Боломжгүй мөртлөө боломжтой

Өнөөдөр би Facebook-р дэмий тэнэж явтал намайг гайхшруулсан, алмайруулсан нэгэн бичлэгтэй таарлаа. Яагаад, яагаад, яагаад … гэсэн асуулт өнөөдөржингээ толгой дотор эргэлдлээ. Нөгөө бидний 10 жилд үздэг тоо бодлого, математик, алгебрын хичээл онол, арга зүй, утга агуулга нь хайчихав гэж бодлоо. Юу юугүй 2 х 2 = 5 гэдэг кино санаанд орлоо. Үнэндээ тэр киног би үзээгүй л дээ. Тэр киноны үйл явдалд 2 х 2 = 5 гэдгийг баталдаг юм болов уу гэж бодлоо. Хэрэв тэгдэг бол намайг гайхшруулсан энэ асуултын хариу түүнтэй төстэй байна байх гэж би хувьдаа бодож байна.

Намайг гайхашруулсан тэр бичлэг бол 0/0=2 гэдийг баталсан байна. Математик, алгебрын ямар ч томьёо, чанарыг зөрчилгүйгээр энэхүү баталгааг хийсэн байна. Яагаад гэдэг хариултыг мэдэж байгаа хүн энэхүү бичлэгийн Сэтгэгдэл хэсэгт хариултаа үлдээгээрэй.

Баталгааг дараах зурагт үзүүлье.

Яг үүнтэй адилаар 2 х 2 = 5 гэдгийг ч баталсан байна. Түүний баталгааг мөн орууллаа.

За ингээд мэдэж байгаа хэн боловч сэтгэгдэл хэсэгт хариултаа үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. 0/0=2 deer neg comment helehed, ene herwee 20-20/20-20 bsan bol bolomjgui bna. gh meteer gantshan 100 or 10.000 der l ene batlagdah bhaa. Kvatrat zeregtiin huuliar l tailbarlagdaj bna. hehe

  2. 0/0 БОЛОМЖГҮЙ. Хоосон зүйлийг хувааж болохгүй

Холбоотой нийтлэлүүд