Графикт шинэ мэдээлэл оруулах өөр нэгэн техник

Зиак залуучууд өглөөний мэнд. Өдөр урт болоо, өглөө эрт сэрдэг болчихлоо. Өвлийн цагт 8 цаг гээд л сэрдэг байсан бол одоо харин 7 цаг гээд л сэрчих юм. Уул нь энэ цаг хугацааг өвөл зуны хуваарьт шилжүүлж нааш, цааш нь хөдлөгдөг байх үе тун зүгээр байсан юм. Даан ч эрүүл мэндэд хортой гэдэг шалтгаанаар өвөл зуны хуваарь гэсэн цагийн механизмийг болиулсан. Зиак энэ ч яахав, гол ажилдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд графикт шинэ мэдээлэл хэрхэн хялбар аргаар оруулах тухай авч үзэх болно.


Үүссэн асуудал:

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна. Тодруулбал нэгэн компанийн 1 болон 2-р улиралын орлого, зардал, ашгийн мэдээлэл A2:G5 мужид өгөгдсөн байна. Харин мэдээллийн доод хэсэгт байрлах графикт зөвхөн 1-р улиралын мэдээлэл орсон байгааг та бүхэн харж байна.

Бидний гол зорилго бол графикт ороогүй 2-р улирлаын мэдээллийг хялбар аргаар графикт оруулах явдал юм. Энэ асуудлыг хамгийн хялбар аргаар хэрхэн шийдвэрлэх тухай одоо авч үзье.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Энэ бол маш амархан. Манай Excel хэрэглэгч нар энэ техникийн талаар тэр болгон мэддэггүй. Заавал графикыг идэвхжүүлж, сонгогдсон RANGE-ийг чирч, өргөтгөх замаар шинээр нэмэгдсэн мэдээллийг графикт оруулдаг. Энэхүү үйлдлийн талаар дараах зурагт үзүүлэв.

Хэдийгээр асуудлыг ингэж шийдэж болох боловч үүнээс хялбархан арга байна. Энэ бол Copy/Paste үйлдэл юм. Өөрөөр хэлбэл та шинээр нэмэгдсэн мэдээллийг COPY хийж, графикыг идэвхжүүлсний дараа PASTE коммандыг өгнө. Ингээд л шинээр нэмэгдсэн мэдээлэл графикт орж ирнэ. Энэ үйлдлийг дээрх жишээний хувьд тайлбарлая.

  1. E2:G5 мужийг сонгож, Copy коммандыг өгнө.
  2. Мэдээллийн доод хэсэгт байршиж буй график дээр курсороор нэг дарж, идэвхжүүлнэ.
  3. Ингээд л одоо PASTE коммандыг өгснөөр тухайн графикт шинээр нэмэгдсэн мэдээлэл орсон байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Маш амархан байгаа биз. Танд хэзээ нэгэн цагт энэ техник хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Та туршаад үзээрэй. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд