MATCH Функц

MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.

INDEX Функц

Бид аливаа хоёр хэмжээст хавтгайд цэгийг тэмдэглэхдээ X, Y тэнхлэгт өгөгдсөн координатыг ашигладаг. Яг үүнтэй адилаар INDEX функц нь өгөгдсөн координат дахь нүдний утгыг тодорхойлдог хайлтын төрлийн функц юм. Өөрөөр хэлбэл INDEX функцээр мөр баганын огтлолцол дээр байгаа нүдний утгыг тодорхойлдог. INDEX Функцийг гол төлөв MATCH, VLOOKUP, HLOOKUP зэрэг функцүүдтэй хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. INDEX функц нь ARRAY төрлийн функц учраас үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргадаг.