VLOOKUP Функц

Зиак өдрийн мэнд залуучууд. Шинэ он гарах гээд та бүгдийн минь ажил их л байгаа байлгүй дээ. Ялангуяа бүртгэл, санхүүгийн ажилтнуудын ажлын ачаалал эрс нэмэгддэг үе шүү дээ. За тэгээд өнөөдөр шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа уншигч нар бас байгаа байлгүй дээ. Тэд нартаа шинэ жилээ сайхан, хэзээ ч мартагдашгүйгээр тэмдгэлж өнгөрүүлээрэй гэж хүсье даа. Гэхдээ сайхан гэдэг үгийг архи дарсаар битгий төсөөлөөрэй. Арих дарснаас болж аймар аймар зүйл болж байгааг сонин хэвлэлээс зөндөө л харах юм. Манай шинэ жил арай болоогүй байгаа. Гэхдээ удахгүй, ирэх долоо хоногоос болно байх.  За ингээд гол асуудал руугаа орцогооё.

Зар сурталчилгаа

Одоо бичих гэж буй нийтлэл маань өмнө нь бичигдэж байсан нийтлэл юм. Мөн энэхүү нийтлэл маань EXCELMETRICS гэсэн номонд маань ч орсон. Гэхдээ EXCEL.mn сайтанд хараахан байхгүй байгаа. Яагаад ороогүй бэ гэхээр EXCELMETRICS.org сайт өнгөрсөн онд вирустээд, 2010, 2011 оны нийтлэлүүд устачихсан юм. Уул нь надад Backup нь байгаа л даа. цаг заваас шалтгаалаад EXCEL.mn сайтанд мэдээллийг оруулж амжихгүй байна. Гэхдээ ямар ч байсан өмнөх нийтлэлүүдээ нэг заваараа оруулнаа.

VLOOKUP функц бол хэрэглэгдэхүүн ихтэй EXCEL программын стандарт функцуудын нэг юм. Энэ функц нь хайлтын төрлйин функцэд хамаараггдаг, мэдээлэл хайх зорилоготой функц юм. Тус функцийн үндсэн ажиллах зарчим нь "Хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг тодорхойлдог функц юм".

VLOOKUP функц нь дараах байдлаар EXCEL программд бичигдэнэ. Үүнд:

=VLOOKUP(lookup_value, table_array, col_index_num, [range_lookup])

Зар сурталчилгаа

lookup_value: Энд өгөгдсөн хүснэгт буюу table_array-ийн эхний багана дотроос хайх утгыг оруулна. Жишээлбэл тоо, текст, он сар гэх мэт ямар ч утгыг оруулж болно.

table_array: Энд бол хайлт хийх гэж буй хүснэгтийн мужийг оруулна.

col_index_num: Энд хайж буй утганд харгалзах өгөгдлийг олохдоо аль баганын өгөгдлөөс авах вэ гэдгийг бүхэл тоогоор зааж өгнө. Хамгийн эхний баганын утгаас өгөгдлийг авна гэж үзвэл col_index_num-ийн утгыг 1 гэж өгнө. Эсвэл гурав дахь баганын утгыг авна гэвэл col_index_num-ийн утгыг 3 гэж өгнө.

range_lookup: Энэ нь table_array-гаас хэрхэн хайлт хийх тухай сонголтыг зааж өгдөг ба TRUE эсвэл FALSE гэсэн хоёр утгыг авдаг.

Энэ аргументийг TRUE гэж өгвөл VLOOKUP() функц эхлээд table_array-ийн сонгогдсон баганаас lookup_value-тай яг адил утгыг хайна. Хэрэв байхгүй бол lookup_value-гаас бага утгуудын хамгийн их утганд харгалзах утгыг table_array-ийн сонгогдсон баганаас олно. Хэрэв энэхүү аргументийг FALSE гэж өгвөл lookup_value-аас яг адил утгыг олж түүнд харгалзах утгыг table_array-ийн сонгогдсон баганаас олно. Одоо VLOOKUP функцийн range_lookup нь false байх нөхцөл дэх жишээ авч үзье.

За VLOOKUP функцийн хэрэглээний талаар нэгэн жишээ авч үзье. Бидэнд хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл өгөгдсөн байна. Гэтэл та 24001185 гэсэн дансны дугаартай хадгаламж эзэмшигчийн нэр болон дансны үлдэгдлийг мэдэх шаардлагатай болсон гэж үзвэл доорх зурагт үзүүлсэнтэй адилаар тодорхойлно.

19-02

Одоо VLOOKUP функцийн range_lookup нь true байх нөхцөл дэх жишээ авч үзье. Энэ жишээг авч үзэхээс өмнө өгөгдсөн хүснэгтийг дансны дугаараар эрэмблэх шаардлагатай.

19-03

Тайлбар1: А19 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B19, C19 нүдэнд хайсан байна.  A19 нүдний утга "Дансны дугаар" талбарт байгаа учраас түүнд харгалзах мэдээллийг авсан байгаа нь дээрх зурагнаас харагдаж байна.

Тайлбар2: А23 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B23, C23 нүдэнд хайсан байна.  A23 нүдний утга "Дансны дугаар" талбарт байхгүй учраас A23 нүдний утгаас бага утгуудын хамгийн их утганд харгалзах мэдээллийг B23, C23 нүдэнд авсан байна.

Тайлбар3: А27 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B27, C27 нүдэнд хайсан байна.  A27 нүдний утга "Дансны дугаар" талбарт байхгүй, мөн тус хайж буй утга нь Дансны дугаар талбарын хамгийн бага утгаас бага байгаа учраас хариу байхгүй алдаа заасан байна.

Тайлбар4: А31 нүдний утганд харгалзах мэдээллийг VLOOKUP функийн TRUE төлвөөр B31, C31 нүдэнд хайсан байна.  A31 нүдний утга "Дансны дугаар" талбарт байгаа боловч тус мэдээлэл 2 ширхэг байна. Иймээс VLOOKUP функц хариу болгож, эхний мэдээллийг авсан байна.

VLOOKUP функцийг ашиглаж байх үедээ дараах зүйлийг анхаараарай. Үүнд:

Хэрэв range_lookup аргументыг true гэж зааж өгөх эсвэл хоосон орхих тохиолдолд table_array-н эхний баганын утгуудыг өсөх дарааллаар эрэмбэлсэн байвал зохимжтой.

Хэрэв lookup_value аргумент нь table_array дахь эхний багана дахь утгуудаас бага бол VLOOKUP функцийн хариу #NA гарна.

Хэрэв range_lookup аргументыг false байгаа нөхцөлд lookup_value аргументын table_array дахь эхний багананд байхгүй бол VLOOKUP функцийн хариу #NA гарна.

Хэрэв col_index_num аргументын утга 1-ээс бага байвал VLOOKUP функцийн хариу #VALUE гарна.

Хэрэв col_index_num аргументын утга table_array дотрохи баганын тооноос их бол VLOOKUP функцийн хариу #REF! гарна.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

4 Responses to VLOOKUP Функц

  1. \bilguun хэлдэг:

    \Nice work, uurtei chin yaj holbogdohu

  2. Zochin хэлдэг:

    Bayarlalaa. Xeregtei medeelel bna. Amjilt xusye, iluu ixiig medeelj baina gej naidaj baigaa shuu 🙂

  3. Zoloo хэлдэг:

    sain baina uu? 2 uur sheet n bgaa medeeleliig ijil bolgohiig yaj todorhoiloh be

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares