Sheet хайччихав? (1-р хэсэг)

Зиак оройн мэнд Exceler-үүдээ. Ойрд жоохон ажил ихтэй байлаа. Хөдөө, гадаа ч их явлаа. Нийтлэл оруулаагүй нэлээд удчихсан байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр нэг асуултын хариултыг нэг мөр шийдчихэе гэж бодлоо. Нэлээдгүй хүмүүс надаас Sheet маань алга болчихлоо, хайччихав гэж? асуугаад байдаг юм. Энэ асуултын хариултыг нийтлэл хэлбэрээр оруулчихвал дахиж надаас асуухгүй байх гэж бодож байна. Ер нь Sheet-ийг аюулгүй байдлаа бодоод зарим Excel хэрэглэгч нар үл харагдах төлөвт оруулчихсан байдаг. Тэрийг нь зарим Excel хэрэглэгч нар мэддэггүй учраас хайгаад, надаас зарим нэг нь асуугаад байдаг юм. Зиак ингээд гол асуудалдаа орцогооё.

Зар сурталчилгаа

Үүссэн асуудал:

Найзаас ирсэн нэг Excel файлыг нээтэл Sheet-ний нэр болон бусад Sheet-үүд нь харагдахгүй байна. Хаашаа орчихвоо?

Иймэрхүү дүр зургийг надад үзүүлэв. Би гайхав? Нээрээ хаашаа орчихвоо?


Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Энэ үүссэн асуудал тийм ч ноцтой биш. Зүгээр л Excel программын тохиргоонд Sheet-ийг харуулахгүй гэсэн тохиргоог хийсэн байна. Үүнийг шийдэхийн тулд дараах зааварыг дагана.

  1. Тухайн Excel файлын File товч дээр дарж, үүсэх цэснээс хамгийн доод хэсэгт байрлах Options коммандыг өгнө.
  2. Үүний үр дүнд Excel Options цонх нээгдэх ба тус цонхны зүүн гар талд байрлах цэснээс Advanced коммандыг өгнө.
  3. Advanced коммандыг өгөхөд баруун гар талд нь тус коммандтай холбоотой сонголтууд үүсэх бөгөөд тус цэснээс Display options for this workbook гэсэн хэсгээс Show sheet tabs гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.
  4. Ингээд OK коммандыг өгөхөд тухай Excel файлын бүх sheet-үүд харагдах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
    Ингээд л бидний асуудал шийдэгдлээ.

Sheet-ийг үл харагдах төлөвт оруулах эхний хувилбарын талаар та бүхэндээ танилцууллаа. Та бүхэн туршаад үзээрэй амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Зар сурталчилгаа


Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares