Бэлэг гардуулах ёслол буюу ялагч

Бид өнгөрсөн 4 дүгээр сард өөрсдийн боловсруулсан Excel программтай холбоотой нийтлэлүүдээ ном болгон хэвлүүлснийг та бүгд санаж байгаа байх. Энэхүү номны нэрийг өгөхдөө бид уншигч та бүгдийнхээ дунд бяцхан санал асуулга явуулж тодруулсан билээ. Үүний үр дүнд манай веб хуудаснаас эрхлэн гаргасан номыг EXCELMETRICS /нийтлэлийн эмхтгэл/ гэж нэрлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү номны нэрийг манай веб сайтын уншигч БААТАР хэмээх зочин маань санал болгосон бөгөөд бид тус зочиндоо номныхоо дээжийг бэлэг болгон өгөхөөр болсон.

Энэхүү номны дээжийг бэлэглэх ажиллагаа нилээд дээр буюу 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болсон хэдий ч миний цаг заваас шалтгаалан өнөөдрийг хүртлэх хугацаанд веб хуудсандаа оруулаагүй байсан. Мөн БААТАР нэртэй зочин маань ажлын цаг заваас шалтгаалж, өөрөө хүрэлцэн ирж чадаагүй ч өөрийн бие төлөөлөл болгож төрсөн дүү болох нэгэн хөөрхөн хүүг явуулсан. Зургийг доор үзүүлэв.

IMG_1140

За ингээд ямар ч байсан номны нэр санал болгосон нууц ноёнтонтойгоо уулзаж чадаагүй хэдий ч түүний төрсөн дүүтэй нь уулзаж номныхоо дээжийг бэлэглэсэнд туйлын баяртай байна. Сануулж хэлэхэд EXCELMETRICS (Нийтлэлийн эмэхтгэл) ном маань худалдаанд гарсан. Та бүхэн энэхүү номыг сонирхож байгаа бол ИНТЕР Номын их дэлгүүр, УИД-ийн МАЖЕСТИК, 3, 4 дүгээр хорооллын НОМИН ИХ Дэлгүүрийн МАЖЕСТИК номын их дэлгүүр, Спортын төв ордны хажуу талд байрлах АЗ ХУР номын их дэлгүүрүүдэд худалдаалж байгаа. Үний хувьд 11,000.0 төгрөгөөр худалдаалж байгаа болно. Номны зургийг дараах зурагт үзүүлэв.

IMG_1092

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд