Би хэдэн нас, хэдэн сар, хэдэн өдөртэй бэ?

Зиак зэвсэг нэгт ахан дүүс маань өнөөдөр тайлан мэдээгээ өгч дуусч байгаа байх. Яагаад гэвэл өнөөдөр тайлан хүлээж авах сүүлийн өдөр. Миний хувьд өчигдөр бүх тайлангаа өгчихсөн болохоор өнөдөөр гайгүй завтай байна. Санхүүгийн тайланг жилд 2 удаа авдаг болсон нь зөв шийдэл болсон шүү. Гэхдээ ажилаа овооруулчих гээд байх муу талтай юм. Энэ яахав тухайн нягтлангийн л асуудал. Ажил гүйлгээгээ цаг тухай бүр нь шивээд явахад тайлан гаргах процесс юухан байхав. Зиак энэ ч яахав. Өнөөдрийнхөө нийтлэлийг эхэлцгээе. Өнөөдөр миний бие нэгэн уншигчийнхаа асуултанд хариулах болно.

Нэгэн уншигч маань өөрийнхөө нас сүүдэрийг Excel программ дээр хэрхэн тодорхойлох тухай асуусан юм. Тодруулбал бид хэдэн нас, хэдэн сар, хэдэн өдөртэй бэ? гэдгийг Excel программ дээр хэрхэн тодорхойлох талаар асуусан асуулт юм. Энэ асуудлыг би дээхэн үед маш бүдүүлэг аргаар шийдэж байсан удаатай. Баахан IF ашиглаж байгаад асуудлыг шийдэж байсан л даа. Гэхдээ сүүлд маш хялбархан аргаар шийддэг болсон. Энэ бол DATEDIF функц юм. Өнөөдрийнхөө нийтлэлэээр би энэ функцийг хэрхэн ашиглах талаар бичихгүй. Харин үүссэн асуудлыг DATEDIF функцээр хэрхэн шийдэх талаар бичих болно. Харин дараагийн нийтлэлээр DATEDIF функцийн хэрэглээний талаар тайлбарлах болно.

Өнөөдөр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр. Миний бие 1986 оны 2 дугаар сарын 25-нд төрсөн. Тэгвэл би хэдэн нас, хэдэн сар, хэдэн өдөртэй бэ гэсэн асуудлыг Excel программ дээр шийдэцгээе. Юуны өмнө дараах зурагт үзүүлснйи дагуу мэдээллийг оруулна.

Datedif

B6 нүдэнд нийт хэдэн жил амьдарсан, B8 нүдэнд хэдэн сар, B10 нүдэнд хэдэн өдөр амьдарч байгааг тус тусд нь тодорхойлно. Үүнийг дараах томьёоллоор тодорхойлно. Үүнд:

B6 нүд: =DATEDIF(B1,B3,”Y”)

B8 нүд: =DATEDIF(B1,B3,”YM”)

B10 нүд: =DATEDIF(B1,B3,”MD”)

Datedif_1

Томьёоллын үр дүн нь миний бие нийт 30 жил, 5 сар, 0 өдрийг наслаад байна гэсэн үг юм. Яагаад 0 өдөр бэ гэвэл би 25-ны өдөр төрсөн. Өнөөдөр 25-ны өдөр. Иймээс өдөр нь 0 гэж гарсан байна. Хэрэв өөр хэн нэгэн нь 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн бол үр дүн нь дараах зурагт үзүүлсний дагуу гарна. Үүнд:

Datedif_2

Тодруулбал нийт 27 жил, 9 сар, 12 өдөр амьдарч байна гэсэн үг юм. Зиак ингээд л уншигчийн маань асуусан асуулт шийдэгдлээ.

Дээрх B6, B8, B10 нүдэнд бичигдсэн томьёоллыг нэгтгэж, өгүүлбэрт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл & холбоосыг ашиглаж, өгүүлбэр зохиож болно. Хэрхэн яаж өгүүлбэр зохиох талаар тайлбарлая.

Сүүлийн үр дүн буюу 27 жил, 9 сар, 12 өдрийг өгүүлбэрт оруулж, “Би 27 жил, 9 сар, 12 өдөр амьдарч байна” гэсэн өгүүлбэрийг зохиоё. Үүний тулд бид дараах томьёоллыг ашиглана. Томьёоллыг B12 нүдэнд бичнэ.

=”Би “&DATEDIF(B1,B3,”Y”)&” жил “&DATEDIF(B1,B3,”YM”)& ” сар “&DATEDIF(B1,B3,”MD”)& ” өдөр амьдарч байна”

Datedif_3

Зиак ингээд та бүхэн энэхүү нийтлэлийг уншснаар амьдарч буй хугацаагаа нарийвчлан тодорхойлж чаддаг боллоо. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Баярлалаа сонирхолтой функц байна

  2. Сайн байна уу, маш их баярлалаа. Би энэ өдрөөс эхлэн сайтад нэгдэж байгаа юм.

  3. болохгүй байна шдээ. яах гэж ийм худлаа юм оруулдаг юм бэ

  4. Сайн байна уу баярлалаа хэрэгтэй мэдээлэл оруулсанд

  5. Баярлалаа. үнэхээр гайхамшигтай юмаа. тэгээд хэрхэн яаж гэдгийг хаанаас харах вэ?

  6. Sain bn uu. Datadif formula ni excel hed deer bn aa. miniih excel 2016 ene zaasanii daguu hiih gsen chini Formula ni garch irehgui bnaa.Yawuul deer ve ? Uur yamar formula ashigaj boloh ve ?

  7. Танай саят-с юм сурах гэж орж ирлээ. Уг функц надын эксэл дээр байхгүй Юм. эксэл хэдэн оных дээр ажиллах нь хамгийн үр дүнтэй байна вэ

Холбоотой нийтлэлүүд