Давхардалыг арилгагч буюу Remove Duplicates

Сайн байцгаануу эрхэм хүндэт нөхдөө. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай сайтын зочид маань ойрын үед MS Excel программын Data цэсний талаар их асуух боллоо. Энэ нь ч аргагүй биз. Учир нь MS Excel программын Data цэсэнд маш чухал чухал функцүүд байдаг. Гэхдээ би Data цэсний зарим хэрэгслүүдийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш. Гэхдээ яахав ойр зуур хэрэглэдэг хэрэгслүүдийнхээ талаар товчхон ч гэсэн оруулая гэж бодлоо. Ингээд энэ удаад MS Excel программын Data цэсний Data tools хэсэгт байрших Remove Duplicates хэмээх нэгэн хэрэгслийг та бүхэнд танилцуулая гэж бодлоо.

Remove Duplicates хэмээх хэрэгсэл MS Excel программын 2007, 2010, 20113 хувилбаруудад Data Ribbon-н Data tools хэсэгт байрладаг. Тус toolbar нь давхардан өгөгдсөн мэдээллийн давхардлыг арилгах үйлдлийг хийдэг.

Тус хэрэгслийг хэрхэн ашигладаг талаар жишээ дээр тайлбарлая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн 500 орчим машины дугаар өгөгдөжээ.

Дээрх мэдээнд нэг машины дугаар хэд хэдэн удаа давхардан орсон байгаа. Бидний гол зорилого бол давхардаагүй тоогоор нийт хичнээн машин байгааг тодорхойлох явдал юм. Үүнийг хялбархнаар тодорхойлохын тулд бид MS Excel программын Remove Duplicates хэрэгслийг ашиглана.

1. A1:B524 мужийг сонгоно.

2. Data Ribbon-н Data tools хэсгээс Remove Duplicates коммандыг өгч, Remove Duplicates цонхыг нээнэ. Тус цонхны Columns хэсэгт 1-р алхамд сонгогдсон мужийн A, B баганууд сонгогдсон байна. Энэ доорх зурагт үзүүлэв.

Бидний гол зорилго A баганын давхардлыг арилгах тул дээрх зурагт үзүүлсний дагуу Remove Duplicates цонхонд зөвхөн A баганыг идэвхжүүлнэ. B баганыг идэвхжүүлэхгүй. Ингээд OK коммандыг өгөхөд A багана дахь давхардсан утгууд B баганад харгалзах утгын хамт арилах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 431 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 92 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

Хэрэв бид А, B багануудыг зэрэг идэвхжүүлбэл 2 баганын яг ижилхэн утгуудыг устгана гэсэн үг юм. А, B багануудыг зэрэг идэвхжүүлэн Remove Duplicates коммандыг өгч үзье. Үүний үр дүнд дараах зураг гарна.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 306 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 217 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

За тэгээд та бүгд өөрсдөө туршаад үзэхэд энэ хэрэгслийн талаар хялбархан ойлгох болно доо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд