Зиак оройн мэнд Exceler-үүд. Сайхан амарцгааж байна уу. Гадаа энэ өвөл ороогүй их цас орж, хотын их тоосыг дарж, чийгэлж өглөө. Амралтын өдрүүдийн өглөө агаар үнэхээр сайхан байлаа. Өнгөрсөн долоо хоногт манай идэвхтэн уншигч Ganaa Bayar маань надаас нэг асуултыг асуусан юм. Анхандаа асуудлыг сайн ойлгоогүй шууд + тэмдгээр шийдчих гээд хэлсэн чинь надруу файлаа явуулсан юм. Тулгарсан асуудлыг харсан чинь нэлээд сонирхолтой санагдсан тул Ganaa Bayar -ийн асуудлыг хэрхэн шийдсэн талаар нийтлэл бичихээр болсон. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг бичие.
Үүссэн асуудал
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгджээ.
Энэхүү мэдээллээс шар өнгөөр будсан баганын утгуудын нийлбэрийг G багана дээр тодорхойлох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсний дагуу нийлбэр авах томьёолол юм.
Хэдийгээр энэ асуудлыг дээрхтэй адил зарчмаар шууд нэмж болох боловч их хэмжээний мэдээлэл дээр нэг бүрчлэн гараар сонгож, нийлбэр олно гэдэг нэлээдгүй төвөгтэй ажил болно. Жишээлбэл 1000 баганатай мэдээлэл өгөгдсөн бол гараараа нэг бүрчлэн багана алгасч мэдээлэл сонгоно гэсэн үг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн хялбарчилж, томьёолох талаар тайлбарлая.
Асуудлыг шийдсэн нь
Өгөгдсөн мэдээллээс хамгийн түрүүнд харах асуудал бол мэдээллийн зүй тогтол юм. Өөрөөр хэлбэл өнгөөр будсан баганаууд сондгой тоотой багана дээр оршиж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ зүй тогтлыг дараах зурагт үзүүлэв.
Тэгэхээр бид өгөгдсөн мэдээллийн баганын дугаарыг нэн тэргүүнд тодорхойлно. Үүнийг бид COLUMN функцээр тодорхойлж болно.
=COLUMN(A1:E1)
Дээрх COLUMN функцийн үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,2,3,4,5} гэсэн тоонуудыг агуулж (F9 товч дарах замаар харна) байгаа болно. Эдгээр тоо нь сонгогдсон мужийн баганын дугаар юм. Бид баганын дугаарыг тодорхойлсон учраас одоо тухайн тоонуудын тэгш сондгойг 1 болон 0 гэсэн тоогоор ялгаж томьёолно. Үүнийг бид MOD функц ашиглах замаар шийднэ.
=MOD(COLUMN(A1:E1),2)
Дээрх томьёоны үр дүн G1 нүдэнд 1 гэж гарах боловч тухайн нүдэнд ={1,0,1,0,1} тоонуудыг (F9 товч дарах замаар харна) агуулна. Бид нэгэнт багануудын тэгш сондгой ялгаж чадсан тул SUM болон IF функцийн тусламжтайгаар сондгой дугаартай багана буюу 1 гэсэн тоонд харгалзах мэдээллүүдийг нэгтгэж харж чадна. Үүнийг одоо томьёолоё.
=SUM(IF(MOD(COLUMN(A1:E1),2)=1,A1:E1,0))
За ингээд дээрх томьёоны үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргахад сондгой дугаартай баганын утгуудын нийлбэр гарах болно. Манай жишээний хувьд G1 нүдэнд 207 [46+91+70=207] гэсэн хариу гарна.
Зиак ингээд Ganaa Bayar уншигчийн маань асуудал шийдэгдлээ. Хэдийгээр энэ асуудал хүн бүхэнд тулгарахгүй ч асуудлыг хэрхэн шийдэж байгаа техникүүдийг та бүхэн сайтар ажиглаарай. Мөн энэ асуудлыг шийдэх хамгийн сайн хувилбар энэ биш ч байж магадгүй. Үүнээс илүү хялбар аргаар шийдэх боломж байж болно. Энэ бол зөвхөн EXCEL.mn-ийн санал болгож буй хувилбар юм шүү.
Сэтгэгдэл үлдээх
Эксель программ дээр хугарлын цэгийн тооцооллыг яаж хийх вэ?
Уучлаарай би хийж чадахгүй байна уу. хариу нь зөв гөрөхгүй байх юм аа
Сайна уу. Ундраа. Үр дүнгээ Ctrl+Shift+Enter коммандаар гаргана.
hi tanai shiidluud sonirholtoi bdag shuu, uneheer taalagddag shuu.
oddfprice funktsiin talaar tailbarlaj ogooch
Оролдлоо. Хариу нь зөв гардаггүй ээ. Яах вэ?
Сайна уу. Номин. Үр дүнгээ Ctrl+Shift+Enter коммандаар гаргана.
Баяраллаа сонирхолтой юм байна.
Ctrl+Shift+Enter дарахаар зөв гарч байна. Ctrl+Shift+Enter ямар учиртай юм бол
ийм нэг санал байна.
сондогой эсвэл тэгш дугаарын баганын утгуудыг нэмэхийн тулд 1-р мөрөнд дугаар өгч байгаад сондгой багануудыг 1 тэгш баганыг 2 гэх. дээрх жишээн дээр бол шараар тэмдэглэсэн нь 1 гэсэн дугаар авна.
дээрх жишээн дээр G1 нүдэнд 1 гэсэн утга өгнө.
G2 нүдэнд дараах томъёог бичнэ. =sumif($A$1:$E$1,$G$1,A2:E2) гэж болох юм шиг санагдлаа дутугдалтай ч байж магадгүй сэтгэгдлээ хэлээрэй
Ctrl+Shift+Enter гэхээр зөв гарч байна. Ctrl+Shift+Enter нь ямар учиртай юм бол
https://excel.mn/array-%D1%82%D0%BE%D0%BC%D1%8C%D1%91%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BB-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85-1-2/
Эндээс уншаарай
Oogii Ctrl+shift+enter-ийн талаар эндээс хараарай
https://excel.mn/array-%D1%82%D0%BE%D0%BC%D1%8C%D1%91%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BB-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85-1-2/
oogii ctrl+shift+enter-ийн талаар эндээс уншаарай
https://excel.mn/array-%D1%82%D0%BE%D0%BC%D1%8C%D1%91%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BB-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85-1-2/
Sumif l hangalttai shde ho.
Сайнуу тэгш тооныхоо нийлбэрийг яаж олохуу томъёог нь бичээд өгч болохуу
Томъёо орсон нүдийг яаж түгжих вэ. засвар оруулж болон өөрчилж болохооргүй түгжих хэрэг гарав
ug n nadad ih heregtei ym bn daanch zuv garahgui bn
tomyo bichij duusaad ctrl+shift+enter gj darsan