Гиперлинк устгагч

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрөө сайхан л өнгөрүүлж байгаа байлгүй дээ. Гэхдээ зарим нэг нь өнөөдөр ажиллаж байгаа гэдэгт би туйлын итгэлтэй байна. Яагаад гэхээр би өнөөдөр ажиллаж байна. Надтай адилхан ажил мэрэгжилтэй хүмүүс ч гэсэн өнөөдөр ажиллаж байгаа байх. Санхүүгийн ажлын оргил үе чинь нэгдүгээр сар байдаг шүү дээ. Учир нь жилийн эцсийн санхүү, татварын тайланг чинь энэ л сард багтаан гаргаж, олон нийтэд тайлагнадаг болохоор яалт ч гүй нэгдүгээр сард ачаалал ихтэй байдаг юм. За энэ ч яахав. Өнөөдөр ажиллаж байх явцад нэгэн асуудал тулгарсаныг хялбархаан аргаар шийдэж чадсан тухайгаа нийтэлмээр санагдчихлаа. Бараг онгироод :-). Гэхдээ би энэ талаар өмнө нийтэлж байсан шиг санаад байх юм. Гэвч өмнөх нийтлэлүүдээсээ олж чадсангүй.

Зиа өнөөдөр дотоод сүлжээнээс нэгэн мэдээлэл аваад Excel программдаа хуулж оруултал гиперлинктэй хуулагдчихлаа. Гиперлинк гэдэг маань ЭНЭ (дараад үзээрэй) юм шүү дээ. Хэ хэ яасан уншиж байсан мэдээлэлээс чинь гаргаад шидчихсэн үү УУЧЛААРАЙ 🙂 🙂 :-). Яг л иймэрхүү процесс болсон юм даа. Мэдээлэлд боловсруулалт хийх гэхээр л үндсэн мэдээлэл рүүгээ шидчихээд болохгүй байсан юм. Гиперлинктэй Excel файлыг доорх зурагт үзүүлэв.

Гэхдээ надтай учирсан мэдээлэл яг ийм биш л дээ. Тоон мэдээлэлүүд байсан. Гэхдээ зарчмын хувьд дээрх мэдээллээс ялгаа байхгүй. За яахав хуулсан мэдээлэл гиперлинктэй байж болно. Бид гиперлинкийг нь устгачихаж чадна. Яаж гэхээр доорх зурагт үзүүлсний дагуу. Өөрөөр хэлбэл тухайн гиперлинктэй нүдийг сонгоод хулганы баруун товчийг дарж, Remove Hyperlink гэсэн коммандыг өгнө. Ингэхэд сонгогдсон нүдний гиперлинк арилана.

Тухайн нэгхэн нүдний хувьд дээрх аргачлал хялбархан байгаа биз. Тэгвэл бид 10,000 гиперлинктэй нүдтэй учирвал яах бэ гэсэн асуудал гарч байна. Нүдний гиперлинкийг нэг нэгээр нь арилгана гэвэл бараг бүтэхгүй асуудал болно. Ядаж байхад Excel программ өөртөө олон нүдний гиперлинкийг буцаадаг хэрэгсэлийг агуулаагүй байдаг юм байна. Иймээс бид яалтчгүй VBA ашиглахаас өөр замгүй боллоо. VBA ашиглана гэхээр та бүгд сүрдээд хэрэггүй шүү. Бид ердөө гарын таван хуруунд багтах VBA код ашиглах болно. Энэ бол:

Хэрэв та тухайн Worksheet-н бүх гиперлинкийг устгах бол:

Sub DeleteHyperLinks()
Sheet1.Hyperlinks.Delete
End Sub

Энд та Sheet-нхээ нэрийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээрх кодны хувьд зөвхөн Sheet1 гэсэн нэртэй Worksheet-ний гиперлинкийг устгана. Хэрэв таны гиперлинк устгах worksheet чинь Work гэсэн нэртэй бол та дараах кодыг бичих шаардлагатай.

Sub DeleteHyperLinks()
Sheets("work").Hyperlinks.Delete
End Sub

Хэрэв та зөвхөн сонгогдсон мужийн гиперлинкийг устгах бол дараах кодыг ашиглана. Үүнд:

Sub RemoveHyperLinks()
Selection.Hyperlinks.Delete
End Sub

За ийм л байна. Асуудлыг маш хялбархан шийдэж чадсан. Дээрх кодуудыг Excel программд хэрхэн ашиглах тухай би одоо бичих нь илүүц болсон гэж хувьдаа бодож байна. Хэрэв мэдэхгүй нэг нь байвал Сэтгэгдэл хэсгээр дамжуулан асууж болно. Бүр болохгүй бол өмнөх VBA-тай холбоотой нийтлэлүүдийг уншиж, судлах замаар сурч болно. ЭНЭ линкээр орооод үзээрэй.

Үүнээс үзэхэд гиперлинк тийм ч хэрэггүй зүйл бас биш шүү. Та бүгд ч гэсэн манай нийтлэлүүдэд гиперлинк ашиглагдаж байгааг байнга анзаардаг бизээ. Зиа ингээд өнөөдрийн нийтлэлийг үүгээр өндөрлөе.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Sain baina uu hyperlink ashiglah shardlaga ih garah yumaa gehdee PDF zuragan file hyperlink yaj hiideg yum boloo

  2. Баярлалаа. Нилээд хуудас гиперлинк устгалаа. Миний ажлыг маш их хөнгөллөө

Холбоотой нийтлэлүүд