2008 оны олимп байхаа. Үйтүмэн бокс тайлбарлаж байхдаа ИЛҮҮ, ИЛҮҮ, ИЛҮҮ гэсэн үгийг тренд болгож байсан. Тэгвэл энэ тренд үгийг нь өнөөдрийнхөө нийтлэлд ашиглачихая байз. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ Finance-XL 9.0 загварынхаа шинэчилсэн хувилбарыг танилцуулая. Бид Finance-XL загвараа 2014 оноос хойш хөгжүүлж байгаа билээ. Тодруулж хэлбэл IPhone, Samsung, Huawei-тай уралдаад л хөгжүүлээд байгаа шүү 🙂 🙂 🙂 . Гэж онгироод ч яахав. Гэхдээ та бүгдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлаж Finance-XL загвараа тухай цаг бүр нь сайжруулаад, шинэчилээд явж байгаа билээ.
Бид өнөөдрийнхөө нийтлэлээр Finance-XL загварынхаа 9 дэхь хувилбарыг танилцуулж байна. Энэ хувилбар маань бусад өмнөх хувилбаруудаас хол илүү гарсан хувилбар болсон. Өөрөөр хэлбэл Finance-XL загварын өмнөх хувилбаруудаас ИЛҮҮ, ИЛҮҮ, ИЛҮҮ болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Энэ удаагийн Finance-XL загварын гол шинэчлэлийг хийхдээ миний бие загварын хурданд илүү анхаарал хандуулсан. Тодруулж хэлбэл өмнөх хувилбаруудын Excel загварчлал нь 50 хувь нь Excel программын функцэд суурилаж зохиогдсон бол энэ удаагийн хувилбар маань 10 хувь нь томъёо, функцэд суурилаж, 90 хувь нь VBA кодонд суурилаж зохиогдсон болно. Үүний үр дүнд Finance-XL загварын ажиллагаа нь томъёо, функцийн ачааллаас үл хамааралтай болж буй хэрэг юм. Та бүхэн мэднэ дээ. Excel программ дээр их хэмжээний мэдээлэлд томъёон функц ашиглахад Excel программ яаж гацдаг, ачаалладаг, Calculate хийдэг зэргийг надаас илүү сайн мэдэж байгаа байх. За ингээд Finance-XL загвар маань хэрхэн өөрчлөгдсөн талаар та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулая.
Finance-XL загварын хүчин чадлын харьцуулалт:
Finance-XL 9.0 загварын хүчин чадал өмнөх хувилбаруудаас эрс нэмэгдсэн. Яагаад гэдгийг бид өмнөх хэсэгт тайлбарласан билээ. Харин одоо загварын хүчин чадал яг ямар хэмжээтэйгээр нэмэгдсэнийг тоон үзүүлэлтээр, өмнөх хувилбартай харьцуулан та бүхэндээ танилцуулая.
Үйлдэл | Finance-XL 9.0 | Finance-XL 8.0 |
Гүйлгээний тоо | 10,000 ширхэг (Нэмэх боломжтой) |
5,000 ширхэг (Нэмэх боломж бага) |
Дансны тоо | 500 ширхэг | 300 ширхэг |
Хурд | 10,000 гүйлгээтэй файл: 1 үйлдэл: 2 секунд |
5,000 гүйлгээтэй файл: 1 үйлдэл: 5 секунд |
Хэмжээ | 10,000 гүйлгээтэй файл: 1mb |
5,000 гүйлгээтэй файл: 2mb |
- Finance-XL 9.0 загварт нийт 10,000 ширхэг гүйлгээ шивэх боломжтой. Хэрэв тухайн хэрэглэгч Finance-XL загварын гүйлгээний тоог 15,000 эсвэл 20,000 болгохыг хүсвэл EXCEL.mn сайтанд хандаж нэмэгдүүлэх боломжтой. Загварын өмнөх хувилбаруудад гүйлгээний тоог нэмэгдүүлэх боломжтой байсан хэдий ч гүйлгээний тоо ихсэх тусам загварын томъёоны ачаалал нэмэгдэж, Excel файл гацах эрсдэлтэй байсан. Харин одоо Finance-XL 9.0 загварын хувьд энэ асуудал бараг үүсэхгүй.
- Finance-XL 9.0 загварт нийт 500 ширхэг данс үүсгэх боломжтой. Хэрэв тухайн хэрэглэгч Finance-XL загварт ашиглах дансны тоог 800 эсвэл 1,000 болгохыг хүсвэл EXCEL.mn сайтанд хандаж нэмэгдүүлэх боломжтой. Загварын өмнөх хувилбаруудад дансны тоог нэмэгдүүлэх боломжтой байсан хэдий ч дансны тоо ихсэх тусам загварын томъёоны ачаалал нэмэгдэж, Excel файл гацах эрсдэлтэй байсан. Харин одоо Finance-XL 9.0 загварын хувьд энэ асуудал бараг үүсэхгүй.
- Finance-XL 9.0 загварын хурд эрс нэмэгдсэн. Туршилтаар 10,000 ширхэг гүйлгээн дээр удаашрах, Calculate хийх хугацаа маш бага гарсан. Өмнөх хувилбар 1000-аас 2000 ширхэг гүйлгээ дээр удааширч, сalculate хийх процесс нэлээдгүй удаан хугацаанд (Нэг үйлдэлд 3-5 секунд зарцуулж байсан) үргэлжилдэг байсан.
- Finance-XL 9.0 загварын Excel файлын хэмжээ өмнөх хувилбараас 1 дахин багассан. Excel файлын хэмжээ их байх тусам тухайн файлын тооцоолол хийх хурд удааширдаг. Finance-XL 9.0 загвар дээр 10,000 ширхэг гүйлгээ шивхэд файлын хэмжээ 1 mb болж байв. Өмнөх хувилбарууд дээр 5000 ширхэг гүйлгээтэй файлын хэмжээ 2mb-ээс 3mb болж байсан. Файлын хэмжээ багассанаар Finance-XL 9.0 загварын хурд нэмэгдэх нэг хүчин зүйл болсон.
Finance-XL 9.0 хувилбарт оруулсан нэмэлт боломжууд
Acc хуудсанд үлдэгдэл татах коммандаар дансны үлдэгдэл, гүйлгээ балансыг өгөгдсөн огнооны хооронд гаргадаг болов. Өмнөх хувилбарууд дээр дансдын үлдэгдлийг томъёо ашиглан татаж хардаг байсан. Энэ нь Finance-XL загварын ажиллах хурданд сөргөөр нөлөөлж, гүйлгээ ихсэх тусам загварын ажиллах хурд удааширдаг. Энэ үйлдлийг бид VBA кодоор автоматжуулж, томъёо ашиглахгүй болсон.
Одоо бид дансны үлдэгдлийг харахдаа гүйлгээ татах эхлэх, дуусах гэсэн хоёр огноо гараас оруулж, Үлдэгдэл татах гэсэн коммандыг өгсөнөөр дансдын үлдэгдэл гарна. Мөн тухай хугацааны гүйлгээ баланс автоматаар гарна. Энэ талаар дээрх зурагт үзүүлэв.
CТ-1 тайлан эхний үлдэгдлийг автоматаар гаргадаг болов. Нэгэнт бид тайлангийн C1, C2 гэсэн үлдэгдлүүдийг автоматаар гаргаж чаддаг болсон тул одоо СТ-1 тайлангийн эхний үлдэгдлийг хүссэн хугацаагаар гаргаж боломжтой болж байгаа юм. Гүйлгээ татах огнооны эхний огноо нь СТ-1 тайлангийн эхний үлдэгдлийг харуулах огноо юм.
Finance-XL загварын өмнөх хувилбар дээр бид Acc хуудсанд эхний үлдэгдлийг шууд гараар зоож өгдөг байсан учраас СТ-1 тайлангийн эхний үлдэгдлийг автоматаар гаргах боломжгүй байдаг байсан. Иймээс СТ-1 тайлангийн эхний үлдэгдлийг гараар оруулж өгдөг байсан.
Олон гүйлгээг нэг зэрэг зэрэг устгадаг болов. Бид загварын өмнөх хувилбарууд дээр GL хуудсанд бүртгэгдсэн гүйлгээг устгахдаа нэг нэгээр нь сонгож устгадаг байсан. Энэ нь гар ажиллагаа ихтэй, хугацаа шаардсан ажил болдог байв. Харин одоо таны сонгосон гүйлгээг багцаар нь устгах боломжтой болсон.
Өмнөх хувилбарууд дээр бид олон гүйлгээг нэг зэрэг устгахын тулд мэдээллийг Export хийж, гүйлгээнүүдийг устгасны дараагаар буцааж Import хийх замаар устгадаг байв.
Цалингийн гүйлгээтэй холбоотой данснууд автомтааар цалин тооцоолох хэсэгт татагдаж ордог болов. Finance-XL 8.0 хувилбараас эхлэн цалин автоматаар бодож эхэлдэг болсон. Тус хувилбар дээр цалинтай холбоотой дансдуудыг гараар цалингийн тооцоолол хийдэг SAL sheet-нд оруулж өгдөг байсан. Энэ удаагийн шинэчлэлээр энэхүү гар ажиллагааг автоматжуулж, цалингийн гүйлгээтэй холбоотой дансуудыг автоматаар цалин тооцоолох SAL sheet-нд оруулдаг болсон.
Acc хуудсанд цалингийн гүйлгээтэй холбоотой данс үүсэхэд автоматаар SAL sheet-ний холбогдох нүдэнд татагдан орох болно.
Цалин тооцоолсон хүснэгтийг архивлах замыг автоматаар сонгодог болов. Finance-XL 8.0 загвар дээр цалингийн хүснэгт хадгалах замыг гараар оруулж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл цалингийн хүснэгт хадгалах байршлыг хуулж, F4 нүдэнд гараар оруулж өгдөг байсан. Харин одоо Finance-XL 9.0 хувилбар дээр замыг автоматаар зааж өгдөг болсон.
Цалин бодох SAL Sheet-нээс улаан өнгөтэй B (Browse гэсэн үгний товчлол) товч дээр дарж цалингийн хүснэгтийг хаана хадгалах байршлыг сонгоно. Ингэснээр дээрх зурагт үзүүлсэн цэнхэр үсгийн фонттой зам автоматаар үүсэх болно.
Зиак Finance-XL 9.0 загвар дээр орсон гол гол өөрчлөлтүүдийг та бүхэндээ танилцууллаа. Одоо Finance-XL загвар маань илүү хурдан, илүү хүчтэй болсон. Бидний боловсруулсан Finance-XL 9.0 загвар та бүхэнд таалагдана гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна.
Finance-XL 9.0 загварын үнийн санал
Хэрэв та бидний боловсруулсан Finance-XL 9.0 загварыг худалдан авахыг хүсвэл дараах хоёр үнийг санал болгож байна. Үүнд:
Finance-XL 9.0 Цалинтай хувилбар |
Finance-XL 9.0 Стандарт хувилбар |
|
Санал болгож буй үнэ | 180,000 MNT | 160,000 MNT |
Хэрэв та Finance-XL загварын өмнөх хувилбаруудыг ашиглаж байгаа бол үнийн зөрүүг төлж Finance-XL 9.0 загварыг авах боломжтой. Тодруулбал Finance-XL 7.0 хувилбарыг та 120,000 төгрөгөөр авсан бол 40,000 төгрөг нэмж төлөөд одоо ашиглаж буй Finance-XL 7.0 загвараа Стандарт Finance-XL 9.0 болгох боломжтой.
Finance-XL загвартай холбоотой мэдээлэл:
- Finance-XL загварын видео танилцуулга, хичээл
- Finance-XL загварын танилцуулга
- Finance-XL загвар цалин боддог боллоо 🙂
- Finance-XL 7.0 сонин сайхан юу байна даа?
- Finance-XL загвар шинэчлэгдлээ
- Finance-XL загвар дээр гүйлгээ хийх процессийг хялбарчлах техникийн зөвлөмж (2-р хэсэг)
- Finance-XL загварын хөгжил, шинэчлэлтийн талаар….
Та бидэнтэй холбогдохыг хүсвэл: 8888-0946 утсаар холбогдоорой.
Finance-XL загварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: ЭНД ДАРЖ Finance-XL загварын видео хичээл, видео танилцуулагыг үзээрэй. Танд амжилт хүсье.
ХОЛБОО БАРИХ УТАС: 8888-0946
Сэтгэгдэл үлдээх