Нэлээд хэд хоногийн өмнө манай МАКРО-XL ном захиалсан нэг уншигч маань надаас нэг асуултыг асууж байсан юм. Тэр асуулт нь хүснэгт хэлбэрээр өгөгдсөн огнооны мэдээллээс яаж амралтын өдрүүдийг ялгаж харуулах тухай байсан юм. Тодруулбал хүснэгтийн мөрийн дагуу сар, баганын дагуу өдрийн мэдээлэл байх ба тэдгээрийн огтолцлолын цэг дээрээс амралтын өдрүүдийг ялгаж харах тухай асуулт юм. Тухайн үед асуудлыг хэрхэн шийдэх тухай гарцыг хэлж байсан ч гэсэн сайтанд нийтлэл хэлбэрээр оруулахаар амалсан юм. За тэгээд амалсан ёсоороо шийдлийг нийтлэл болгон орууллаа.
Үүссэн асуудал:
Бидэнд 2016 оны он сар өдөр дараах зурагт үзүүлсэн хүснэгтэн хэлбэрээр өгөгдсөн байна.
Хүснэгтэн хэлбэрээр өгөгдсөн дээрх каледарын мэдээллээс зөвхөн хагас бүтэн сайн өдрүүдийг ялгаж харуулах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэн хэлбэрээр каледарыг харуулах шаардлагатай болжээ.
Үүссэн асуудал ерөнхийдөө ойлгомжтой болсон байх.
Шийдвэрлэсэн нь:
Дээрх асуудлыг гар аргаар нэг бүрчлэн каледарын огноо харж хийнэ гэвэл нэлээдгүй хүч хөдөлмөр шаардана байх. Тэгвэл асуудлыг хэрхэн хялбархан шийдэх талаар одоо та бүхэндээ танилцуулая. Асуудлыг шийдэхэд бид нөхцөлт формат (Conditional Formatting) болон DATE, WEEKDAY, OR зэрэг функцуудыг хослуулан ашиглана.
- Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээллийн C4:AG15 мужийг сонгоно.
- Excel программын Home цэснээс Conditional Formatting коммандыг өгч, үүсэх цэснээс New Rule… сонголтыг хийнэ. Үүний үр дүнд New Formatting Rule нэртэй цонх нээгдэнэ.
- Ингээд тус цонхноос Use a formula to determine which cells to format сонголтыг хийж, Format values where this formula is true талбарт дараах томьёоллыг бичиж оруулна. Мөн тус цонхны формат товч дээр дарж, амралтын өдрүүдийг ямар өнгөөр будаж илэрхийлэхийг тодорхойлно. Манай жишээний хувьд шар өнгийг сонгосон болно.
=OR(WEEKDAY(DATE($B$2,$B4,C$3),2)=6,WEEKDAY(DATE($B$2,$B4,C$3),2)=7)
- Ингээд OK коммандыг өгч, New Formatting Rule цонхыг хаахад сонгогдсон мужид хамаарах бүх амралтын өдрүүд шар өнгөөр будагдан харагдах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Хэрэв 2017 оны амралтын өдрүүдийг дээрх хэлбэрээр тодорхойлох ёстой гэвэл та бүхэн B2 нүдэнд байрлах 2016 гэсэн огноог 2017 болгоход л хангалттай. 2017 оны амралтын өдрүүдийг дараах зурагт үзүүлэв.
За ингээд л асуудал шийдэгдлээ. Та бүхний ажил хөдөлмөрт амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
heregtei medeelel ugsund bayrlalaa
Bayarlalaa asuudliig min shiidverlej ugsund
Yanztai
Маш их баярлалаа excel.mn
Ih heregtei medeelel bna Tnx 🙂