Сайн байцгаануу эрхэм хүндэт уншигч зочидоо. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү. Миний хувьд сайхан л шинэллээ. Хөдөө гадаагуур их явлаа. Олз омог ч их хураалаа. Миний хамгийн дуртай баяр бол яах аргагүй цагаан сар юм. Бага байхаасаа л энэ баярыг их хүлээдэг байж билээ. Баяр ойртох тусам шөнө нойр хүрэхгүй их догдолдог байж билээ. Ээж аав маань ч их өргөн тэмдэглэдэг. Энэ л баяраар ах дүү хамаатан садныдаа очих юм даа. За ингээд өнөөдрийн нийтлэлээ та бүхэнд танилцуулья.
Зиа өнөөдрийн нийтлэлээр графикт динамик хаяг хэрхэн оруулах талаар авч үзэх болно. Хаяг гэдэг нь Data Label гэсэн үг юм. Та бүхэн MS Excel программын графикын хэрэглээний талаар надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо бичих гэж буй нийтлэлийнхээ ерөнхий агуулагыг доорх хөдөлгөөнт зургаар үзүүлье.
Бидэнд дараах бүс нутгийн ДНБ болон дундаж наслалтын талаарх мэдээлэл өгөгдсөн байна.
TABLE ҮҮСГЭХ
Дээрх өгөгдсөн мэдээллийг ашиглан дараах алхамын дагуу Table үүсгье.
- Insert хуудасыг сонгоно.
- Table хэсгээс Table товчийг дарж, өгөгдсөн мэдээллийг Create Table цонхонд оруулна.
- OK комманды өгөхөд Table үүснэ.
Үүссэн Table-ийн нэр Table1 гэсэн нэртэй байх ёстой гэдийг анхаараарай. Үүнийг шалгахын тулд Formulas хуудасыг нээж Defined Name хэсгээс Name Manager товчийг дарахад доор үзүүлсэн цонх нээгдэнэ. Тус цонхонд Table1 байна. Цэнхэрээр идэвхжүүлсэн харуулсан хэсэгт. Хэрэв Table2, эсвэл Table3 гэх мэт өөр нэр байвал түүнийг Edit коммандаар өөрчилж, Table1 нэртэй болгоно.
SCATTER ГРАФИК ҮҮСГЭХ
Өгөгдсөн мэдээллийг Table1-т оруулсаныг дараагаар SCATTER график дараах алхамын дагуу үүсгэнэ. Үүнд:
- Өгөгдсөн мэдээллийн D1:E20 мужийг сонгоно.
- Excel программын Insert хуудасыг сонгоно.
- Chart хэсгээс Scatter товчийг дарж, Scatter with only Markers төрлийн графикыг сонгоно.
- Үүсэх Scatter графикын X, Y тэнхэлэгийн Default форматыг өөрчилөнө. Манай жишээнд X, Y тэнхлэгийн форматыг доорх зурагт үзүүлсэний дагуу тохируулсан.
I18 НҮДЭНД DROP DOWN ЛИСТ ҮҮСГЭХ
Бид сая Scatter графикыг байгуулчихлаа. Одоо I18 нүдэнд дараах тохиргоог хийе.
- I18 нүдийг сонгоно.
- Data хуудсыг сонгоно.
- Data Tools хэсгээс “Data Validation” товчийг дарж, Data Validation цонхыг нээнэ.
- Data Validation цонхноос List-ийг сонгоно.
- List-ийн Source хэсэгт Africa, Asia, Europe, North America, South America гэсэн үгнүүдийг бичнэ. Ингэд OK коммандыг өгнө.
VBA КОДЧЛОЛ
Одоо Scatter графикын хаягыг динамик болгохын тулд бид VBA код ашиглана. VBA кодыг дараах алхамын дагуу бичнэ. Үүнд:
- Мэдээлэл агуулсан worksheet-ийн нэр дээр хулганы баруун товчийг дарна.
- Үүсэх цэснээс View Code товчийг дарна.
- Үүссэн Sheet module-д дараах VBA кодыг хуулж тавина.
[stextbox id=”alert” shadow=”false”]Private Sub Worksheet_Change(ByVal Target As Range)
Dim r As Integer
If Target.Address = “$I$18” Then
With ActiveSheet.ChartObjects(1).Chart
For r = 1 To Range(“Table1[Country]”).Rows.Count
If Range(“Table1[Region]”).Cells(r).Value = Range(“$I$18”) Then
.SeriesCollection(1).Points(r).Format.Fill.ForeColor.RGB = RGB(0, 0, 255)
.SeriesCollection(1).Points(r).ApplyDataLabels
.SeriesCollection(1).Points(r).DataLabel.Text = Range(“Table1[Country]”).Cells(r).Value
Else
.SeriesCollection(1).Points(r).Format.Fill.ForeColor.RGB = RGB(198, 198, 198)
On Error Resume Next
.SeriesCollection(1).Points(r).DataLabel.Delete
On Error GoTo 0
End If
Next r
End With
End If
End Sub[/stextbox]
За ингээд I18 нүд дэхь утгуудыг өөрчлөхөд Scatter график дахь мэдээллийн хаягнууд автоматаар өөрчлөгдөх болно. Зиа та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх