Sheet хайччихав? (2-р хэсэг)

Зиак оройн мэнд залуучууд. Өнөөдрийнхөө нийтлэлээр Sheet хайччихав нийтлэлийнхээ 2 дахь хэсгийг оруулахаар шийдлээ. Бид өмнө нь тухайн нэг Excel файлын бүх Sheet-үүдийг Excel Option цонхонд тохиргоо хийх замаар үл харагдах төлөвт оруулах техникийг судалсан билээ. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр тухай Excel файлын сонгогдсон нэг sheet-ийг хэрхэн үл харагдах төлөвт оруулах талаар авч үзэх болно. Ер нь sheet-ийг нуух, үл харагдах төлөвт оруулах үндсэн 2 аргачлал байдаг. Эхний аргчалалыг бид өмнөх нийтлэлээрээ судалсан. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр 2 дахь аргачлалыг авч үзье.

Зар сурталчилгаа

Sheet нуух энгийн техник:

Бид аливаа Sheet-ийг үл харагдах төлөвт оруулахдаа нуух Sheet-нийхээ нэрэн дээр курсор байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Hide коммандыг өгч үл харагдах төлөвт оруулдаг. Жишээлбэл бидэнд Sheet1, Sheet2 гэсэн нэртэй 2 sheet агуулсан Excel файл өгөгдсөн байна.

Тус файлын Sheet2 нэртэй sheet-ийг үл харагдах төлөвт оруулах шаардлага гарчээ. Энэ тохиолдолд бид Sheet2 гэсэн нэрэн дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарна. Үүний үр дүнд тухай Sheet-тэй холбоотой цэс үүснэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүссэн цэснээс Hide коммандыг өгөхөд тухай сонгогдсон Sheet үл харагдах төлөвт орсон байна. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Зар сурталчилгаа


Sheet ил гаргах энгийн техник:

Sheet-ийг нуусан бол буцааж ил аргах техникийг сурсан байх хэрэгтэй. Sheet-ийг ил гаргах техник sheet нуух техниктэй яг адил. Тодруулбал дурын Sheet дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар үүсэх цэснээс Unhide коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Unhide коммандыг өгөхөд Unhide нэртэй цонх нээгдэх ба тус цонхонд тухайн Excel файлын нуусан Sheet-нүүд агуулагдана. Тус цонхноос ямар нэртэй sheet-ийг ил гаргахыг сонгож, OK коммандыг өгөхөд сонгогдсон Sheet ил харгадах болно. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Манай жишээний хувьд Sheet2 нэртэй sheet-ийг нуусан тул тухайн цонхонд ганцхан Sheet2 нэртэй Sheet л агуулагдаж байна. Ингээд тухайн sheet2-ийг сонгож, OK коммандыг өгөхөд сонгогдсон sheet ил гарсан байх болно.

Зиак ингээд л болоо доо. Ийм л амархан байлаа. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Зар сурталчилгаа


 

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares