График гэдэг бол Excel программын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Графикаар тоон мэдээллийг загварчилж, хэлбэрт оруулдаг. Ингэснээр аливаа тоон мэдээллээс чухал дүгнэлт хийх боломжтой болно. Хэдийгээр график байгуулах процесс маш энгийн боловч зарим нэг асуудлуудыг Excel хэрэглэгч нар маань мэддэггүйн улмаас хийж байгаа ажилаа улам хүндрүүлдэг. Иймээс өнөөдрийн нийтлэлээр графиктай ажиллах бяцхан техникийн зөвлөмжийг орууллаа. Та бүхийн ажил мэргэжилд тун хэрэгтэй зөвлөмж шүү.
Бидэнд нэгэн компанийн борлуулалтын мэдээлэл өгөгдсөн байна. Доорх зургийн A1:B9 мужид бидний мэдээлэл өгөгдсөн байна. Хэрэв бид өгөгдсөн мэдээллийг ашиглаад график байгуулбал дараах зурагт үзүүлсэн график үүснэ.
Тэгвэл бидэнд дараах мэдээлэл бүхий график өгөгджээ. Байгуулагдсан графикыг харахад мэдээлэл ороогүй хэсэгт график тасарсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл байхгүй бол график байхгүй гэсэн томьёолол юм.
Тэгэхээр өгөгдсөн мэдээлэл дундаа тасарсан ч графикыг тасарсан байдлаар харуулахийг хүсэхгүй байвал та дараах зөвлөмжийг дагаарай. Энэ бол маш энгийн. Тасарсан мэдээллийн оронд #N/A гэсэн тэмдэглэгээг оруулахад л хангалттай.
Одоо графикыг байгуулж үзье.
Энэ нь тасарсан цэгийн эхлэлээс дараагийн мэдээлэл хүртлэх өөрчлөлтийг шууд холбож байгаа процесс юм. Ийм л амархан бөгөөд энгийн байлаа. Танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх