Санамсаргүй зохиол [1-2]

Зиак үдшийн мэнд залуучууд. Мэдээ оруулалгүй нилээд удсан байна. Орой ажилаасаа ирээд жоохон унтсан чинь одоо нойр хүрдэггүйээ. Тэгээд ТВ-гээр кино үзэх гэсэн чинь гоё кино гарахгүй байна. Зүгээр сууснаас гээд ганц нийтлэл бичээд унтая гэж бодлоо. Заримдаа нийтлэл бичих гэхээр жишээнд оруулчих мэдээ олдохгүй жоохон төвөгтэй  байдаг юм. Тэгээд өөрөө мэдээгээ зохиох гэж оролдоно доо. Шууд оюун санааны потенциалаар мэдээлэл зохиоход маш хэцүү байдагийг та нар мэдэх үү. Миний хувьд санамсаргүй тоон мэдээлэл зохиох гэж үйлээ үздэг. Яаж ч санамсаргүй тоо бичээд, зохиосон тоо маань нэг л санамсаргүй биш юм шиг санагдаад байдаг юм. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр EXCEL программ дээр санамсаргүй мэдээлэл хэрхэн зохиох талаар нэгэн бүлэг сэдвийг эхлүүлье.

1. Санамсаргүй тоо үүсгэх

Зиак санамсаргүй тоог 2 төрлөөр үүсгэх боломжтой. Нэгдүгээрт RAND функц ашиглана. Хоёрдугаарт RANDBETWEEN функц ашиглана.

RAND функц

Энэхүү функц нь 0-1 хооронд санамсаргүй тоог үүсгэдэг. Энэ функцээр үүсгэсэн санамсаргүй тоог статистикийн хэлэнд 0-ээс 1-ийн хооронд жигд тархалттай санамсаргүй тоо гэж нэрлэдэг.

За тэгээд энэ функцийг ашиглахад маш хялбар байдаг. Яагаад гэвэл бид энэ томьёог ашиглаж байгаа тохиолдолд бусад томьёотой адил янз бүрийн муж, нүд сонгоод байх шаардлагагүй. Ердөө л:

=RAND()

гэж бичихэд л хангалттай. Энэ функцийг ашигласан жишээг дараах зургаар үзүүлэв.

Rnd_2

Энэ функцийг ихэвчилэн математик, статистикийн тооцоололд өргөн ашигладаг. Ялангуяа МОНТЕ-КАРЛО аргад ашигладаг.

RANDBETWEEN Функц

Зиак энэ функц нь өгөгдсөн бүхэл тоон интервалд санамсаргүй тоо үүсгэдэг функц юм. За тэгээд энэ функцийг ашигладаг мөн л хялбар байдаг. Бид шаардалагатай санамсаргүй тооныхоо дээд, доод хязгаарыг өгөхөд л хангалттай. Жишээлбэл:

=RANDBETWEEN(1000,9999)

гэж бичихэд 1000-аас 9999 гэсэн тооны хооронд санамсаргүй тоо үүсэх болно. Энэ функцийг ашигласан жишээг дараах зургаар үзүүлэв.

Rnd_3

Энэ функцийг ихэвчилэн энгийн хэрэглээнд буюу санамсаргүй мэдээлэл зохиоход өргөн ашигладаг.

2. Санамсаргүй бутархайтай тоо үүсгэх

Бидний дээр авч үзсэн RAND болон RANDBETWEEN функцууд нь нэг нь бутархай тоо, нөгөө нь бүхэл тоо үүсгэдэг функцууд юм байна. Тэгвэл яаж бутархайтай тоо үүсгэх бэ гэсэн асуулт гарч байна. Бутархайтай тоо гэдийг 100.67, 1.26, 15.87 …. гэх мэтчилэн тоонуудыг хэлнэ. Бид RAND функцийг ашиглах замаар бутархайтай тоог үүсгэж чадна. Өөрөөр хэлбэл бид дараах томьёо ашиглах замаар бутархайтай тоо үүсгэнэ.

=RAND()*(100-1)+1

Дээрх томьёо нь 1-ээс 100-ийн хооронд бутархайтай тоо үүсгэх томьёолол юм. Хэрэв 100-аас 1000 хооронд бутархайтай тоо үүсгэх бол томьёог =RAND()*(1000-100)+100 гэсэн томьёог ашиглана. Гэх мэтчилэнгээр бусад тооны интервалд хөрвүүлж болно. Энэхүү томьёог ашигласан жишээг дараах зургаар үзүүлье.

Rnd_4

Иймэрхүү бутархайтай тоог Excel хэрэглэгч нар маань ихэвчлэн статистикийн судалгаа шинжилгээнд өргөн ашигладаг.

3. Санамсаргүй бутархай тоог VBA функц ашиглах замаар үүсгэх

Бид санамсаргүй тоог үүсгэхдээ Excel программын RAND, RANDBETWEEN функцэд баригдаад байх шаардлагагүй. Бид VBA код ашиглах замаар санамсаргүй тоог үүсгэжболно. Бид санамсаргүй тоог VBA код ашиглан үүсгэхийн тулд дараах VBA кодыг ашиглана.

[php]Public Function RandomNumbers(Num1 As Long, Num2 As Long, Optional Decimals As Integer)</pre>
Application.Volatile
Randomize
If IsMissing(Decimals) Or Decimals = 0 Then
RandomNumbers = Int((Num2 + 1 – Num1) * Rnd + Num1)
Else
RandomNumbers = Round((Num2 – Num1) * Rnd + Num1, Decimals)
End If
End Function[/php]

Энэхүү VBA код нь дараах функцийг үүсгэнэ.

=RANDOMNUMBERS(lower_value,upper_value,decimel)

Энд:

Lower_value: Үүсгэх санамсаргүй тооны доод хязгаарыг оруулна.

Upper_value: Үүсгэх санамсаргүй тооны дээд хязгаарыг оруулна.

Decimel: Үүсгэх санамсаргүй тооны бутархай орны нарийвчлалыг оруулна.

За одоо зохиосон RANDOMNUMBERS функцээ хэрхэн ашиглах талаар жишээ авч үзье. Бид 50-аас 100-гийн хооронд 2 орны нарийвчлалтай санамсаргүй тоо үүсгье. Үүний тулд бид Excel программд дараах томьёог бичнэ. Үүнд:

=RANDOMNUMBERS(50,100,2)

Томьёог хэрхэн ашигласан талаар дараах зурагт үзүүлэв.

Rnd_5

Зиак иймэрхүү байдлаар санамсаргүй тоонуудыг үүсгэж болдог байх нь. Энэ бол энгийн хэрэглээний ердөө л гурван хувилбар. Цаана чинь хүмүүс санамсаргүй тоог төрөл бүрээр үүсгэж байна. Жишээлбэл статистикийн бүх тархалтаар (нормал тархалт, вейбулл тархалт, стьюдентийн тархалт гэх мэт) санамсаргүй тоо үүсгэж байна. Зиак ингээд өнөөдөртөө өндөрлөе. Дараагийн нийтлэлээр санамсаргүй тооны хэрэглээний талаар авч үзэх болно.

ҮРГЭЛЖИЛЭЛ БАЙГАА ….

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд