Sheet Controler /Hide, Unhide/

Зиак залуучууд оройн мэнд. Мэдээ оруулсангүй нилээд удлаа. Та бүхэн ч гэсэн нилээд хугацаанд хүлээсэн байх. Мэдээ оруулаагүй удсан шалтгаан бол нөгөө л санхүүгийн тайлан мэдээний цаг үетэй холбоотой. За энэ ч яахав миний асуудал. Өнөөдөр ажил тарахаас өмнө нэг нийтлэл бичихээд гарая гэж бодлоо. Гэхдээ ажил ч бараг тарж байна л даа. Яг одоо 17.45 минит болж байна. Бас өнөө орой нэг найзын төрсөн өдөр болно. Уриад байна. Яаж үгүй гэхэв дээ. Нийтлэлээ бичиж дуусгачихаад төрсөн өдрөөр хальт ороод гарна гэж бодож байна. За ингээд нийтлэлээ эхэлцгээе.

Зар сурталчилгаа

Өнөөдрийн нийтлэл маш хөнгөхөн нийтлэл байх болно. Олон толгой эргүүлсэн зүйл байхгүйээ. Та бүхэн Excel программын Sheet-ийг хэрхэн яаж нуудаг талаар мэднэ байх. Хэрхэн нуух талаар дараах зурагт зөвлөмжийг үзүүлэв.WSC_2

Ингээд л нууна даа. Бид 2 эсвэл 3-хан Sheet-ийг дээрх зарчмаар нуучихаж болно. За тэгвэл одоо асуудлыг бүр хүндрүүлье. Бидэнд 1000 ширхэг Sheet-тэй Workbook өгөгдсөн бол бид sheet-үүдийг яаж нуух бэ? мянган удаа дээрх үйдлийг давтах уу?

За тэгнэ ч гэж ёстой байхгүй шүү. Надад асуудлыг шийдэх гарц байна. Энэ бол VBA кодчлол юм. Тэгвэл хэрхэн яаж автоматжуулах бэ?

Юуны өмнө бид Workbook дэх Sheet-үүдийн нэрсийг A багананд бичие. Манай жишээний хувьд Sheet2, Sheet3 гэсэн хоёрхон Sheet байна.

Зар сурталчилгаа

WSC_4

Sheet2, Sheet3-ийг автоматаар нуухын тулд дараах зааварыг дагаарай.

WSC_5

Үүсгэсэн Button 2-т дараах кодыг бичнэ. Button-нд хэрхэн код оруулах талаар ЭНДЭЭС уншиж болно.

Sub Button2_Click()
Dim Cell As Range
For Each Cell In Range("a2:a3″)
ActiveWorkbook.Worksheets(Cell.Value).Visible = Not ActiveWorkbook.Worksheets(Cell.Value).Visible
Next Cell
End Sub

WSC_6За ингээд одоо та үүсгэсэн Button-оо буюу бидний ярьдагаар КНОП-оо дараа үзээрэй.

Зар сурталчилгаа

WSC_7

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares