Дахиад л “Илүү хурдан, илүү хүчирхэг” тэр юу бэ? Мэдээж энэ БОЛ ……

Зиак залуучууд өдрийн мэнд хүргэе. Манай сайтаас эрхлэн гаргасан бараа материалын бүртгэл, өртгийн тооцоолол хийдэг Cost-XL загвар маань шинэчлэгдэн гарсан. Нэлээдгүй хугацаанд туршилт, сайжруулалт хийсний үр дүнд өнөөдөр та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн Cost-XL загварын гол шинэчлэлийг хийхдээ миний бие загварын хурд болон нэг удаагийн бүртгэлийн хүчин чадалд онцгой анхаарал хандуулсан. Тодруулж хэлбэл өмнөх хувилбаруудын Excel загварчлал нь 50 хувь нь Excel программын функцэд суурилаж зохиогдсон бол энэ удаагийн хувилбар маань 10 хувь нь томъёо, функцэд суурилаж, 90 хувь нь VBA кодонд суурилаж зохиогдсон болно.

Үүний үр дүнд Cost-XL загварын ажиллагаа нь томъёо, функцийн ачааллаас үл хамааралтай болж буй хэрэг юм. Та бүхэн мэднэ дээ. Excel программ дээр их хэмжээний мэдээлэлд томъёон функц ашиглахад Excel программ яаж гацдаг, ачаалладаг, Calculate хийдэг зэргийг надаас илүү сайн мэдэж байгаа байх.

Загварт орсон өөр нэг чухал шинэчлэл нь нэг удаагийн бүртгэлд хамрагдах гүйлгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн явдал юм. Тэр нь юу бэ гэвэл бид өмнөх хувилбар дээр бид нэг падаан дээр бичигдсэн 15 бараа материалыг 15 удаагийн гүйлгээгээр Cost-XL загварт оруулдаг байсан. Тэгвэл одоо нэг удаагийн гүйлгээгээр 15 бараа материалыг Cost-XL загварт оруулах боломжтой болсон. Энэ бол загварыг чухал шинэчлэлийн нэг юм. За ингээд Cost-XL загвар маань хэрхэн өөрчлөгдсөн талаар та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулая.

Бид өнөөдрийнхөө нийтлэлээр Cost-XL загварынхаа 3 дахь хувилбарыг танилцуулж байна. Энэ хувилбар маань бусад өмнөх хувилбаруудаас хол илүү гарсан хувилбар болсон. Өөрөөр хэлбэл Cost-XL загварын өмнөх 2 хувилбараас ИЛҮҮ, ИЛҮҮ, ИЛҮҮ болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.


Cost-XL загварын хүчин чадлын харьцуулалт:

Cost-XL 3.0 загварын хүчин чадал өмнөх хувилбаруудаас эрс нэмэгдсэн.  Яагаад гэдгийг бид өмнөх хэсэгт тайлбарласан билээ. Харин одоо загварын хүчин чадал яг ямар хэмжээтэйгээр нэмэгдсэнийг тоон үзүүлэлтээр, өмнөх хувилбартай харьцуулан та бүхэндээ танилцуулая.

Үйлдэл Cost-XL 3.0 Cost-XL 2.0
Гүйлгээний тоо 20,000 ширхэг
(Нэмэх боломжтой)
10,000 ширхэг
(Нэмэх боломж бага)
Дансны тоо 2,000 ширхэг 1,000 ширхэг
Харилцагчийн тоо 500 ширхэг 300 ширхэг
Хурд 20,000 гүйлгээтэй файл:
1 үйлдэл: 2 секунд
10,000 гүйлгээтэй файл:
1 үйлдэл: 5 секунд
Хэмжээ 20,000 гүйлгээтэй файл:
1mb
10,000 гүйлгээтэй файл:
2mb
Борлуулалтын бүртгэл Бүртгэнэ Бүртгэхгүй
Нэг удаагийн гүйлгээний тоо 20 ширхэг 1 ширхэг
  1. Cost-XL 3.0 загварт нийт 20,000 ширхэг гүйлгээ шивэх боломжтой байдлаар загварчилсан. Хэрэв тухайн хэрэглэгч Cost-XL загварын гүйлгээний тоог 30,000 эсвэл 40,000 болгохыг хүсвэл EXCEL.mn сайтанд хандаж нэмэгдүүлэх боломжтой. Загварын өмнөх хувилбаруудад гүйлгээний тоог нэмэгдүүлэх боломжтой байсан хэдий ч гүйлгээний тоо ихсэх тусам загварын томъёоны ачаалал нэмэгдэж, Excel файл гацах эрсдэлтэй байсан. Харин одоо Cost-XL 3.0 загварын хувьд энэ асуудал бараг үүсэхгүй.
  2. Cost-XL 3.0 загварт нийт 2,000 ширхэг данс үүсгэх боломжтой байдлаар загварчилсан. Хэрэв тухайн хэрэглэгч Cost-XL загварт ашиглах дансны тоог 3,000 эсвэл 4,000 болгохыг хүсвэл EXCEL.mn сайтанд хандаж нэмэгдүүлэх боломжтой. Загварын өмнөх хувилбаруудад дансны тоог нэмэгдүүлэх боломжтой байсан хэдий ч дансны тоо ихсэх тусам загварын томъёоны ачаалал нэмэгдэж, Excel файл гацах эрсдэлтэй байсан. Харин одоо Cost-XL 3.0 загварын хувьд энэ асуудал бараг үүсэхгүй.
  3. Cost-XL 3.0 загварын хурд эрс нэмэгдсэн. Туршилтаар 10,000 ширхэг гүйлгээн дээр  удаашрах, Calculate хийх хугацаа маш бага гарсан.  Өмнөх хувилбар 1000-аас 2000 ширхэг гүйлгээ дээр удааширч, сalculate хийх процесс нэлээдгүй удаан хугацаанд (Нэг үйлдэлд 3-5 секунд зарцуулж байсан) үргэлжилдэг байсан.
  4. Cost-XL 3.0 загварын  Excel файлын хэмжээ өмнөх хувилбараас 1 дахин багассан. Excel файлын хэмжээ их байх тусам тухайн файлын тооцоолол хийх хурд удааширдаг. Cost-XL 3.0 загвар дээр 20,000 ширхэг гүйлгээ шивхэд файлын хэмжээ 1 mb болж байв. Өмнөх хувилбарууд дээр 10,000 ширхэг гүйлгээтэй файлын хэмжээ 2mb-ээс 3mb болж байсан. Файлын хэмжээ багассанаар Cost-XL 3.0 загварын хурд нэмэгдэх нэг хүчин зүйл болсон.
  5. Cost-XL 3.0 загвар дээр борлуулалтын бүртгэлийг давхар хөтлөх боломжтой болсон. Загварын өмнөх хувилбарууд дээр борлуулалтын бүртгэл хийгдэх боломжгүй, зөвхөн агуулахаас бараа материал зарлагадах бүртгэлийн өртгийн тооцооллыг хийдэг байсан. Cost-XL 3.0 загвар дээр борлуулалтын бүртгэлийг НӨАТ-тэй, НӨАТ-гүй гэсэн 2 сонголтоор бүртгэж явах боломжтой.
  6. Cost-XL 3.0 нэг удаагийн бүртгэлээр 20 ширхэг гүйлгээг загварт оруулах боломжтой болсон. Өмнөх хувилбарууд дээр нэг удаагийн бүртгэлээр НЭГ л гүйлгээг загварт оруулдаг байсан. Энэ нь нэг фадаан дээр бичигдсэн олон бараа материалын гүйлгээг бүртгэж, загварт оруулахад маш төвөгтэй, цаг хугацаа ихээхэн шаардсан ажил болдог байв. Одоо энэхүү шинэчилсэн загварт энэ асуудал дахиж үүсэхгүй болсон.

Cost-XL 3.0 хувилбарт оруулсан нэмэлт боломжууд

BM-TR хуудсанд нэг удаагийн бүртгэлээр 20 ширхэг гүйлгээ хийдэг болов. Өмнөх хувилбарууд нэг бүртгэлээр нэг л гүйлгээг загварт оруулдаг байсан. Энэ нь нэг худалдан авалт эсвэл борлуулалтын падааныг бүртгэхэд тухайн падаан дээр бичигдсэн бүх бараа материалыг нэг бүрчлэн загварт оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл падаан дээр 20 ширхэг бараа материал бичигдсэн байвал Cost-XL загвар дээр 20 удаа гүйлгээ хийдэг байсан. Энэ нь цаг хугацаа, хүч хөдөлмөр нэлээдгүй шаардсан ажил болдог байсан. Харин энэ удаагийн Cost-XL загварынхаа шинэчлэлээр дээрх асуудлыг бүрэн шийдэж чадсан.

Хэрэв та дээрх зургийг томруулж харахыг хүсвэл зураг дээр дараарай. Одоо бид Cost-XL загвар дээр гүйлгээ шивэхдээ падаан дээр бичигдсэн бүх материалыг Материалын нэр талбар дээр доош цувуулан нэг бүрчлэн оруулаад Calculate коммандаар өртгийг тооцож, Approve коммандаар Cost-XL загварт оруулна.

BM-RT хуудсанд Calculate коммандаар дансны үлдэгдлийг өгөгдсөн огнооны интервалд гаргадаг болов. Өмнөх хувилбарууд дээр дансдын үлдэгдлийг томъёо ашиглан татаж хардаг байсан. Энэ нь Cost-XL загварын ажиллах хурданд сөргөөр нөлөөлж, гүйлгээ ихсэх тусам загварын ажиллах хурд удааширдаг. Энэ үйлдлийг бид VBA кодоор автоматжуулж, томъёо ашиглахгүй болсон.


Олон гүйлгээг нэг зэрэг зэрэг устгадаг болов. Бид загварын өмнөх хувилбарууд дээр BM-GL хуудсанд бүртгэгдсэн гүйлгээг устгахдаа нэг нэгээр нь сонгож устгадаг байсан. Энэ нь гар ажиллагаа ихтэй, хугацаа шаардсан ажил болдог байв. Харин одоо таны сонгосон гүйлгээг багцаар нь устгах боломжтой болсон.

Cost-XL Ribbon-ийг хураангуй болгов. Cost-XL 3.0 загварын Ribbon-нд агуулагдах коммандуудыг хураангуйлж нэгтгэсэн. Тодруулбал тухайн нэг үйлдэл хийхэд зориулсан коммандыг зөвхөн Calculate гэсэн коммандад нэгтгэж оруулсан. Ингэснээр тухайн загварыг хэрэглэгч маань олон тооны комманданд толгой эргэхгүйгээр хэдхэн коммандуудыг ашиглаад явах болможтой болж байгаа юм.

Cost-XL 2.0 загварын Ribbon-ийг дараах зурагт үзүүлэв.

Cost-XL 3.0 загварын Ribbon-ийг дараах зурагт үзүүлэв.

Зиак Cost-XL 9.0 загвар дээр орсон гол гол өөрчлөлтүүдийг та бүхэндээ танилцууллаа. Одоо Cost-XL загвар маань илүү хурдан, илүү хүчтэй болсон. Бидний боловсруулсан Cost-XL 3.0 загвар та бүхэнд таалагдана гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна.


Cost-XL 3.0 загварын үнийн санал

Хэрэв та бидний боловсруулсан Cost-XL 3.0 загварыг худалдан авахыг хүсвэл дараах үнийг санал болгож байна. Үүнд:

Санал болгож буй үнэ 300,000 MNT

Хэрэв та Cost-XL загварын өмнөх хувилбаруудыг ашиглаж байгаа бол үнийн зөрүүг төлж Cost-XL 3.0 загварыг авах боломжтой. Тодруулбал Cost-XL 2.0 хувилбарыг та 250,000 төгрөгөөр авсан бол 50,000 төгрөг нэмж төлөөд одоо ашиглаж буй Cost-XL 2.0 загвараа Cost-XL 3.0 болгох боломжтой.

Cost-XL загварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: ЭНД ДАРЖ Cost-XL загварын видео хичээл, видео танилцуулагыг үзээрэй. Танд амжилт хүсье.

ХОЛБОО БАРИХ УТАС: 8888-0946


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд