Үлдэгдэл тоо буюу MOD Функц

Бид 1 эсвэл 2, 3-р ангид байхдаа Тоо бодлогын (тухай үед хэрэглэж байсан нэршил) хичээл дээр хэдэн тоог өөр хооронд нь хуваах гэж бөөн юм болдог байж билээ. Зарим нэг хэллэгүүд нь одоог хүртэл санаанаас гардаггүй. Жишээлбэл тоог үржих, хуваах, нэмэх хасах үйлдлүүд хийхэд ашигладаг хэллэгүүд: Санах, зээлдэх, үлдэгдэл, хуваагч, хуваагадагч, орон ахиулах гэх мэт. Одоо ч бараг гараар нэмэх хасах, үржих хуваах үйлдлийг барагтай хийхээ больж дээ. Болж өгвөл тооны машин, Excel программаар шийдчихдэг болжээ.

Алдааг алгасцгаая

Алдааны тухай хүмүүс их ярьцгаадаг. Хүн алдаж болно, алдахгүй хүн гэж байдаггүй, алдаанаасаа суралц, алдааг ухамсарлаж дахин алдаа хийхгүйг хичээ, алдахаас айх хэрэггүй гэх мэтээр алдаатай холбоотой сургамжууд зөндөө л байдаг. Гэхдээ энэ ярьж байгаа алдаа бол жижиг төрлийн алдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралд алдаж болохгүй чухал асуудлууд зөндөө байдаг гэдийг бас санах зүйтэй юм. За ингээд MS Excel программ дээр үүсдэг алдааны тухай ярилцъя. MS Excel дээр томьёо бичих явцад олон төрлийн алдаа гардаг.

MS Excel программд Drop Down лист үүсгэх аргачлал

Бид ямар нэгэн төрлийн программууд дээр ажиллаж байх явцад Drop Down цэстэй байнга тулгардаг. Drop Down цэс гэдгийг мэрэгжлийн бус үгээр тодорхойлбол унждаг цэс буюу доош харсан сум дээр дарахад шаардлагатай өгөгдлүүд жагсаалтаар гарч ирдэг цэс юм. Жишээлбэл MS Excel программын үсгийн фонт сонгодог цэс, мөн үсгийн хэмжээ сонгодог цэс гээд Drop Down цэснүүд MS Excel программд маш олон байдаг. Ер нь Drop Down листийг ашигласнаар тухайн сонгогдсон нүдэнд буруу өгөгдөл орохоос сэргийлж чадна.

INDIRECT Функц

MS Excel программын INDIRECT функцийн хэрэглээний талаар Excel хэрэглэгчид төдийлөн сайн мэддэггүй. Учир нь энэ функц бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаггүй. Хэдийгээр энэ функцийн хэрэгцээ шаардлага бага боловч зарим нэг зүйлийг томьёолоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг функц юм. INDIRECT гэдэг нь шууд бус гэсэн утгатай үг юм. Энэ функцээр тодорхой текстээр өгөгдсөн MS Excel программын нүдний хаягийг ашиглан шууд бусаар тухайн нүдний утгыг гаргах, тооцоолол хийх зэрэгт ашигладаг.

MATCH Функц

MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.