-
Санамсаргүй сонгогдсон мэдээллүүд
-
Баярлалаа ХҮМҮҮСЭЭ
Манай веб хуудас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 4 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байгаад би туйлын их баяртай байна. Анх 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр анхныхаа нийтлэлийг оруулж байсныг миний хувьд сайтар санаж байна. Анхны нийтлэл болоод ч тэр үү яг юу бичих ухаанаа олж өгөхгүй нэг хэсэг их сандарч байж билээ. Харин өнөөдөр эргээд харахад бид нийт 159 нийтлэл бичиж, 7 байгууллага, 4 хувь хүмүүст д зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2 удаа 20-30 хүнтэй сургалт зохион байгуулсан байна.
-
Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал ба автоматжуулалт. 2017.06.17-18 (Сургалтын танилцуулга)
Зиак Эрхэм Exceler-үүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүгдийн ажил төрөл сайн биз дээ. Ярьж хөөрөх зүйл их л байгаа байлгүй дээ. Миний бие Excel-ийн бус ажлаа хийгээд цаг завгүй муутай болсоон. Үүний улмаас Excel-ийнхээ ажил дээр анхаарал бага хандуулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ би энэ хугацаанд бас зүгээр суугаагүй. Зарим нэг загваруудаа засаж, залруулж худалдаанд гаргахад бэлэн болгоод байна. Та бүхэн сонирхож байж магадгүй юм. Энэ бол COST-XL (тун удахгүй) загвар
-
Графикт шинэ мэдээлэл оруулах өөр нэгэн техник
Зиак залуучууд өглөөний мэнд. Өдөр урт болоо, өглөө эрт сэрдэг болчихлоо. Өвлийн цагт 8 цаг гээд л сэрдэг байсан бол одоо харин 7 цаг гээд л сэрчих юм. Уул нь энэ цаг хугацааг өвөл зуны хуваарьт шилжүүлж нааш, цааш нь хөдлөгдөг байх үе тун зүгээр байсан юм. Даан ч эрүүл мэндэд хортой гэдэг шалтгаанаар өвөл зуны хуваарь гэсэн цагийн механизмийг болиулсан. Зиак энэ ч яахав, гол ажилдаа орцгооё. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд графикт шинэ мэдээлэл хэрхэн хялбар аргаар оруулах тухай авч үзэх болно.
-
Like дараад байгаарай найзуудаа
Уулс, үүлс
Address Average Book Chart checkbox COLUMN Con.formatting Conditional Formatting count Dashboard Data list Data Validation Date Finance-XL Find Hyperlink IF IFERROR INDEX Indirect left len MACRO Match mid mod Name Manager Option Button Other Power Pivot Print Random Row SEARCH Sheet Shortkey Sort SUBSTITUTE SUM SUMIFS Tips Training VBA Virus VLOOKUP