Давхардал ба Checkbox

Зиак залуучууд амралтын өдрийн мэнд хүргье. Өнөөдөр хувийн нэг чухал ажилтай болохоор эрт босч амалсан ёсоор FB-д асуусан асуултандаа хариулая гэж бодлоо. Одоо л амжуулахгүй бол нэг дэхь өдрийг хүлээх шаардлагатай болно. Аягүй бол нэг дэх өдөр албаны ажилаа амжуулж чадахгүй бас л худлаа болж магадгүй. Иймээс ямар ч байсан одоо бичиж дуусгая. Яг одоо өглөөний 7:00 цаг болж байна. Миний өглөө сэрдэг л цаг л даа. Гэхдээ амралтын өдөр 8 өнгөрөөгөөд сэрдэг юм. За ингээд гол асуудалдаа орцгооё.

Бидэнд A1:A10 мужид дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгджээ.

2014-09-13-01

Энэхүү мэдээллээс CheckBox ашиглах замаар давхардсан утгыг тодорхойлох шаардлагатай болсон гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл дараах үйлдлийг хийх шаардлагтай болжээ.

2014-09-13-02

За тэгэхээр зорилго маань тодорхой боллоо. Одоо асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбарлая.

Юуны өмнө бид Excel программд CheckBox оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл Excel программын Developer цэснээс CheckBox-ийг Excel программд оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

2014-09-13-02

Ингээд оруулж ирсэн CheckBox-ийг D1 нүдтэй холбоно. Холболтыг хэрхэн хийх талаар одоо тайлбарлая.

1. CheckBox-ийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарна.

2. Үүсэх цэснээс Format Control… гэсэн коммандыг өгнө.

2014-09-13-03

3. Үүний үр дүнд Format Control цонх нээгдэнэ.

4. Тус цонхноос Control хуудсыг нээж, Cell link: талбарт D1 нүдийг зааж өгнө.

2014-09-13-04

Ингээд OK коммандыг өгч, Format Control цонхыг хаана.

Одоо A1:A10 мужийн давхардсан утыг тодорхойлохдоо Conditional Formatting гэдэг хэрэгслийг ашиглана. Хэрхэн ашиглах талаар дараах зааврыг дагаарай.

1. A1:A10 мужийг сонгоно.

2. Home цэснээс Conditional Formatting цэснээс New Rule… коммандыг өгнө. Үүний үр дүнд New Formatting Rule гэсэн цонх нээгдэнэ.

2014-09-13-05

3. Тус цонхноос “Use a formula to determine which cell to format” гэсэн сонголтыг хийж, “Format values where this formula is true:” талбарт дараах томьёог бичиж оруулна.

=IF($D$1=TRUE,COUNTIF($A$1:$A$8,A1)>1,0)

2014-09-13-06

Ингээд OK коммандыг өгч, New Formatting Rule цонх хаагдах болно. Үүний үр дүнд бид зорилгодоо хүрсэн байх болно. Та бүхэн CheckBox-ийг идэвхжүүлэхэд давхардсан утгууд өнгөөр будагдан гарах болно. Эсрэгээрээ CheckBox-ийг идэвхгүй болгоход давхардсан утгуудын өнгө арилах болно.

2014-09-13-07

Энэхүү загварчлалын гол асуудал нь CheckBox-ийн TRUE, FALSE гэсэн утгаар нөхцөлдүүлэн Conditional Formatting хэрэгсэлд томьёо бичсэн явдал байгаа юм. Та бүхэн энэхүү техникийг сайн судалж, хөгжүүлээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Mongoldoo Excel-g khugjuulj baigaad chini talarkhal ilerkhiilye. Ushuu olon khund medlegee khuwaaltsaj tus bolooroi.

  2. Bayrlalaa, ih heregtei niitlel bnaa, neg yum asuuh gsn yum. 2013 deer development tses n haanaa baidag yum boloo, checkbox hiih gsn olohgui bn. helj ogooch 🙂

    1. File-Excel options ruu orood Quick A.Toolbar-Popular command-s songo

  3. Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

  4. hi minii excell deer Developer gesen tses baidaggui ene tsesiig yaj suulgah ve?

Холбоотой нийтлэлүүд