АНХААР !!! EXCEL Covid-XL

Зиак оройн мэнд залуучууд. Өнөөдөр бодит ертөнцийг Covid-19 донсолгож байгаа бол сүүлийн үед энэ төрлийн вирус Монголын EXCEL ертөнцийг ч мөн адил донсолгож магадгүй болоод байна. Үүнийг би Covid-XL гэж нэрлэхээр шийдлээ. Сүүлийн хоёр өдөр яг ижил шалтгаантайгаар Excel файл нээгдэхгүй байгаа тохиолдолууд надад 2-оос 3 удаа бүртгэгдлээ. 🙁 🙁 🙁 . Нэг мэдсэн чинь ХӨСҮТ-ийн 11 цагийн мэдээ шиг эхэлчих вүү яав kkk 🙂 🙂 🙂 . Гэхдээ энэ тоглоом бас инээдэм биш юм шүү. Иймэрхүү асуудалтай тулгарвал маш хэцүү нөхцөл байдал үүснэ. Маш чухал хэрэгтэй Excel файл чинь нээгдэхгүй байвал танд ямар санагдах билээ. Уйлах хэцүү, дуулах хэцүү болно шүү. Хамгийн айдас төрүүлээд байгаа зүйл бол Excel файл НЭЭГДЭХГҮЙ байгаа явдал байгаа юм. Excel файл эвдэрч болно. Эвдэрсэн ч гэсэн нээгдэж байвал бас учиртай. Засаж сэлбээд явж болдог. Гол нь Excel файл НЭЭГДЭХГҮЙ байгаад хамаг асуудал байна. Өмнө нь миний бие иймэрхүү асуудалтай хаа нэгтэй таардаг байсан ч нээх тоохгүй өнгөрдөг байсан. Харин энэ удаад энэ төрлийн асуудалтай ойрхон 2, 3 удаа тааралдаж байна. Гэхдээ яг надад биш л дээ. Манай уншигч нарт тохиолдоод байгаа юм. Өнөөдөр надад энэ асуудал тулгараагүй байгаа хэдий ч  нэг л өдөр надад эсвэл танд тохиолдох эрсдэл маш өндөр байна.

Миний бие энэ асуудлыг одоогий байдлаар шийдэж чадаагүй байна. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээр энэ төрлийн асуудал буюу Covid-XL-ээс вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг та бүхэндээ хүргэе.


Үүссэн асуудал:

Зүв зүгээр ажиллаж байсан Excel файл маань өнөө өглөө нээгдэхээ больчихлоо. Яаж нээх бэ? Миний чухал тооцооллууд энэ файл дээр байгаа. Надад туслаач.

Та бүхэнд зураг дээрх анхааруулга текст харагдахгүй байж магадгүй гэсэн үүднээс текстийг бүтнээр нь бичиж оруулав. Уг анхааруулгад: “Excel cannot open the file ‘EXCEL Corono.xlsx’ because the file format or file extension is not valid. Verify that the file has not been corrupted and that the file extension matches the format of the file. ” гэж бичигдсэн байна.


Урьдчилан сэргийлэх:

Бид энэ асуудлыг одоогийн байдлаар шийдвэрлэж чадаагүй байна. Гэхдээ яагаад энэ төрлийн асуудал үүсдэг шалтгааныг тодорхой болгосон. Хэд хэдэн шалтгааны улмаас дээр дурдсан алдаа гарч, Excel файл нээгдэхгүй болдог байна.

  1. Excel файлыг нэг компьютероос нөгөө рүү шилжүүлэх явцад эвдэрэх.
  2. Компьютерийн вирусын улмаас Excel файл эвдрэх
  3. Excel программын  хувилбарын зөрүүнээс шалтгаалж файл нээгдэхгүй байх
  4. Excel программын ажиллаж байх үед компьютерийг унтраах
  5. Компьютерийн хатуу дискний ажиллагаа муудах
  6. Гэнэтийн цахилгаан тасрах

Эдгээр шалтгаануудын улмаас дээрх алдааг зааж, файл нээгдэхгүй байх тохиолдол гарна гэж тайлбарласан байна. Миний бодлоор бидэнд тулгарч буй асуудлууд 2 дахь шалтгаан буюу вирусын гаралтай Covid-XL байж магадгүй юм гэж төсөөлж байна. Тог тасрах, компьютер хооронд файл шилжүүлэх зэрэгт файл юу юугүй эвдрэх тохиолдол ховор юм. Уг нийтлэлд энэ асуудлыг хэрхэн шийдэх тухай хэд хэдэн аргачлалуудыг зааж өгсөн хэдий ч аль ч аргачлал нь бидэнд тохиолдсон асуудлыг шийдэхэд тус болсонгүй. Одоо бидэнд НЭГ л арга байна. Энэ бол Excel файл засдаг программ худалдаж авах гэсэн хувилбар юм.

Миний бие Excel файл засдаг программыг судалж үзэхэд түм буман төрлийн программ байдаг юм байна. Гол нь дээрх асуудлыг яг таг засаж чаддаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зарим нэг программын ДЕМО хувилбарыг татаж ажиллуулахд тухайн  файлын дотрох мэдээллийг ямар ч байсан харуулж байна лээ. Гэхдээ томъёолол загварчлал нь хэр засагддаг эсэхийг миний бие шууд хэлж  мэдэхгүй байна. Excel файл засдаг тухайн программын хувьд хамгийн доод ханш 20$-оос эхэлж байгаа бөгөөд түүнээс дээш 100$, 200$ үнэтэй программууд ч байна.

Зиак тэгэхээр бид энэ асуудлыг өнөөдрийн нөхцөлд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шийдэж чадахгүй байгаа тул асуудлыг шийдэж, Excel файлыг нээж чаддаг болох хүртэлээ урьдчилан сэргийлэх талаар та бүхэндээ зөвлөмж хүргэе.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж маш амархан. Та өөрийн ажиллаж буй чухал файлуудаа өөр HARD диск эсвэл онлайн Drive (Google Drive, One Drive, Dropbox) дээр хадгалах явдал юм. Ялангуяа маш чухал хэрэгцээтэй файлуудаа өдөр бүр нөөцөл хадгалж байх явдал юм. Энэ асуудал танд хэзээ тулгарахыг хэлж мэдэхгүй учраас чухал файлуудаа өдөр тутам хадгалж байхыг анхааруулж байна.

Миний бие энэхүү үүссэн асуудлыг хэрхэн шийдэх тухай тасралтгүй судалж, шийдлийг олвол та бүхэндээ мэдээллэх болно. Ганцхан би судлах биш та бүхэн ч гэсэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаж Covid-XL-ийг хэрхэн шийдэх талаар судалж эрэл хайгуулаа эхлүүлээрэй. ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд