Skip to Content

Цалин мэйлдэгч

http://excel.mn/web/image/product.template/16/image_1920?unique=86de0c3
(0 сэтгэгдэл)

300'000 ₮ 300000.0 MNT 300'000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Ажилтан бүрийн цалингийн хуудсыг PDF хэлбэрээр мэйлд нь илгээх Excel загвар. Цалингийн мэдээллийг нэг бүрчлэн илгээх ажлыг автоматжуулж, нягтлан бодогчийн цагийг хэмнэнэ.


🎁Урамшуулалд Office 365 программ бэлэглэнэ.

Үйлчилгээний нөхцөл
Та дансаар болон QPay ашиглаж төлбөр төлөх боломжтой.
Хүргэлт: Шууд суулгана
Та энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл сайтын онлайн төлбөр тооцооны системийг ашиглаж болно. Эсвэл 88880946, 88110962 утсанд холбогдож бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгч болно.

Цалингийн хуудас илгээх ажлаа хялбарчлаарай

Цалин бодсоны дараа ажилтан бүрд цалингийн хуудсыг нь мэйлээр илгээхэд олон давтагдах үйлдэл шаардагддаг. Цалин мэйлдэгч Excel загвар нь энэ ажлыг автоматжуулж, өөрийн ашиглаж буй Excel программаас цалингийн мэдээллийг илгээх боломж олгоно.

Загварын боломжууд

  1. Ажилтан бүрийн цалингийн хуудсыг PDF файлаар мэйлд нь илгээнэ.
  2. Хүлээн авагчийн мэйл хаяг болон илгээх файлын мэдээллийг нэг хүснэгтэд бэлтгэнэ.
  3. Мэйл бүрийг тусад нь нээж, файл хавсаргах давтагдах ажиллагааг хөнгөвчилнө.
  4. Сар бүрийн цалингийн мэдээлэл илгээхэд дахин ашиглаж, ажлын цаг хэмнэнэ.

Хэрхэн ашиглах вэ?

Нягтлан бодогч бодолт хийсэн цалингийн мэдээллийг Salary Mail нэртэй Excel загварт хуулж оруулна. Үүний дараагаар Export коммандыг өгч цалингийн хүснэгт бүхий PDF файлыг үүсгэнэ. Ингээд эцэст нь Mail коммандыг дарахад цалингийн хуудаснууд автоматаар ажилтан бүр лүү явах болно.

Хэнд зориулагдсан бэ?

Ажилтнууддаа цалингийн мэдээллийг тогтмол илгээдэг нягтлан бодогч, цалингийн ажилтан болон байгууллагын санхүүгийн багт зориулагдсан.