RENT-XL түрээсийн бүртгэл, тооцоолол хийх загвар

Зиак амралтын өдрийн мэнд хүргэе. EXCEL.mn сайт өнгөрсөн 3 дугаар сард Rent-XL загварыг хөгжүүлсэн. Та бүхэн тус загварын хөгжүүлэлт хийж буй явцын талаар цухас цухас мэдэээлж байсныг санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөрийнхөө нийтлэлээр та бүхэнд RENT-XL загварынхаа талаар танилцуулга хийхээр шийдлээ. Миний бие анхны төсөөллөөөр түрээсийн тооцоолол хийх Excel загварыг маш энгийнээр ойлгож, заавал нарийвчилсан загвар хийх шаардлагатай эсэх талаар бодож, эргэцүүлж байсан боловч түрээсийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг ойлгосноор заавал загвар ашиглаж хөтөлж явуулахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэрсэн. Учир нь 50, 60, 100 нэр төрлийн эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг өдөр хоног нь өөр хугацаанд, өөр, өөр үнэлгээтэйгээр бусдад түрээслэхэд түүний бүртгэл тооцоог хөтлөн явуулахад зайлашгүй автоматжуулсан Excel загвар шаардлагатай болж байгаа юм. За ингээд RENT-XL загварынхаа талаар танилцуулая.

Зар сурталчилгаа

Rent-XL загварын ерөнхий танилцуулга

Бидний боловсруулсан Rent-XL загвар нь эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж материалын түрээсийн үйл ажиллагааны бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр түрээслэх эд хөрөнгийн орлого зарлагын бүртгэл, түрээсийн хугацаа, түрээсийн тооцоолол, харилцагчийн өглөг авлагын бүртгэл зэрэг үйлдлүүдийг хөтлөн явуулдаг. Rent-XL загвар нь Excel 2010, Excel 2013, Excel 2016 хувилбарууд дээр ажиллана.


Rent-XL загвар хэнд зориулагдав

Rent-XL загвар нь аливаа түрээсийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг жижиг, дунд ААН байгууллага, хувь хүмүүст зориулагдсан болно. Мөн түрээсийн борлуулалт хийдэг томоохон ААН байгууллагууд өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа энэхүү загварыг ашиглах боломжтой юм.


Rent-XL загварын хүчин чадал

Rent-XL загвар нь нийт 500 нэр төрлийн эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг түрээслэх боломжтой ба нийт 1000 харилцагчийн түрээсийн үйл ажиллагааны бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах боломжтой. Мөн тус загварт хийгдэх нийт ажил гүйлгээний тоо 20,000 ширхэг бөгөөд тухайн нэг түрээсийн үйл ажиллагаанд 400 ширхэг ажил гүйлгээ бүртгэх боломжтой загвар юм. Энд дурдсан тоон үзүүлэлт бүхий хүчин чадал нь загварын боломжит дээд хүчин чадал юм. Энэ боломжит дээд хүчин чадлыг 100 хувь ашиглаж чадах эсэх нь таны компьютерийн хүчин чадлаас 100 хувь хамаарна.


Rent-XL загварын бүтэц зохион байгуулалт:

Rent-XL загвар нь Rent-XL Ribbon (цэс) болон бүртгэл тооцооллыг загварчилсан Rent XL гэсэн 2 ширхэг Excel файлаас бүрдэнэ. Rent-XL Ribbon файл нь загварын удирдлагын хэсгийг агуулдаг бол Rent XL макро бүхий Excel файл нь загварын мэдээллийн сан болон тооцоолуурыг агуулна.

Зар сурталчилгаа

Удирдлагын хэсэг: Загварын энэ хэсэг нь Excel Add-Ins форматаар хийгдсэн ба энэ нь Rent XL гэсэн нэртэйгээр Excel программын Home Ribbon-ийн хажууд байрлана. Энэ хэсэгт агуулагдах коммандууд нь данс үүсгэх, засварлах, устгах, гүйлгээ хийх, тайлан гаргах, хамгаалах, шүүлт хийх гэх мэт загварын бүхий л коммандуудыг агуулна.

Excel файл буюу тооцооллын хэсэг: Загварын энэ бүрэлдэхүүн хэсэг нь энгийн Excel файл бөгөөд тус Excel файл дээр бүх түрээслэгчдийн мэдээллүүд агуулагдана. Өөрөөр хэлбэл түрээслэгчийн мэдээлэл, түрээсийн ерөнхий нөхцөл, эд хөрөнгийн олголт, буцаалт, түрээс төлөлтийн мэдээлэл гэх мэт түрээсийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллүүдийг тус Excel файлд хадгална. Мөн эд хөрөнгийн түрээсийн тооцоолол тус Excel файл дээр хадгалагдана.


Rent-XL Ribbon коммандын тайлбар

Account Manager группын коммандууд:

Approve: Энэ коммандаар Contract хуудсанд шинээр түрээслэгчийн данс үүсгэх, Trans хуудсанд түрээсийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажил гүйлгээг (бараа материал олгох гүйлгээ, буцаалт хийх гүйлгээ, төлбөр тооцооний гүйлгээ) баталгаажуулах, Inventory хуудсанд шинээр бараа материал бүртгэх зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэнэ.

Editor: Энэ комманд нь Contract хуудсан дахь түрээслэгчийн мэдээлэл болон Inventory хуудсанд агуулагдах бараа материал, эд хөрөнгийн мэдээллийг засахад ашиглагдана.

Delete: Энэ комманд нь Contract хуудсан дахь түрээслэгчийн мэдээлэл болон Inventory хуудсанд агуулагдах бараа материал, эд хөрөнгийн мэдээлэл, Payment хуудсанд агуулагдах гүйлгээний мэдээллийг устгахад ашиглагдана.

Additional Commands группын коммандууд:

Statement: Энэ коммандаар Statement хуудсанд сонгогдсон бараа материал, эд хөрөнгийн дансны хуулгыг гаргахад ашиглана.

Protecter: Энэ коммандаар Rent XL загварт агуулагдаж буй бүх Sheet-нүүдийн хамгаалалтаас гарсан хэсгүүдийг дахин ыг сэргээж, хамгаалалтанд авах зориулалттай комманд.

Report: Энэ коммандаар өгөгдсөн хугацааны байдлар түрээслэгч нарийн үлдэгдэл төлбөр тооцоог Report хуудсанд нэгтгэн гаргана.

Filter Data: Энэ коммандаар Contract, Trans, Payment, Calculation, Inventory, Report зэрэг хуудаснуудад агуулагдах мэдээллийн сангийн толгойн хэсэгт Filter товчийг үүсгэнэ. Улмаар тус Sheet-нүүдээс  хүссэн шалгуур, нөхцлөөр шүүлт, хайлт хийх боломжтой болно.

Balance C1: Энэ коммандаар Inventory хуудсанны бараа материал, эд хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулахад энэ коммандыг ашиглаж, эхний үлдэгдэл оруулах талбарыг хамгаалалтгүй болгож өгнө.

Menu Activator группын коммандууд:

Caller: Энэ коммандаар Rent-XL загварын цэсүүдийг идэвхжүүлнэ. Rent-XL загварыг анхлан нээх үед бүх коммандууд идэвхгүй байх ба энэ үед та Caller коммандыг өгч цэснүүдийг идэвхжүүлэх шаардлагатай байдаг.


Excel файл буюу тооцоолуур

Түрээсийн үйл ажиллагааны бүртгэл тооцоолол хийх Rent-XL Excel файл нь нийт 8 sheet-тэй байна. Үүнд:

Cover: Энэ хуудсанд Rent-XL загварын товч танилцуулга, түрээсийн үйл ажиллагаа эрхлэн явуулах компанийн нэр  агуулсан хүснэгтэн мэдээлэл байна.

Contract: Энэ хуудсанд шинэ харилцагчийн бүртгэлийн анкет болон түрээслэгч нарын үндсэн мэдээллийг агуулсан мэдээллийн сан агуулагдана. Энэ хуудсанд Rent-XL загварт шинэ харилцагч бүртгэх, мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулах, устгах зэрэг үйлдлүүд хийгдэнэ.  Энэ зурагт харуулсан мэдээллүүд бүгд зохиомол гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.

Contract хуудсанд бүртгэгдсэн түрээслэгчийн мэдээллийг түрээсийн үйл ажиллагааны бүртгэл тооцоололд ашиглаж эхэлсэн бол устгах боломжгүй болдог. Иймээс заавал тухайн түрээслэгчтэй холбоотой бүхий л ажил гүйлгээг устгасны дараа үндсэн түрээслэгчийн мэдээллийг устгах боломжтой болно.

Trans: Энэ хуудсанд сонгогдсон түрээслэгчид түрээслэх эд хөрөнгийг олгох, буцааж авах, түрээслийн нөхцлийг тодорхойлох, төлбөр тооцоог төлөх зэрэг ажил гүйлгээнүүдийг Approve коммандаар бүртгэнэ. 

Тухайн хуудсанд дансны лавлагаа, түрээслэх эд хөрөнгө бараа материалын боломжит үлдэгдэл зэрэг шаардлагатай бүх мэдээллүүд агуулагдана.

Payment: Энэ хуудсанд сонгогдсон Rent-XL загвар дээр хийгдсэн бүх төрлийн гүйлгээний мэдээлэл агуулагдана. Тодруулбал эд хөрөнгө, бараа материалыг түрээслэхээр бусдад олгосон ажил гүйлгээ, бусдаас хүлээж авсан ажил гүйлгээ, төлбөр тооцооны ажил гүйлгээ зэрэг мэдээллүүд энэ хуудсанд агуулагдана.

Энэ хуудсанд Rent-XL цэснээс ямар нэгэн коммандыг ажиллуулахгүй бөгөөд зөвхөн мэдээллийн архив бааз байдлаар энэхүү хуудас ашиглагдана.

Calculation: Энэ хуудсанд тухайн нэг түрээслэгчийн түрээсэлж буй эд материал, хөрөнгүүдийн түрээсийн төлбөрийг тооцоолно. Тухайн тооцоололд түрээсэлж буй хөрөнгүүдийг хэдэн хоног ашиглаж байгаа, хэдэн төгрөгийн түрээсийн төлбөр тооцоо үүссэн, тухайн тооцооноос хэдэн төгрөгийг төлж барагдуулсан, өгөгдсөн өдрийн байдлаар хэдэн төгрөгийн түрээсийн тооцооний үлдэгдэлтэй байгаа зэргийг тооцоолж гаргана.

Inventory: Энэ хуудсанд Rent-XL загварт бүртгэгдсэн түрээслэх зориулалттай бүх эд хөрөнгө, бараа материалын мэдээлэл агуулагдана. Тодруулбал бараа материал, эд хөрөнгийн тайлан энэ хуудсанд агуулагдана. Тухайн тайланд эд хөрөнгө бараа материалын эхний үлдэгдэл, орлого, зарлага, эцсийн үлдэгдэлүүд өртгөөрөө тайлагнагдах болно.

Мөн тухайн хуудсанд шинээр бараа материал бүртгэх болон өгөгдсөн хугацааны хооронд бараа материал, эд хөрөнгийн тайланг харах боломжтой.

Statement: Энэ хуудсанд Rent-XL загварт бүртгэгдсэн эд хөрөнгүүдээс сонгогдсон тухайн нэг эд хөрөнгийн хөдөлгөөний харуулсан дансны хуулга гарна. Өөрөөр хэлбэл тухайн сонгосон эд хөрөнгийг хэзээ, хэнд, хэдэн ширхэгийг түрээсэлсэн байна. Одоо хэдэн ширхэг эд хөрөнгө үлдсэн байгаа зэрэг мэдээллийг тус хуудаснас харж болно.

Энэхүү сонгосон дансны хуулга гаргах процесст Rent-XL цэсний Statement коммандыг ашиглана.

Report: Энэ хуудсанд Rent-XL загварт бүртгэгдсэн бүх түрээслэгч нарийн түрээсийн үлдэгдэл тооцоо, хугацааны төлөвийг өгөгдсөн огноонд үндэслэн тооцоолж гаргана.

Энэхүү тайланг Rent-XL цэснээс Report коммандыг өгөх замаар гаргана.


Бидэнтэй холбогдох

Rent-XL загвартай холбоотойгоор биднээс асууж тодруулах зүйл гарвал доорхи И-Мэйл хаяг болон утсаар холбогдоорой.

1. И-Мэйл хаяг: excelmetrics@ gmail.com

2. Харилцах утас №: 8888-0946

3. Facebook Page: www.facebook.com/excelmetrics


Зарим Screenshot

Contract хуудасны үндсэн дэлгэц

Trans хуудсанд агуулсан дэлгэц

Зар сурталчилгаа


 

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares