Графикт дундаж утга оруулах буюу хосолсон график байгуулах техник

Зиак, салхитай, шуургатай, коронотой, карентинтай өдрийн мэнд хүргэе. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдрийнхөө нийтлэлээр миний бие хосолмол график хэрхэн хийх талаар нэгэн жишээ ашиглан тайлбарлах болно. Зарим Excel хэрэглэгч нар маань энэ төрлийн график хийх гэж нэлээдгүй будилж, төөрөлдөж, энэ тал дээр тусламж, техникийн зөвлөмж нэлээдгүй авдаг. Иймээс миний бие энэ төрлийн асуултанд нэг мөр хариулахаар шийдэж, энэхүү нийтлэлийг бичлээ. Та бүхний ажил, мэргэжилд хэрэг болно гэдэг итгэлтэй байна. Зиак ингээд гол асуудалдаа орцгооё.

Үүссэн асуудал:

Бидэнд Excel программын A1:B16 мужид дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Уг мэдээллийг ашиглан үндсэн мэдээллийг дундаж утгатай харьцуулсан график хийх шаардлагатай болжээ. Бидний хүссэн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Үндсэн мэдээлэл илэрхийлсэн графикыг цайвар ногоон өнгөөр графикт дүрсэлж харуулсан бол дундаж утгыг тасархай улаан өнгөөр дүрслэн харуулав. Тэгвэл энэ графикыг хэрхэн хийх талаар одоо та бүхэндээ тайлбарлая.


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

1-р алхам: Юуны өмнө A1:B16 мужийг сонгож, Insert хуудасны Chart хэсгээс хөндлөн хэлбэртэй, баганан графикыг (2-D Bar Clustered Bar) байгуулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

2-р алхам: Үүний дараагаар A18 нүдэнд 1, A19 нүдэнд 0 гэсэн утгуудыг оруулж, B18, B19 нүднүүдэд B2:B16 мужид агуулагдах тоон утгуудын дундаж утгыг Average функцээр тодорхойлно. Тодруулбал B18, B19 нүднүүдэд хоёр удуу дундаж утгыг тодорхойлно гэсэн үг юм. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

3-р алхам: Дараагийн алхамд үндсэн графикт B18:B19 мужийн мэдээлэл буюу Дундаж утгын график нэмнэ. Ингэхдээ байгуулсан график дээр хулганы баруун товчийг дарж, Select Data коммандыг өгнө. Үүний үр дүнд Select Data Soruce цонх нээгдэх ба тус цонхноос Add коммандыг өгч, Series Values талбарт B18:B19 мужийг оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд дундаж утгаар байгуулсан график баганан хэлбэртэй, улбар шар өнгөтэйгөөр үндсэн графикт нэмэгдэнэ. Та бүхэн энэ талаар дээрх зурагнаас харж болно.

4-р алхам: Дундаж утгын графикын хэлбэрийг Scatter with Straight Lines графикаар өөрчлөе. Үүний тулд улбар шар өнгөтэй графикыг идэвхжүүлэх буюу сонгож, Excel программын Insert цэснээс Scatter with Straight Lines графикыг сонгоно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд баганан хэлбэртэй дундаж утгаар байгуулсан график маань цэгэн хэлбэртэй болж бидэнд харагдаж байна. Та бүхэнд сайн харагдахгүй байж магадгүй юм. Гэхдээ зургыг томруулаад харсан нөхцөлд жижигхээн улбар шар өнгөтэй, цэгэн график харагдах болно. Та бүхэн дээрх зургыг сайтар ажиглаарай.

5-р алхам: Дараагий алхамд цэгэн графикт Y тэнхлэгийн утгыг оруулая. Үүнийг тулд үндсэн графикыг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарах замаар Select Data коммандыг өгч, Select Data Source цонхыг нээнэ. Тус цонхноос Series2 гэсэн утгыг сонгож, Edit коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Edit комманд өгөхөд Edit Series цонх нээгдэх ба тус цонхны Series X values талбарт B18:B19 мужийн утга буюу дундаж утгуудыг мужаар нь сонгож оруулна. Дараа нь Series Y values талбарт A18:A19 мужийн утга буюу 1, 0 гэсэн утгуудыг мужаар нь сонгож оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд бидний үндсэн графикт дундаж утаг бүхий босон хэлбэртэй шугаман график үүссэн байх болно. Энэ талаар та бүхэн дээрх зурагнаас харж болно.

6-р алхам: Бидний байгуулсан график дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй болсон.

Дээрх графикын хувьд бага зэргийн дутагдалтай тал харагдаж байна. Тэр нь юу бэ гэвэл бидний нэмэлтээр байгуулсан дундаж утгыг график маань Y тэнхлэгийн дагуу дутууг үүссэн байна. зурагт тасархай улаан өнгөөр тэмдэглэн харуулав. Энэ дутуу хэсгийг гүйцээхийн тулд бид баруун гар талын Axis буюу босоо тэнхлэг дээр бага зэргийн засварыг хийх ёстой. Үүний тулд

  1. Графикын баруун гар талын босоо тэнхлэг дээр курсорыг байршуулна.
  2. Хулганын баруун товчийг дарна.
  3. Үүсэх цэснээс Format Axis коммандыг өгнө. Үүний үр дүнд Excel программын баруун гар талд тэнхлэгийн тохиргооны сонголтууд гарч ирнэ.
  4. Тус цонхны Bounds хэсгээс Minimum талбарын утгыг 0.0 болгно. Мөн Maximum талбарын утгыг 1.0 болгоно. Ингээд тус тохиргооны цонхыг хаана. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

7-р алхам: За ингээд хэдүүлээ графикынхаа хэлбэр дүрсийг хамгийн сүүлийн байдлаар харая.

Дээрх графикын хувьд дундаж утга өөрчлөгдөхөд автоаматаар дундаж утгыг график нь өөрчлөгдөж байдаг график юм. Та бүхэн дээрх графикын харагдах байдлыг ямар ч байдлаар өөрчилж болно. Шаардлагагүй тэнхлэгүүдийг арилгах, өнгө будгийг өөрчлөх зэрэг хүссэн өөрчлөлтүүдийг хийж болно. Миний хувьд улаан ногоон өнгөнд тулгуурласан өөрчлөлтүүдийг хийсэн болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

За ингээд амжилт хүсье, та бүхэнд. Асууж тодруулах зүйлээс СЭТГЭГДЭЛ хэсгээр дамжуулж асуугаарай.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares