Зиа нэгэн уншигчидаа амалсан ёсоороо нэгэн нийтлэлийг бичихээр шийдлээ. Энэ бол бүртгэлийн огноог хэхэн автомажуулах талаарх нийтлэл юм. Манай хүнд огноо бичих үйлдэл нь ядаргаатай санагдсан юм байх гэж буй хувьдаа бодлоо. Тиймээс л үүний автоматжуулах гэж оролдоод байх шиг байна. За одоо ямар асуудалтай тулгарсан талаар товч танилцуулъя. Уншигч маань ямар нэгэн бүртгэл тооцоо хөтөлдөг юм байна. Бүртгэл хийх болгондоо бүртгэсэн өдрийнхөө огноо заавал бичдэг юм байна. Тэгэхээр бүртгэл хийнгүүт бүртгэл хийж буй өдрийн огноо автоматаар үүсэх аргачлалыг надаас асуугаад байгаа юм шиг.
Бид энэ асуудлыг Excel программын томьёо функц ашиглах замаар шийдэж чадахгүй. Мөн Excel программын нэмэлт хэрэгсэлүүдийг ч ашиглах замаар шийдэж чадахгүй. Бидэнд ганцхан гарц байгаа. Энэ бол VBA код бичих гарц юм.
Зиа бидэнд дараах формат өгөгдсөн байна.
Бид энэхүү асуудлыг шийдэхийн тулд дараах VBA кодыг ашиглана.
[php]Private Sub Worksheet_Change(ByVal Target As Range)
If Not Intersect(Target, Range("B2:B1000")) Is Nothing Then
Range(Target.Address).Offset(0, -1) = Now
End If
End Sub[/php]
Дээрх кодыг Excel программын Sheet-нд бичиж оруулна. Module үүсгэхгүй гэдийг анхаараарай.
Код бичигдсэн байдал.
Зиа ингээд та бүхэн B багананд утга оруулаарай. Үүний үр дүнд А багананд огноо автоматаар үүсэх болно.
Зиа ингээд л болоо доо.
Анхаарайх зүйл:
Хэрэв мужийг солих шаардлагатай бол Range(“B2:B1000”) гэсэн мужийг солиход л хангалттай.
Сэтгэгдэл үлдээх
sain bnuu? bi ene VBA gedgiig bi negl sain oilgohgvi bnaa yaj ch ter kodiig bicheed bgaan bv med, vvniig tailbarlasan niitlel oruulj ugch tus boloch.Nad shig ene talaar medehgvi hvmvvs zunduu l baigaa bailgvidee tedgeer hvmvvst ch gsn hereg boloh baih gej naidaj bna.
Гоё болжээ
Баярлалаа. хэрэгжүүллээ. амар юм байна
snu ene bvrtgeliin ognoo awtomatjuulah yaj hiigeed bna zaagaad uguuch vba kod gej yg ymar uchirtai ym be
Garaar ognoog amarhan oruulya gevel ctr bolon ; key zereg darj bolno.
bayrlalaa.