Зебра, зебра, зебра [2-3]

Зиак оройн мэнд. Өчигдөр “Маргаааш хэрэг болно” гээд нэг линк тарааж, баахан хүнээр уншуулсан чинь маргааш (Өнөөдөр) нь ямар ч хэрэг болсон зүйлгүй өнгөрөх гэж байна. Иймээс нэн яаралтай MOD функц хэрхэн ашиглах тухай нийтлэлээ бичиж дуусгахаар шийдлээ. Уул нь өдөр эхэлсэн юм. Амжигүй байсаар байгаад одоо л дуусгаж байна. Бид өмнөх нийтлэлээрээ Table ашиглаж, зебра хүснэгт үүсгэх тухай техникийг авч үзсэн билээ. Энэ талаар та бүхэн ЭНЭ ЛИНК-ээр орж уншаарай. Table ашиглаж зебра хүснэгт хийх процесс хэдийгээр амархан боловч тухайн зебра хүснэгт буюу Table-тэй ажиллах процедур жоохон төвөгтэй байдаг. Учир нь бид Table хэрэгслийг ашигласан учраас тухайн хүснэгтийг нэгэн цогц обьект гэж ойлгодог. Энэ нь эргээд томьёо, тооцоолол хийхэд жоохон төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ талаар дараах зургаас хараарай.

Zre-1

Хэдийгээр Table дээр томьёо функц бичих төвөгтэй байдаг ч Table ашиглаад сурчихвал уул нь амар байдаг юм. Table-ийг анхлан хэрэглэж байгаа нөхдүүдэд л жоохон төвөгтэй байдаг. Зиак ингээд гол асуудалдаа ороё.

Өнөөдрийнхөө нийтлэлээр Conditional Formatting хэрэгсэл ашиглах замаар хэрхэн Зебра хүснэгт үүсгэх тухай өгүүлэх болно. Бидэнд дараах хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна.

zeba-1

Дээрх хүснэгтэн мэдээллийг Conditional Formatting ашиглаж, зебра хүснэгт болгоё. Үүний тулд дараах зааварыг дагаарай. Үүнд:

  • Дээрх мэдээллийн A2:E19 мужийн мэдээллийг сонгох буюу идэвхжүүлнэ.
  • Home цэснээс Conditional Formatting коммандыг өгнө. Ингээд үүсэх цэснээс New Rule… гэсэн коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагнаас харж болно.

zeba-2

  • Үүсэх New Formatting Rule цонхоноос Use a formula to determine which cells to format гэсэн сонголтыг хийгээд, Format values where this formula is true: гэсэн талбарт дараах томьёог бичиж оруулна. Үүнд:

=MOD(ROW(),2)=0

Энэ талаар дараах зургаас хараарай.

zeba-3

  • Томьёо бичиж оруулсны дараагаар Format товч дээр дарж, зебра хүснэгтийг ямар өнгөөр алаглуулах сонголтыг хийнэ. Манай жишээний хувьд бүдэг саарал өнгийг сонгосон болно.

zeba-4

Ингээд OK, OK гэсэн коммандуудыг өгөх замаар нээсэн цонхнуудыг хаана. Үүний үр дүнд бидний сонгосон хүснэгт маань зебра хүснэгтэнд орсон байх болно.

zeba-5

Дээрх зебра хүснэгтийн хувьд толгойн хэсэг нь цагаан өнгөөр эхэлж байна. Үүнийг саарал өнгөөр эхлүүлэхийн тулд бид бичсэн томьёондоо багахан хэмжээний өөрчлөлтийг хийхэд л хангалттай. Өөрөөр хэлбэл Format values where this formula is true: талбарт бичих томьёог:

=MOD(ROW(),2)<>0

гэж өөрчлөөд OK коммандыг өгөхөд зебра хүснэгт маань эсрэгээрээ алаглан харагдах болно. Энэ талаар дараах зурагнаас үзээрэй.

zeba-6

=MOD(ROW(),2) томьёоны тайлбар

Зебра хүснэгт үүсгэхэд энэ томьёо ямар үүрэг оролцоотой байгаа талаар товчхон тайлбарлая. Би өмнө нь MOD функцийн хэрэглээний талаар ҮЛДЭГДЭЛ ТОО БУЮУ MOD ФУНКЦ гэсэн нэртэй нийтлэл бичиж байсан. Та бүхэн ЭНЭ линкээр орж уншаарай.

=MOD(ROW(),2)

Тэгэхээр MOD функц маань өөрөө үлдэгдэл тоог тодорхойлдог функц. Харин ROW() функц нь тухайн мөрийн индексийг тодорхойлдог функц. Энэ функцээр сонгогдсон хүснэгтийн мэдээллүүд хэд хэд мөрөнд байгаа илэрхийлнэ.

Тухайн мөрийг индексийг 2-т хуваахад үлдэгдэл нь 0 гарч байвал тус мөр тэгш тоотой мөр байна. Хэрэв тэгш тоотой мөр бол тухай мөрийг өнгөөр будна гэсэн илэрийлэл юм.

Хэрэв үүнийг sheet дээр томьёолбол дараах зурагт үзүүлсэн үр дүн гарах болно.

zeba-7

Тэгэхээр Conditional Formatting хэрэгслийг дээрх зурагт үзүүлсэн томьёоны үр дүнд тулгуурлан ашигласан байна.

To Be Continued….

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд