Sheet-нд харагдах тэг (0.00) утгыг үл харгадах төлөвт оруулах

Тэг (0.00) утга. Оросоор бол нойл. Энэ үр дүнг зарим тохиолдолд үр дүн биш гэж үзэж, үл харагдах төлөвт оруулах шаардлага хааяа гардаг. Хэрэв танд иймэрхүү асуудал тулгарсан гэж үзвэл та ямар арга хэмжээ авах бэ? Бүх нойл утгуудыг гараар олж устгах уу? эсвэл энэ асуудлыг шийдэх боломжгүй гээд тэр чигт нь хаях уу?. Мэдээж дээрх хоёрын шийдлийн хувьд аль аль буруу шийдэл юм. Учир нь Excel программ дээр нойл утгыг үл харагдуулах төлөвт оруулах хоёр төрлийн арга байдаг. Гэхдээ хоёроос ч илүү байж болно л доо. Миний хувьд нойл утгыг үл харагдах төлөвт оруулдаг хоёр аргыг мэднэ. Үүнд:

Зар сурталчилгаа
  1. Excel программын тохиргоонд нөлөөлөх замаар бүх нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулах
  2. Excel программын нүдний форматанд нөлөөлөх замаар нойл утгыг үл харагдах төлөвт оруулах

Дээрх хоёр аргын хувьд аль аль нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Иймээс та бүхэн өөрийн шаардлагад нийцсэн аргыг сонгож ашиглаж болно. Одоо дээрх хоёр аргыг хэрхэн ашиглах талаар нэгэн жишээг авч үзье.

Надад дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Zero_2

Дээрх зурагт үзүүлсэн мэдээллээс нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулах шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл дараах зурагт үзүүлсэн хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг юм.

Zero_3

Та бүхэн анзаарч байгаа байх. Бүх нойл утгууд арилжээ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар одоо тайлбарлая.

Зар сурталчилгаа

Excel программын тохиргоонд нөлөөлөх замаар бүх нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулах техник

Энэ аргаар нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулахын тулд дараах алхмыг хийж гүйцэтгэнэ.

  • Excel программын зүүн дээд буланд байрлах File товч дээр дарж, үүсэх цэснээс Options коммандыг өгнө.

Zero_4

  • Үүсэх Excel Options цонхноос Advanced хуудсыг сонгож, тус хуудсанд агуулагдах Display options for this worksheet хэсгээс Show a zero in cells that have zero value гэсэн талбарыг идэвхгүй болгох буюу чек товчийг авч хаяна. Энэ талаар дараах зурагнаас харж болно.

Zero_5

  • Ингээд OK коммандыг өгөхөд тухайн Sheet дэхь бүх нойл утгууд үл харагдах төлөвт орсон байх болно.

Zero_3

Энэ аргын хувьд тухайн нэг Sheet-ийн хувьд бүх нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулдаг. Гэхдээ энэ нь зарим тохиолдолд энэ аргын сул тал нь болж хувирдаг. Учир нь Excel хэрэглэгч нар тухайн нэг мужид агуулагдах нойл утгуудыг үл харагдах төлөвт орууулахыг хүсдэг. Энэ тохиолдолд дээрх арга тохиромжгүй байдаг.

Excel программын нүдний форматанд нөлөөлөх замаар нойл утгыг үл харагдах төлөвт оруулах

Энэ аргаар нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулахын тулд дараах алхмыг хийж гүйцэтгэнэ.

  • A2:H13 мужийг сонгоно.
  • Хулганын баруун товчийг дарах замаар Format Cells коммандыг өгнө

Zero_6

  • Үүсэх Format Cells цонхноос Custom Format сонголтыг хийж, Type талбар дээр 0;-0;;@ гэсэн кодыг гараар бичиж оруулна.

Zero_7

  • Ингээд OK коммандыг өгч, Format Cells цонхыг хаахад A2:H13 мужид агуулагдах бүх нойл утгууд үл харагдах төлөвт орсон байх болно.

Энэ аргын хувьд сонгогдсон мужид агуулагдах нойл утгуудыг үл харагдах төлөвт оруулдагаараа давуу талтай байдаг. Зиак ингээд та бүхэн энэхүү нийтлэлийг уншаад өөрийн мэдээлэл дээрээ туршаад үзээрэй. Амжилт хүсье Exceler-үүдээ.

Like & Share-ээ мартав. 🙂 🙂 🙂 🙂 🙂

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

3 Responses to Sheet-нд харагдах тэг (0.00) утгыг үл харгадах төлөвт оруулах

  1. otgoo хэлдэг:

    sain baina uu. neg zuil asuumaar baina. Tanii ene zurgandeer oruulsan OGNOO ni 5-n orontoi too bolchood baih yum. kursoroo taviad orhoor on sar ni haragdaad niiteer ni harhaad 5-n orontoi too bolchood boldoggui ee. eniig yaj zugeer haragduulj boloh vee

  2. Зочин хэлдэг:

    neeree 5 orontoi too bolchood bn sh dee ognoo ni.
    Format cels-iin Date songood zasagdana l daa gehdee ingej 2 ajil bolh yum bol jaahan tiim l yum daaa kkkkkkkeeee

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares