-
Санамсаргүй сонгогдсон мэдээллүүд
-
Хүснэгт харьцуулах тест
Зиак залуучуудад оройн мэнд хүргэе. Манай эмэгтэйчүүд маань эрхээ эдлээд тун завгүй явж байх шиг байна. Би ч арын албыг хариуцаад гэрт үлдэв. Нэгэнт зав гарсан болохоор өнөөдөр дахин нэг нийтлэл бичихээр шийдлээ. Бид Excel программ дээр ажиллаж байх явцад өгөгдсөн хоёр хүснэгт өөр хоорондоо ижилхэн эсэхийг шалгах шаардлага байнга гардаг. Ер нь хүснэгтэн мэдээллийг өөр хооронд нь харьцуулахад нэлээд гар ажиллагааг шаардаад байдаг талтай. Гэхдээ өгөгдсөн хоёр хүснэгтийг заавал нэг бүрчлэн тулгаж,
-
SUM функцийн удирдлага ба INDIRECT функц
За эрхэм Exceler-үүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд гадаа дулаараад сайхан л байна. Ажил төрөл гайгүй байгаа дээрээ өчигдөр, өнөөдөр хоёр машиндаа жоохон сервис хийлгэлээ. Над шиг машины мэдлэг муутай хүнд машины засвар хийлгэнэ гэдэг тийм ч амар ажил биш байна. Ёстой хүний амаар л сэлбэг хэрэгсэлийг нь худалдаж авлаа. Энэ нь муудсан байна, тэр нь болохо байсан байна, энийг солино, тэрийг солино гээд л … хэ хэ. Гэхдээ энэ бүгдийн эцэст ямарч байсан миний машин өд шиг хөнгөхөн явдалтай болсон доо.
-
MATCH Функц
MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.
-
Like дараад байгаарай найзуудаа
Уулс, үүлс
Address Average Book Chart checkbox COLUMN Con.formatting Conditional Formatting count Dashboard Data list Data Validation Date Finance-XL Find Hyperlink IF IFERROR INDEX Indirect left len MACRO Match mid mod Name Manager Option Button Other Power Pivot Print Random Row SEARCH Sheet Shortkey Sort SUBSTITUTE SUM SUMIFS Tips Training VBA Virus VLOOKUP