Tag Archives: INDEX

Selection Changer загварчлал

Өглөөний мээнд залуучууд. Урт удаан хугацааны турш уулзсангүй. Сайт руу гаа нэвтрэх нууц үгээ ч мартсан байна. Энэ өвөл, энэ хавар шинэ шинэ ажлууд нэлээдгүй хийлээ. Гэхдээ Excel-тэй хамааралгүй болохоор та бүхэнд сонин биш байх. Миний хувьд нэг зүйлд анхаарал хандуулахад нөгөө нэг зүйл нь золиослогддог. Хэрхэн яаж зэрэг авч явах талаар сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь Excel маань байнга байдаг шүү гэж сүртэй сүртэй 🙂 🙂 🙂 юм яриад нийтлэлийнхээ өмнөтгөл хэсгийг дуусгая.

Томьёон шийдэл (Daashka Batbayar)

Зиак залуучууд өдрийн мэнд хүргье. Ажил төрлүүд сайн биздээ. Цагаан сар болох гээд ажил ихтэй л байна уу. Миний бие энэ 7 хоногийн сүүлээр нутгийн зүг жолоо залах төлөвлөгөөтэй байгаа. Явахаасаа өмнө нэг нийтлэл бичнэ, ямар чиглэлээр бичих үү гэж бодож байсан чинь азаар ч гэхүү? эсвэл нөгөө найз маань азтай ч гэх үү? 🙂 🙂 🙂  гэнэт нэг асуудлыг хэрхэн шийдэх талаар FB найз маань асуусан юм. Иймээс тэрхүү асуулттай холбоотойгоор үүссэн асуудлыг хэрхэн шийдэх тухай нийтлэлийг бичихээр боллоо. 

Санамсаргүй сонголт (томьёоны шийдэл)

Excel дээр өгөгдсөн мэдээллээс гар аргаар санамсаргүй сонголт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш байх. Учир нь мэдээллээс гараар санамсаргүй байдлаар сонгохдоо санамсаргүй сонголтонд мэдээллийг бүрэн хамруулж чадахгүй, эсвэл ямар нэгэн зүй тогтолтой сонголтыг хийх гээд байдаг дутагдалтай. Иймээс ямар ч тохиолдолд мэдээллээс санамсаргүй сонголт хийхдээ ямар нэгэн томьёолол, аргачлалыг ашиглах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр яагаад энэ талаар ярих болов

INDEX Функц

Бид аливаа хоёр хэмжээст хавтгайд цэгийг тэмдэглэхдээ X, Y тэнхлэгт өгөгдсөн координатыг ашигладаг. Яг үүнтэй адилаар INDEX функц нь өгөгдсөн координат дахь нүдний утгыг тодорхойлдог хайлтын төрлийн функц юм. Өөрөөр хэлбэл INDEX функцээр мөр баганын огтлолцол дээр байгаа нүдний утгыг тодорхойлдог. INDEX Функцийг гол төлөв MATCH, VLOOKUP, HLOOKUP зэрэг функцүүдтэй хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. INDEX функц нь ARRAY төрлийн функц учраас үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргадаг.