Асуултын шийдэл

Эрхэм хүндэт Exceler-үүдээ сайхан наадацгаав уу. Миний хувьд ээлжийн амралтаа авсан юм шиг л амарч, зугаалж, наадлаа. Өчигдөр л хотод орж ирлээ. Өнөөдөр ажлаа хийх гэсэн чинь амралтын ШОК гарч өгөхгүй хэцүү байна. Зарим нэг программ руугаа ордог нууц үгийг бас мартсан байна. Тэгэхээр хангалттай сайн амарсан гэсэн үг байхаа 🙂 🙂 🙂 . За энэ ч яахав гол асуудалдаа орцгооё. Наадмын өмнөх өдөр Facebook хуудсаар дамжуулж, нэгэн мэдээлэл боловсруулалттай холбоотой асуултыг асуусан боловч оновчтой хариулт ирээгүй. Иймээс тэрхүү асуултын хариултыг өнөөдрийнхөө нийтлэлээр задлахаар шийдлээ.

Бидэнд дараах зурагт үзүүлсэн асуултыг тавьсан.

EXCEL.mnЭнэ асуултанд ихэнх Exceler-үүд маань шууд LEFT(A1,8 эсвэл 9) гэсэн томьёо бичиж байсан. Асуултын шийдлийн үндсэн зарчим нь та бүгдийн бичсэн дээрх томьёо боловч энэ томьёог дангаар нь ашиглах замаар дээрх асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь өгөгдсөн мэдээлэл маань тэгш бус хэмтэй байна. Өөрөөр хэлбэл ОСЗ 12-2 гэж байхада зарим нь ОСЗ 12-19 гэх мэт.   Тэгэхээр та бүхний бичсэн томьёо ажиллах боломжгүй болж байгаа юм.

Асуултын шийдэл:

Үндсэн мэдээллээс ажиглах бидний хамгийн гол түлхүүр бол хоосон зай. Өгөгдсөн мэдээлэлд 2 ширхэг хоосон зай байгааг та бүхэн юун түрүүнд анзаарах хэрэгтэй. Гэхдээ эхний хоосон зай мэдээллийн 4 дэхь байршилд тогтмол байгаа, хоёр дахь хоосон зай нь тогтмол бус байршилд байгааг давхар анзаарах хэрэгтэй.

Бид мэдээллийг 2 дахь хоосон зайгаар тасдах гэж байгаа учраас юун түрүүнд 2 дахь хоосон зайны байршлыг тодорхойлно. Энэхүү байршлыг тодорхойлохын тулд бид SEARCH() гэсэн функцийг ашиглана.

=SEARCH(” “,A1,5)

Pic-1За ингээд 2 дахь хоосон зайны байршлыг тодорхойллоо. Одоо өгөгдсөн мэдээллээс тодорхойлсон байршлын тоог үндсэлэн LEFT функцийн тусламжтайгаар эхний кодыг тасдаж авна.

=LEFT(A1,SEARCH(” “,A1,5)-1)

Pic-2За ингээд асуудал шийдэгдлээ. Ийм л хялбархан байлаа. Та бүхэн ашигласан 2 томьёоллыг сайтар судлаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

    1. Зүүн гар талаасаа 5 дахь тэмдэгтээс хойш хоосон зайг хайна гэдгийг зааж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд