Алдааны тухай хүмүүс их ярьцгаадаг. Хүн алдаж болно, алдахгүй хүн гэж байдаггүй, алдаанаасаа суралц, алдааг ухамсарлаж дахин алдаа хийхгүйг хичээ, алдахаас айх хэрэггүй гэх мэтээр алдаатай холбоотой сургамжууд зөндөө л байдаг. Гэхдээ энэ ярьж байгаа алдаа бол жижиг төрлийн алдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралд алдаж болохгүй чухал асуудлууд зөндөө байдаг гэдийг бас санах зүйтэй юм. За ингээд MS Excel программ дээр үүсдэг алдааны тухай ярилцъя. MS Excel дээр томьёо бичих явцад олон төрлийн алдаа гардаг.
Жишээлбэл янз бүрийн томьёо бичих явцад #DIV/0!, #VALUE!, #N/A гэх мэт. За дээрхтэй адил алдаанууд тухайн нэг нүдэнд гарах нь нээх асуудал биш. Харин ямар нөхцөлд асуудал үүсэх бэ гэдэг талаар авч үзье. Алдаа агуулсан мэдээлэл дээр томьёо бичвэл томьёоны үр дүн тухайн мэдээлэлд агуулагдаж буй алдааг заадаг. Энэ талаар доорх зурагт үзүүлэв.
Зарим тохиолдолд MS Excel хэрэглэгч нар томьёонд алдаа гарч буйг мэддэг хэрнээ түүнийг үл хайхран нийт үр дүнг гаргахыг хүсдэг. Энэ тохиолдолд алдааг алгасах шаардлага тулгарна. Үүнийг бид IFERROR функц ашиглах замаар шийдвэрлэж чадна. Энэ талаар жишээ авч үзье.
Зарим тохиолдолд MS Excel хэрэглэгч нар томьёонд алдаа гарч буйг мэддэг хэрнээ түүнийг үл хайхран нийт үр дүнг гаргахыг хүсдэг. Энэ тохиолдолд алдааг алгасах шаардлага тулгарна. Үүнийг бид IFERROR функц ашиглах замаар шийдвэрлэж чадна. Энэ талаар жишээ авч үзье.
Бичигдэх хэлбэр
=IFERROR(value,value_if_error)
Value: Томьёо бичсэн утгыг оруулна.
Value_if_error: Хэрвээ алдаа гарвал ямар утга авахыг зааж өгнө.
Дээрх жишээний хувьд =A3+B3 томьёоны үр дүн мэдээж #VALUE гарна. Учир нь тоон утга дээр үсгэн утгыг нэмэх боломжгүй учраас. Харин үүнийг бид IFERROR функц ашиглах замаар #VALUE үр дүнг 0.0 болгож чадсан байна. Үүний үр дүнд =SUM(C2:C9) томьёоны утга 5259 болж гарсан.
Өөр нэгэн жишээг авч үзье.
Дээрх жишээний хувьд =A3/B3 томьёоны үр дүн мэдээж #DIV/0! гарна. Учир нь тоон утгыг 0.0 тоонд хувааж болохгүй. Харин үүнийг бид IFERROR функц ашиглах замаар #DIV/0! үр дүнг 0.0 болгож чадсан байна. Үүний үр дүнд =SUM(C2:C9) томьёоны утга 13.36 болж гарсан.
Дээрх IFERROR функц бол Excel 2007, 2010 программууд дээр л байдаг шинэ төрлийн функц юм. Харин алдааг алгасах энэхүү асуудлыг Excel 2003 программ дээр хэрхэн шийдэх талаа одоо өгүүлье. Excel 2003 программд IFERROR функц байдаггүй. Иймээс тус функцийг VBA код бичих замаар үүсгэж болно.
[php] Function IFErrorT(Formula As Variant, Show As String)
On Error GoTo ErrorHandler
If IsError(Formula) Then
IFErrorT = Show
Else
IFErrorT = Formula
End If
Exit Function
ErrorHandler:
Resume Next
End Function [/php]
Дээрх IFERRORT функцийг хэрхэн ашиглах тухай доор жишээгээр үзүүлэв.
Сэтгэгдэл үлдээх
Программаас татсан тоон мэдээн дээр томъёо хийхэд алдаа заагаад байнаа.Яаж тоон хариу гаргах уу.