Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр гадуур нилээд хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Сэтгэл нь догдолсон, цэцэг барьсан залуучууд бүсгүйчүүдтэй олонтоо таарлаа. Яагаад гэвэл өнөөдөр ГЭГЭЭН ВАЛЕНТИНИЙ ӨДӨР буюу манайхаар бол ХАЙРЫН БАЯРЫН ӨДӨР юм. Хэдийгээр энэ баяр манай улсын албан ёсны баярын өдөр биш ч гэсэн манайхан өргөн тэмдэглэдэг болсон байна. Зарим нэг хүмүүс энэ баярыг гадаад үндэстний баяр, нэг лам үхсэн өдрийг юунд нь ингэж тэмдэглэдэг байна гэж шүүмжилдэг ч миний хувьд энэ баярын өдрийг тэмдэглэж байх нь зүйн хэрэг гэж боддог. Яагаад гэвэл манай улсад хосуудад зориулсан хайрын баярын өдөр гэж байдаггүй шүү дээ. Иймээс энэ баярыг албан бусаар ч гэсэн тэмдэглэж байвал зүгээр юм шиг санагддаг. За ингээд манай сайтыг уншдаг бүх уншигчиддаа хайрын баярын мэндийг хүргье. Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол бүү алдаарай гэж энэ гайхамшигтай үгийг хэн хэлсэн юм бол доо.
За өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд товчхон бөгөөд тодорхой нэгэн нийтлэлийг танилцуулая. Энэ бол давталт юм. Та Excel программ дээр нэг үйлдлийг олон дахин хийдэг бол энэ нийтлэлийг анхааралтай уншаарай.
Бид заримадаа ямарваа нэгэн үйлдлийг нэг коммандаар олон дахин хийх шаардлага байнга гардаг. Жишээлбэл мэдээллийн сангаас шаардлагагүй мэдээллийг устгах, өнгөөр будах зэрэг тогтмол нэг комманд ашигладаг үйлдэлүүдийг хийдэг. Тэгвэл олон дахин хийдэг үйлдэлээ хэрхэн автоматжуулах талаар одоо тайлбарлая. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх мэдээллээс өнгөөөр будагдсан хэсгийг устгах шаардлагатай болсон гэж үзье. Жишээлбэл 2-оос 4-р мөрний утга өнгөөр будагдсан байна. Бид эдгээр мөрний мэдээллийг устгахын тулд A2:A4 мужийг сонгож, хулганын баруун товчийг дарах замаар нэмэлт цэсийг үүсгэнэ.
Delete коммандыг өгсөнөөр Delete гэсэн цонх нээгдэх ба тус цонхноос Entire Row сонголтыг идэвхжүүлж, OK комманд өгөхөд сонгогдсон мэдээлэлд хамаарах мөр устана.
За ингээд A2:A4 мужийн будагдсан мэдээлэл устсан. Одоо дараагийн будагдсан мэдээллийг устгая. Дээрх зурагнаас харахад 6-аас 10-р мөрийн мэдээлэлүүд будагдсан байна. Үүнийг устгахын тулд бид A6:A10 мужийг сонгоод компьютерийн гараас F4 товчийг дарна. Үүний үр дүнд будагдсан мэдээлэл устана. Мөн 20-р мөрийн мэдээлэл будагдсан байна. Үүнийг устгахын тулд A20 мужийг сонгоод F4 товчийг дарахад мөн л устана. Гэх мэтчилэнгээр F4 коммандаар мөрийн устгаж болж байна.
Одоо баганыг устгая. Мэдээллийн B баганыг сонгоод устгах коммандыг өгөе. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсний дагуу устгана.
B баганы мэдээллийг устгасны дараагаар A баганын мэдээллийг устгая. Тэгвэл бид A баганыг сонгоод F4 товчийг дарахад A багана устах болно.
Дээрх хоёр жишээнээс та бүхэн нэг зүйлийг ажигласан байх. Тэр нь F4 товч юм. Нэг товч дарж байгаа мөртлөө өөр өөр үйлдэл хийж байгаа нь хачирхалтай. Гэхдээ үүнд гайхах зүйлгүй. Энэ бол давталт юм. Өөрөөр хэлбэл Excel программ дээр хийгдэж буй хамгийн сүүлийн үйлдлийг F4 товч хадгалдаг. Ингээд дараагийн үйлдэл нь өмнөх үйлдэлтэй адил бол шууд F4 товчоор үйлдлийг давтаж хийж болдог.
F4 товчний үйлдэл давталт нь ганцхан устгах төрлийн коммандад хамаарагдахгүй. Өнгөөр будалт, хүснэгт, формат өөрчлөх зэрэг бүхийл үйлдлийг F4 товчоор давтаж хийж болдог. Харин бичсэн томьёог F4 товчоор давтан хийж болохгүй гэдийг та бүхэн анхаараарай.
Сэтгэгдэл үлдээх
sn bnu ctrl+y mun adil suuliin uildeer davtalt hiij boldog shuu
iim amarhan yum bsiimuu? 😀
format painter deer boldoggui yu