Tag Archives: Match

Санамсаргүй сонголт (томьёоны шийдэл)

Excel дээр өгөгдсөн мэдээллээс гар аргаар санамсаргүй сонголт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш байх. Учир нь мэдээллээс гараар санамсаргүй байдлаар сонгохдоо санамсаргүй сонголтонд мэдээллийг бүрэн хамруулж чадахгүй, эсвэл ямар нэгэн зүй тогтолтой сонголтыг хийх гээд байдаг дутагдалтай. Иймээс ямар ч тохиолдолд мэдээллээс санамсаргүй сонголт хийхдээ ямар нэгэн томьёолол, аргачлалыг ашиглах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр яагаад энэ талаар ярих болов

Томьёоны шийдэл

Зиак оройн мэнд. Ээлжит нэгэн нийтлэлээ бичие. Манай нэг идэвхтэн гишүүн өдөр над дээр ирээд нэг асуудал шийдүүлсэн юм. Тухай асуудал сонирхолтой санагдаад энэ асуултаар нийтлэл бичихээр шийдлээ. Хэдийгээр үүссэн асуудал нийтлэг бус, хэрэгцээгүй мэт санагдавч асуудлыг хэрхэн шийдэж байгааг сайтар судлаарай. Excel дээр ажиллаж байгаа хүн болгонд ямарваа нэгэн асуудлууд байнга тулгардаг. Тэр асуудлыг шийдэх чадамж Excel программд байдаг юм шүү. Зиак ингээд нийтлэлээ эхэлцгээе.

MATCH Функц

MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.