Баярлалаа LATEX

Зиа юу байцгаана даа найзуудаа. Ажил төрлүүд нь сайн биз дээ. Би яахав ажилаа хийгээд л байж байна. Гадаа нээрээ аргагүй хүйтэн болжээ. Өнөө өглөө машингүй явсан чинь хөлдөж үхэх шахлаа. Өвлийн хувцсандаа орохгүй бол болохгүй нээ хэхэ. Над шиг ингээд 11 сар дундаа орж байхад хавар намрын хувцастай явж байдаг хүн ер нь байгаа болов уу. Гэхдээ надаас нимгэн хувцастай, тарчигхан амьдралтай хүмүүс Улаанбаатар хотод маань энэ тэндгүй зөндөө л байна. Тэр хүмүүсийг хараад өрөвдөх юм даа хөөрхий. За тэгээд би өрөвдлөө гээд тэдэнд ямар тусалж чадах биш. Өөрийгөө болон өрх гэрээ засаагүй байгаа хүн өрөөл бусдыг яаж ч засах билээ. Гэхдээ удахгүй энэ нөхцөл байдал арилна гэдэгт итгэж байгаа шүү. Ямар ч байсан намайг өдий зэрэгт хүргэсэн ААВ, ЭЭЖ, БАГШ нартаа баярлаж явдагаа илэрхийлье даа. За за энэ яриагаа өндөрлөе. Нэг мэдсэн чинь нийтлэл маань улс төрийн өнгө аяс ороод явчихсан байна шдээ. Хэхэ.

За өнөөдрийн нийтлэлээр би ямар нэгэн бичлэг оруулахгүй. Зүгээр л тайлбар, тодруулга, цаашдын нийтлэлийн талаар товчхон танилцуулах болно. Бидний өнөөдрийг хүртлэх хугацаанд оруулсан ихэнх нийтлэлүүд ерөнхийдөө MS Excel программын хэрэглээний талаарх агуулгатай нийтлэлүүд бичигдэж байсан. Бид уул нь “Бидний тухай” хуудсандаа санхүү, эдийн засгийн чиглэлийн зарим асуудлуудыг MS Excel программ дээр хэрхэн загварчлах талаар оруулж байх болно гэж дурдсан байсан боловч төдийлөн энэхүү сэдэвт тохирсон нийтлэлүүд ховорхон байсныг та бүхэн анзаарсан бизээ.

Энэ сэдэвт нийцсэн нийтлэл өнөөдрийг хүртлэх хугацаанд ховорхон орж байсан гол шалтгаан нь техник нөөц боломжтой холбоотой байсан юм. Учир нь бид аливаа санхүү, эдийн засагтай холбоотой нийтлэлийг оруулах гэхээр томьёо, тооцооллын асуудлыг веб хуудсанд хэрхэн оруулах асуудалтай тулгарч байсан. Олон төрлийн томьёог хэрхэн веб хуудсанд оруулах эв ухаанаа олохгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж хэлэхэд болно.

Гэхдээ энэ асуудлыг би шийдэж чадсан. Энэ бол LATEX гэдэг томьёоны кодчлол. Мэргэжилийн бус болохоор буруу зөрүү ярьж байж магад шүү. Мэддэг хүмүүс нь засаж, залруулж байгаарай. Би өнөөдрөөс эхлээд Latex кодчлолыг ашиглаж бүх төрлийн томьёог веб хуудсандаа оруулж чаддаг боллоо. Ийм л учраас Баярлалаа Latex гэсэн нэр өгсөн юм даа.

Зиа ингээд та бүхэндээ ээлжит амжилтыг хүсье даа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд