Power Pivot танилцуулга

Зиак эрхэм Exceler-үүдэд шинэ долоо хоногийн мэндийг хүргье. Та бүхний амралт ая тухтай өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийнхөө нийтлэлээр сайтын хоёр дахь админ болж, анхны нийтлэлээ сайтанд оруулж байгаа Отгонбаярынхаа нийтлэлийг танилцуулъя. Шинэ админы шинэ сонирхолтой нийтлэлүүдийг бичиж, Excel программын хэрэглэээг шинэ шатанд авчирна гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө энэхүү сайтад хоёр дахь админ болж та бүхэнтэй мэдлэгээ хуваалцах болсонд баяртай байна. Их сургуулийн компьютерийн багш нэг удаа биднийг төгсөөд ажилд гарахад Excel програм маш их хэрэг болно шүү гэж хичээл орж байхдаа хэлж билээ. Үүнээс хойш энэ программыг сонирхон судлаад үр дүнг нь их хүртэж байна. Цаашид аль болох ажилд хэрэг болох практикт суурилсан нийтлэл бичнэ гэж төлөвлөж байна.

Зар сурталчилгаа
  • Танд их хэмжээний тоон мэдээлэл боловсруулах тохиолдол гардаг уу? (100000 мөрөөс дээш)
  • Их хэмжээний дата анализ хийхэд хүндрэл гардаг уу? (томъёо оруулахаар гацдаг гм)
  • Таны мэдээлэл хэт их зай эзэлж, нээж хаахад гацдаг уу?
  • Олон төрлийн мэдээллийн санг нэгтгэхэд хүндрэл гардаг уу?
  • Хийсэн тайлангийн түлхүүр үзүүлэлтүүдийг өөрчилж богино хугацаандүр дүнг харах хэрэгцээ, шаардлага гардаг уу?
  • Компаний тайлан мэдээлэлд анализ хийх чадвартай програм зах зээлд огт байхгүй, тохирохгүй эсвэл хэт үнэтэй байдаг уу?

Дээрх асуултуудын аль нэгэнд тийм гэж хариулсан бол танд PowerPivot модуль ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. PowerPivot модуль нь үнэгүй бөгөөд анх Excel 2010 хувилбарт нэмэлтээр суулгах боломжтойгоор бүтээгдсэн. Харин Excel 2013 хувилбарт тус модулыг зөвхөн идэвхижүүлэхэд л хангалттай байдлаар зохион байгуулсан байна.

PowerrExcel програмд их хэмжээний мэдээллийг хадгалах нь зохимжгүй байдаг шалтгаан нь бүх нүд нь хоорондоо холбоотой, бодолт хийхэд зориулагдсанд оршино. Харин PowerPivot ашигласнаар их хэмжээний мэдээллийг өгөгдлийн сан хэлбэрээр Excel програмд хадгалж, анализ хийх боломжийг олгодог. Мөн өөр өөр төрлийн (код, нэр гэх мэт түлхүүр мэдээлэл ижил) олон мэдээллийг хооронд нь холбож, нэгдмэл цогц мэдээлэл боловсруулах бүрэн боломжтой тул та өөрөө аналитик программ зохиож чадна гэсэн үг. Цааш судалвал PowerQuery, PowerMap, PowerView гэх мэт нэлээд их хэмжээний модул ашиглах боломжтой. Эдгээр хэрэглүүрүүдийг хэрхэн ашиглах талаар дараа нийтлэл бичих болно. Та бүхний ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилт хүсье!

Нийтлэл бичсэн: Б.Отгонбаяр

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

5 Responses to Power Pivot танилцуулга

  1. khurlee хэлдэг:

    chi shu. naizaa DASHBOARD-n talaar medeelel ogooch. yag yu boloh yaaj heregledeg geh met

  2. Зочин хэлдэг:

    Баярлалаа.
    дараагийн хичээлүүдийг хүлээж байгаа шүү.

  3. altanhuyag хэлдэг:

    яаж татаж авах юм бэ

  4. Зочин хэлдэг:

    Excel 2013 дээр яаж идэвхжүүлэх вэ

  5. Зочин хэлдэг:

    PowerQuery -n talaar medeelel hicheel oruulj uguuch

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares