За та бүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн амралтын өдрийн мэндийг дэвшүүлье. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа учраас бүх нийтээрээ амарч байна. Миний хувьд энэ амралтын өдрийг тохиолдуулаад, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад нэгэн нийтлэл бичье гэж бодлоо. Энэ бол сонгуулийн Ексэлжүүлсэн системийн талаарх нийтлэл юм. 🙂 🙂 :-). Энэ системийг манай Excelmetrics.org-ийн зүгээс боловсруулсан болохоор Сонгуулийн Екселжүүлсэн систем гэж нэрлэсэн юм. Хүмүүс сонгуулийн автоматжуулсан систем гэж яриад байхад бид яагаад Екселжүүлсэн систем гэж ярьж болохгүй гэж. За энэ ч яахав наргиа байлаа. Гэхдээ би өнөөдөр Excel программ дээрх санал асуулгын систем хэрхэн хийж болох талаар нэгэн загвар файлыг боловсрууллаа. Та бүхэн үүнээс санаа авч өөрт шаардлагтай загварт ашиглах боломжтой юм шүү.
Загварын ерөнхий агуулгыг доорх зурагт үзүүлэв.
Загварын ерөнхий агуулгыг дараах хөдөлгөөнт зургаар илэрхийлэв.
Загвар файлыг хэрхэн хийсэн талаарх товч танилцуулга
Энэхүү загварт Developer цэсний Form Control хэрэгсэлүүд, график, томьёо функцүүд, багахан хэмжээний VBA код ашиглагдсан.
Загвар бэлтгэх: =I1:K1 мужид харгалзан Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал нарыг гэж бичнэ. Мөн =I2:K2 мужид “” гэсэн тэмдэгтийг оруулж өгнө. Дараах зурагт үзүүлэв.
Энэ нь сонгогчийн санал бүртгэх талбар юм.
Option Button: Гурван ширхэг Option Button-ийг үүсгэж, харгалзах Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал гэсэн нэрсийг өгнө.
Ингээд Option Button-ийн VBA код бичих талбарт дараах VBA кодыг бичнэ.
Б.Бат-Эрдэнийн Option Button-нд ашиглагдах VBA код:
Sub OptionButton1_Click()
LastCell = Range(“I1”).End(xlDown).Row
Range(“I” & LastCell + 1) = 1
End Sub
Ц.Элбэгдоржийн Option Button-нд ашиглагдах VBA код:
Sub OptionButton2_Click()
LastCell = Range(“J1”).End(xlDown).Row
Range(“J” & LastCell + 1) = 1
End Sub
Н.Удвалын Option Button-нд ашиглагдах VBA код:
Sub OptionButton3_Click()
LastCell = Range(“k1”).End(xlDown).Row
Range(“K” & LastCell + 1) = 1
End Sub
Ингээд сонгогчийн санал бүртгэх программчлал бэлэн болсон. Өөрөөр хэлбэл Нэр дэвшигчийн нэр дээр дарахад таны сонголтыг автоматаар I, J, K баганад бүртгэх болно.
Тооцоолол: Мөн M1:O1 мужид харгалзан Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал нарыг гэж бичнэ. Мөн =М2:O2 мужид харгалзан дараах томьёог бичиж оруулна. Үүнд:
M2=COUNT(I:I)/SUM($I:$K)
N2=COUNT(J:J)/SUM($I:$K)
O2=COUNT(K:K)/SUM($I:$K)
Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Энэхүү томьёо нь сонгогчийн саналуудыг нэгтгэж, хувиар илэрхийлэх томьёолол юм.
График байгуулах: Энэ процесс бол маш энгийн. Гэхдээ таны загварын мэдрэмж шаардлагатай. Бид М1:O2 муж дахь мэдээллийг ашиглаж график байгуулсан болно. Графикын төрлөөс дараах хэлбэрийг сонгосон болно. Зургаар дүрслэн үзүүлэв.
Графикыг зурагжуулахдаа үндсэн график дээр хулганын баруун товчийг дарах замаар формат хэсгийг сонгож, зурагжуулна. Та бүхэн энэ талаар өөрдсөө нэг судлаад үзээрэй.
Зиа ингээд энэхүү загварыг хийсэн үндсэн зарчмуудаа та бүхэнд танилцууллаа. Та бүхэн иргэний үүргээ биелүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхэнд амжилт хүсье.
ЗАГВАР ФАЙЛЫГ АВАХЫГ ХҮСВЭЛ И-МЭЙЛ ХАЯГААР ХОЛБОГДООРОЙ.
Сэтгэгдэл үлдээх
Excel.mn=Excelmetrics.org