Доллар ($) Like F4

Бид өмнөх нэгэн бичлэгт MS Excel программд доллар $ тэмдэглэгээг хэрхэн ашиглах талаар авч үзсэн билээ. Одоо $ тэмдэглэгээний хэрэглээг хэрхэн хялбаршуулах талаар бяцхан зөвлөмжийг оруулахаар шийдлээ. Бид аливаа томьёонд $ тэмдэглэгээг оруулахын тулд нэгдүгээрт үсгийн фонт Англи хэл дээр байх ёстой. Хоёрдугаарт Shift товчийг ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэр Shift товч, keyboard-н 4 товчийн хослолоор $ тэмдэглэгээг гаргаж ирдэг. Тэгвэл одоо заавал дээрх үйлдлүүдийг хийхгүйгээр зөвхөн F4 товчийн тусламжтайгаар томьёог долларжуулж чадна.

Бид доорх өгөгдсөн зургийг F4 товч ашиглах замаар хэрхэн долларжуулах талаар одоо авч үзье.

Дээрх Зурагт үзүүлсэн томьёог бичсний дараагаар F4 товчийг дарна. Үүний үр дүнд үсэгний хоёр тал хоёул доллажрсан байх болно. Дахин F4 товчийг дарахад үсэгний баруун гар талд $ тэмдэг байрлана. Дахин F4 товчийг дарахад үсэгний зүүн гар талд $ тэмдэг байрлах болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд