Tag Archives: Virus

Гайтай вирус, гайтай Backup

Зиак нөгөө гайхалтай вирус чинь дахиад дайрлаа шүү. Сайт маань вирустээд бага зэрэг сандарлаа. Гэхдээ гайгүй сайтаа сэргээгээд авчихсан. Уул нь уржигдархан Backup хийсэн юм. Тэгтэл нөгөө Backup маань алдаатай байж гай болдог юм даа. Тэгээд тэр Backup-с өмнө нь авсан Backup-уудаасаа үзсэн чинь 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр авсан Backup маань л алдаагүй Backup байж таарлаа. Тэрийгээ сэргээгээд тэрнээс хойш оруулсан 12 нийтлэлээ гараар дахиж орууллаа.