Сайн байцгаануу эрхэм хүндэт Exceler-үүдээ. Та бүгдийн ажил төрөл нь бүтэмжтэй сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тайлан мэдээний үе таараад нэлээдгүй ажилтай байлаа. Тайлангаа хугацаанд нь цахимаар шивсэн ч цаасаар аваачиж өгөөгүй байсан юм. Аз болж өнөөдөр цаасаар нь санхүү хүлээгээд авчихлаа. За тэгээд тайлангаа амжилттай өгснийг тэмдэглээд нэг нийтлэл бичихээр шийдлээ. 🙂 🙂 🙂 тоглосон юм шүү. Санхүүгийн тайлан өгөх, Excel нийтлэл бичих хоёр маань хоорондоо ямар ч хамааралгүй шүү. Өнөөдөр харин ажил гайгүй байгаа болохоор нэгэн сонирхолтоэй нийтлэл бичихээр шийдлээ. Энэ бол “АВТОМАТ ЭРЭМБЛЭЛТ” гэсэн нэртэй нийтлэл юм.
Та бүхэн Excel программ дээр эрэмбэлэх үйлдлийг хэрхэн хийх талаар бараг бүгдээрээ мэдэх байх. Энэ талаар товчхоон сануулбал DATA – SORT гэсэн коммандаар хийгддэг. За тэгвэл энэхүү үйлдлийг хэрхэн автоматжуулж болох талаар нэгэн асуудлыг шийдвэрлье.
Бидэнд Excel программын A1:A10 мужид дараах хүснэгт өгөгдсөн байна.
Энэ хүснэгтэнд бид 10 хүний нэрс оруулах ба оруулсан нэрс нь эрэмблэгдсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл бид нэг мэдээлэл оруулаад тухайн мэдээллийг эрэмбэлэхийн тулд Data цэснээс Sort комманд өгнө гэсэн үг. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.
Тэгвэл энэхүү эрэмбэлэх процессийг заавал дээрхтэй адилаар гараар хийхгүйгээр автоматаар хийдэг болгож яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл хүснэгтэнд мэдээлэл орууллаа, оруулсан даруй A1:A10 мужийн мэдээлэл автоматаар эрэмблэгдэх процесс юм. Энэхүү загварчлалыг хийхийн тулд бид дараах VBA кодыг ашиглаж болно.
[php]Private Sub Worksheet_Change(ByVal Target As Range)
Range("A2:A10").Sort Key1:=Range("A1"), Order1:=xlAscending, Header:=xlNo
End Sub[/php]
Дээрх VBA кодыг хэрхэн яаж ашиглах талаар одоо тайлбарлая.
Хүснэгт байрлаж буй Sheet буюу манай загварын хувьд Sheet1 гэсэн нэрэн дээр курсорыг байршуулан, хулганын баруун товчийг дарж, нэмэлт цэсийг үүсгэнэ.
Үүсэх Visual Basic Editor-д дээрх VBA кодыг бичиж оруулна.
За ингээд бидний загвар бэлэн боллоо. Одоо Visual Basic Editor-оо хаагаад Excel программынхаа A2:A10 мужид дурын нэг хүний нэрийг бичээрэй. Хүний нэр бичээд ENTER коммандыг өгөхөд мэдээлэл автоматаар эрэмблэгдэх болно. Энэхүү загварчлалыг дараах хөдөлгөөнд зургаар үзүүлэв.
Зиак ингээд л болоо. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Энэ Копыг нь яаж бичих талаар тодорхой заж өгөөч
Таалагдлаа
Баярлалаа сайхан мэдээлэлүүд байна манай ажилд маш их туслалцаа үзүүлж байгаа та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье
omend. ariin data medeeleltei hamt yaj avto sort hiih ve?