Сайн байцгаануу. Та бүхэндээ зуны сайхан энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө нийтлэлээр бид Excel программын сонгогдсон мужид давхардсан утга үл оруулдаг нэгэн загварчлалыг хэрхэн хийх талаар танилцуулах болно. Энэ техникийг гол төлөв мэдээлэл бүртгэлийн загварчлал хийж байх явцад өргөн ашигладаг. Та бүхэн энэхүү нийтлэлтэй холбоотойгоор MS Excel программд Drop Down лист үүсгэх аргачлал нийтлэлийг уншиж, ерөнхий мэдээлэл авч болно. За ингээд энэхүү загварчлалыг хэрхэн хийх талаар танилцуулъя.
Бидэнд дараах муж өгөгдсөн байна. Шараар будсан хэсэг.
Энэ мужид оруулсан утгууд өөр хоорондоо давхардах ёсгүй гэсэн хязгаарлалт тавъя. Жишээлбэл A1 нүдэнд EXCEL.mn гэсэн утга орсон бол бусад бүх нүдэнд EXCEL.mn гэсэн утга дахин давтагдаж орох ёсгүй гэсэн үг. Тэгэхээр та бүхэн загварчлалын үндсэн зарчмыг ойлгосон байх. Тэгвэл одоо энэхүү загварчлалыг хэрхэн хийх тухай техникийг танилцуулъя.
Нэг. Юуны өмнө дээрх зурагт үзүүлсэн мужийг сонгоно. A1:E10 муж гэсэн үг.
Хоёр. Data цэснээс Data Validation цонхыг нээнэ. Тус цонхны Allow хэсгээс Custom сонголтыг хийнэ.
Гурав. Formula: талбарт дараах томьёоллыг бичиж оруулна. Үүнд:
=COUNTIF($A$1:$E$10,A1)<=1
Дөрөв. Data Validation цонхны Error Alert хуудсанд хэрэв сонгогдсон мужид оруулах гэж буй утга давхардаж байвал ямар анхааруулга өгөхийг гараар бичиж өгнө.
Тав. За ингээд OK коммандыг өгөхөд бидний загварчлалын ажил дуусгавар болно. Манай жишээний хувьд үр дүн нь дараах зургаар илэрхийлэгдэнэ.
Та бүхэн энэхүү техникээс санаа авч, Excel программ дээр давхардсан утгуудыг улааруулж, ногооруулж, шарлуулж болно гэдгийг дашрамд дурдая. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
ogloonii mend urgelj heregtseet medeelleer tseneglej baidag tanai hamt olond bayarlalaa enehuu davhardsan utgiig olj todorhoiloh mon ongoor yalgah sedviig iluu delgerengui function-dtai hosluulan hereglej boloh jisheegeer tailbarlan oruulaach ene sedev minii huvid mash heregtei zuiluudiin neg bnaldaa ta buhend dahin talarhal ilerhiiley
Excel A1 deer excel.mn gedgee bichx estoi bsain uu? mniix error ni garch irexgui l bn