Зиак нөгөө гайхалтай вирус чинь дахиад дайрлаа шүү. Сайт маань вирустээд бага зэрэг сандарлаа. Гэхдээ гайгүй сайтаа сэргээгээд авчихсан. Уул нь уржигдархан Backup хийсэн юм. Тэгтэл нөгөө Backup маань алдаатай байж гай болдог юм даа. Тэгээд тэр Backup-с өмнө нь авсан Backup-уудаасаа үзсэн чинь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр авсан Backup маань л алдаагүй Backup байж таарлаа. Тэрийгээ сэргээгээд тэрнээс хойш оруулсан 12 нийтлэлээ гараар дахиж орууллаа. Нийтдээ 2 цаг гаруй хугацаа зарцууллаа. Үүнээс хойш Backup хийх болгон доо алдаатай, алдаагүй эсэхийг нь шалгаж байхаас. За энэ ч яахав.
Та бүхэн Мail-р шинэ нийтлэл хүлээж авахаар 9, 10, 11 сард бүртгүүлсэн бол дахиад нэг бүртгүүлчихэд гэмгүй байх. Учир нь энэ хугацааны хүмүүсийн Mail хаяг нь бүртгэлээс хасагдчихсан. За тэгээд энэ вирус гэдэг юмнаас хамгаалахын тулд сайтандаа нэг Plugin нэмлээ. Хэр сайн хамгаалдаг эсэхийг мэдэхгүй байна. Wordfence гэсэн нэртэй Plugin байна. Ер нь тэгээд сайтыг вирусээс хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй бэ мэддэг хүн байвал надад зөвлөөрэй.
Өө нээр та нарын Mail-р баахан нийтлэл очсон байж магадгүй. Та бүхэн уншилгүй шууд устгачихаарай. Учир нь дандаа хуучин нийтлэлүүд байгаа.
Сэтгэгдэл үлдээх
Tiim bhaa oroi bolohgui bsan um