Зээлийн график хийж сурцгаая

Би 10.0 сая төгрөгийн зээл авмаар байна. Хаан банкинд хүү нь сарын 1.8 хувь гэж байна. Хэрвээ би 3 жилийн хугацаатайгаар өдий хэмжээний зээлийг авбал сард ойролцоогоор хэдэн төгрөг төлөх бэ ? гэж (төстэй асуултууд) асуух хүмүүстэй олон удаа таарсан. Энэ тооцоог хэдийгээр эдийн засагч, санхүүч хүмүүс хийж чадах боловч энгийн, мэргэжилийн бус хүмүүс тийм ч амархан хийж чадахгүй. Хэрэв танд болон таны таньдаг хүмүүст иймэрхүү асуудал тулгарсан бол энэхүү нийтлэлийг сайтар уншаарай. Бид энэхүү нийтлээр зээлийн тооцоо буюу зээлийн графикыг хэрхэн хялбараар тооцоолон гаргах тухай авч үзэх болно.

Хэрэв та зээлийн тооцоолол хийх гэж байгаа бол MS Excel программ дээр томьёо тооцоолол хийх шаардлагагүй. Зүгээр л доорх заасан замын дагуу MS Excel программд байдаг үндсэн загвар файлыг гаргаж ирэхэд л хангалттай.

C:\Program Files\Microsoft Office\Templates\1033\LoanAmortization.xls

Энэхүү LoanAmortization.xls нь MS Excel 2003, 2007-д байдаг гэдийг миний хувьд сайтар мэдэж байна. Харин MS Excel 2010, 2013-т байгаа эсэхийг шууд хэлж чадахгүй байна. Дийлэнх компьютерийн хувьд LoanAmortization.xls файл нь дээрх заасан зам дээр байдаг. Хэрэв та программаа D диск, E диск дээр суулгадаг бол D:\Program Files\Microsoft Office\Templates\1033\LoanAmortization.xls гэх мэтээр өөрчилж файлыг олж болно. LoanAmortization.xls файл нь бүр олдохгүй бол хайсан ч болно.

За одоо LoanAmortization.xls файлыг хэрхэн ашиглах тухай авч үзье. Та 100,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр банкнаас зээлэх гэж байгаа гэж бодоё. Тэгвэл сард хэдэн төгрөг төлөх талаар LoanAmortization.xls файлыг ашиглан зээлийн графикыг гаргая. Юуны өмнөLoanAmortization.xls файлыг нээнэ.

Нээгдсэн файлын улбар шар нүдэнд шаардлагатай зээлийн мэдээллийг оруулна. Үүнд:

Шаардлагатай мэдээллийг оруулах:

Loan amount – Авах гэж буй зээлийн хэмжээг оруулна.

Annual interest rate – Зээлийн жилийн хүүг оруулж өгнө. Хэрэв хүү сараар өгөгдсөн бол жилд шилжүүлнэ. Жишээлбэл сарын 1.8 хувь гэж өгөгдсөн бол жилийн 1.8%x12=21.6% гэж оруулна.

Loan period in years – Зээлийн хугацааг сараар оруулж өгнө. Жишээлбэл 5 жил гэж үзвэл энэ нүдэнд 5 гэж оруулна.

Number of payments per years – сард төлөх төлбөрийн тоог оруулна. Жишээлбэл сар бүр зээл төлнө гэж үзвэл 12 гэж оруулна.

Start date of loan – Зээл авах огноог оруулна.

Optional extra payments – Үүнд зээлийн графикын дагуу сар бүр төлөх дүнгээс гадна сар бүр төлөх нэмэлт төлбөрийн хэмжээг оруулна. Энэхүү талбарыг заавал бөглөх шаардлагагүй.

Үр дүнгийн хүснэгт:

Scheduled payment – Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ тооцоологдоно.

Scheduled number of payments – Зээлийн графикын дагуу төлөх төлбөрийн тоо

Actual number of payments – Нэмэлт төлбөр хийсэн тохиолдолд төлбөр төлбөрийн тоо

Total early payments – Нэмэлт төлбөрийн хэмжээ

Total interest – Нийт төлөх хүү

За ингээд жишээний өгөгдөлөө LoanAmortization.xls файлд оруулая.

Дээрх тооцооллийн үр дүнг танилцуулбал:

Сар бүр үндсэн зээл хүүний хамт 2,739,196.64 төгрөг төлнө.

Нийт төлбөрийн тоо 60 удаа.

Нийт төлөх хүүний хэмжээ 64,351,798.40 төгрөг байна.

Хэрэв дээрх сар бүр төлөх дүнгээс гадна 1,000,000 төгрөг сар бүр нэмж хийвэл дээрх тооцоолол хэрхэн өөрчлөгдөх талаар авч үзье. Үүний тулд Optional extra payments нүдэнд 1,000,000 гэж оруулна.

Дээрх тооцооллийн үр дүнг танилцуулбал:

Сар бүр үндсэн зээл хүүний хамт 2,739,196.64 төгрөг төлнө.

Нэмэлт төлбөр хийж эхэлсний улмаас нийт төлбөрийн тоо 37 удаа болж буурсан байна.

Нийт төлөх нэмэлт төлбөрийн дүн 36,222,524.85 төгрөг.

Нийт төлөх хүүний хэмжээ 37,626,111.52 төгрөг болж буурсан байна.

За ингээд зээлийн график тооцоо асуудалгүй болсон гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. interest
    ending balance
    cumulative interest gej yag yug ilerxiileed bn

  2. Interest ni тухайн сард төлөх хүүний хэмжээ
    Ending Balance ni Зээлийн өрийн үлдэгдэл
    Cummulative interest нь нийт төлөх хүүний хэмжээ

  3. HI,
    1.6 jileer tootsoolliig hiiy gevel ene tomyond yamar uurchlultiig hiih ve?
    Thanks in advance.

    1. er ni bol Loan amount deer niit zeeliin hemjee, Loan period in years = zeeliin niit Jil, Number of payments per year = jild zeeliin ergen tuluh too, Start date of loan
      zeel avsan ehnii on sar udur, tomyo ene ter uurchluh yamar ch shaardlaga baihgui

  4. Сайна уу. Дээгий. Жил оруулах нүд буюу D7 нүдэнд шууд 1.6 гэж бичиж өгөх замаар зээлийн тооцооллыг хийж болно байх гэж бодож байна. Гэхдээ D7 нүдэнд Data Validation ашигласан байгаа учраас бутархай тоо орохгүй байх. Иймээс та Sheet-ийн хамгаалалтыг арилгаж байгаад D7 нүдний Data Validation-ийг арилгаж, дурын утга оруулдаг байдлаар тохируулна.

    Энэ файлын Sheet-ийг хамгаалахдаа нууц үг ашиглаагүй байгаа болно.

  5. Ene huugee 360 honogoor tootsoj bna.Yaj 365 honogoor buyu tuhain jiliin bodot honogoor tootsoh ve.

    1. Тийм байж болох талтай. Би яг сайн шалгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ та үндсэн томьёо руу орж байгаад 360-ийг 365 болгох боломжтой. Sheet-ийн хувьд ямар нэгэн нууц үгээр хамгаалагдаагүй болно.

      1. Ene herwee ppmt, ipmt geh met function ashiglasan bol bolomjgui. Edgeer function n ugaasaa sar buriig 30 honogtoi jiliig 360 honogtoi gej bichigdsen bdag

  6. microsoft windows 2013

    C:\Program Files (x86)\Microsoft Office\Templates\1033

    байдаг юм байна аа

  7. Буруу гараад байна. Тухайн жилийн бодит хоногоор тооцохгүй 360 хоногоор тооцоод байх шиг бна.

    1. Тийм байж болох талтай. Би яг сайн шалгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ та үндсэн томьёо руу орж байгаад 360-ийг 365 болгох боломжтой. Sheet-ийн хувьд ямар нэгэн нууц үгээр хамгаалагдаагүй болно.

  8. mash ih heregtei medeelel bna bi ooriinhoo zeeliig shalgaj vzlee, oird zeeliin vldegdlee shalgaagvi baisan say vzeed tulj duushad mash oirhon baigaag haraad ih bayrllaa

Холбоотой нийтлэлүүд