгдээрээ мэднэ. Энэ бол Excel программ дээр хамгийн их хэрэглэгддэг комманд. Хэдийгээр энэ коммандыг бүгд ашигладаг ч зарим тохиолдолд тийм ч оновчтой бусаар ашиглаж байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл их хэмжээний мэдээлэл дээр Copy/Paste үйлдлийг хийхдээ мэдээлэл хуулах мужийг идэвхжүүлэх, хулагана чирэх зэрэг үйлдлийг хийж, улмаар цаг хугацаа их алддаг.
Жишээлбэл Excel программын A1:A50,000 мужид =SUM(B1:E1) гэсэн томьёог оруулах шаардлагатай болсон гэж үзье. Энэ тохиолдолд курсороор дээрх томьёог чирэх замаар хуулна гэдэг тийм ч оновчтой бус шийдэл.
Тэгэхээр Copy/Paste үйлдлийг хэрхэн хийх тухай шийдлийг одоо бичье.
- А1 нүдэнд =SUM(B1:E1) гэсэн томьёогоо бичиж оруулна.
- A1 нүдийг Copy (Ctrl+C) хийнэ.
- Excel программын зүүн дээд буланд байрлах Name Box талбарт A1:A50000 гэж бичээд ENTER товчийг дарна.
- Дахин ENTER товчийг дарахад A1 нүдний томьёо A1:A50000 мужид хуулагдсан байх болно.
Зиак одоо та бүхэн туршаад үзээрэй. Амархан мөртлөө хэрэгтэй техник шүү. Одоо их хэмжээний мужид томьёо хуулахдаа чирч хуулах шаардлагагүй боллоо. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Sain baina uu,
bi 2015.06.26nd maileer asuult asuusdan yumaa, ter maild hariu irdegguie, hariu ireh bolvuu?
Sain baina uu,
bi 2015.06.26nd maileer asuult asuusan yumaa, ter maild hariu irdegguie, hariu ireh bolvuu?
Сайн байна уу. Та асуултаа тодорхой явуулаарай. Асуултын агуулагыг ойлгоогүй улмаас хариу бичээгүй байгаа.
ok
Bayarlalaa