Зиак оройн мэнд. Та бүхэн сайхан амарч байна уу. Манай EXCEL.mn нэртэй Facebook группийн нэгэн гишүүн маань биднээс нэгэн асуултыг асуусан юм. Тодруулбал бүтцийн графикыг дугуй хэлбэртэйгээр үүсгэж болдог. Та бүхэн ч гэсэн бидний ГРУПП-д нэгдэж, тулгарсан аливаа асуудлаа хамтдаа шийдвэрлэцгээж болно шүү. Харин баганан хэлбэртэйгээр хэрхэн яаж үүсгэх тухай асуулт юм. Уг асуултанд тухайн үед шийдэл байхгүй мэт санагдаж байсан ч ер нь яагаад баганан хэлбэртэйгээр үүсгэж болохгүй гэж. Баганан хэлбэртэй бүтцийн графикууд байж л байдаг. Excel дээр хэрхэн яаж үүсгэдэг юм бол гээд судалж үзлээ. Гэтэл шийдэл нь маш амархан юмсанж. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр энэ талаар өгүүлэх болно.
Үүссэн асууудал:
Excel хэрэглэгчээс дараах зурагт үзүүлсэн асуулт ирсэн.
Би хувьдаа дараах зурагт үзүүлсэн графикыг хэлж байна гэж ойлгосон.
За тэгвэл одоо бүгдээрээ Excel программ дээр энэхүү графикыг хэрхэн хийх талаар судалцагаая.
Асуудлыг шийдвэрлэсэн нь
Бидэнд дараах зурагт үзүүлсэн нэгэн компанийн 3 жилийн борлуулалтын мэдээлэл өгөгдсөн байна.
Уг өгөгдсөн мэдээллээр ОН-ны хувьд бүтцийн графикыг байгуулцагаая. Үүний тулд дараах алхмыг дагаж гүйцэтгэнэ. Үүнд:
- Нэн тэргүүнд B4:E8 мужийг сонгож, Insert хуудаснаас Charts хэсгээс Stacked Column төрлийн графикыг сонгоно.
- Үүний үр дүнд дээрх зурагт үзүүлсэн бүтцийн график үүснэ. Энэ график нь бүтээгдэхүүний хувьд бүтцийг тодорхойлж буй график юм. Бидний гол зорилго бол ОН хувьд бүтэц тодорхойлох шаардлагатай байгаа билээ.
- Үүссэн бүтцийн график дээр хулганын баруун товчийг дарж, үүсэх цэснээс Select Data коммандыг өгнө. Үүний үр дүнд Select Data Source цонх нээгдэнэ. Тус цонхны дунд байрлах Switch Row/Column гэсэн коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
- Ингээд л OK коммандыг өгөхөд бидний хүссэн үр дүн болох ОН-ны хувьд бүтэц тодорхойлсон график үүссэн байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Зиак ингээд л болоо доо. Та бүхэн одоо өнгө дизайн, хэлбэр дүрс дээр нь жоохон ажиллаад л гоёмсог графикыг ашиглахад бэлэн болно доо. Та бүхэнд амжилт хүсье. Асууж тодоруулах зүйл байвал СЭТГЭГДЭЛ хэсгээр дамжуулж асуултаа үлдээгээрэй.
Сэтгэгдэл үлдээх
Баярлалаа. Үргэлж хүнд хэрэгтэй өгөөжтэй мэдлэг өгдөгт нь. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!