Tag Archives: Custom Format

Хүсэлтийн хариу (тооны формат)

Оройн мэнд Exceler-үүдээ. Та бүхний ажил хөдөлмөр өндөр л биз дээ. Удахгүй улиралын эцэс болж, бид бүгдийн ажил ихсэх гэж байна. Тэр болтол толгой тархиа Excel техникээр сайтар цэнэглээд аваарай 🙂 🙂 🙂 . Зиа өнөөдрийнхөө нийтлэлээр нэг хялбархан Excel техникийн талаар товч танилцуулъя. Хэдийгээр хялбархан ч гэсэн зарим нэг хүмүүс энэ талаар төдийлөн сайн мэддэгүй. За яагаад энэ нийтлэлийг бичих болов гэвэл манай сайтын СЭТГЭГДЭЛ хэсэгт Оогий гэсэн нэгэн уншигч маань энэ талаар асуусан юм.