Үүлс (Clouds) хийцгээе

Өчигдөр оруулсан "Бараа материлыг эхэлж авсныг эхэлж зарлагадах арга" хэмээх нийтлэлийн өмнө оруулсан зургийг та бүхэн анзаарсан буйза. Надад үнэхээр таалагдсан. Тус үгээр үүсгэсэн зургийг Tag Clouds гэж нэрлээд байгаа юм. Орчуулбал Үүлс гэсэн утгатай байх. Өнөөдөр веб сайтынхаа хажуу талд Tag Clouds /Үүлс/ гэдэг виджет байрлуулах гэсэн чинь болдоггүй ээ. Coluds-т орсон бүх үгнүүд нь адилхан хэмжээтэйгээр харгдаад байна. Энэ нь Веб хуудасныхаа үндсэн темплэйтийг өөрчилсөнтэй

Зээлийн график хийж сурцгаая

Би 10.0 сая төгрөгийн зээл авмаар байна. Хаан банкинд хүү нь сарын 1.8 хувь гэж байна. Хэрвээ би 3 жилийн хугацаатайгаар өдий хэмжээний зээлийг авбал сард ойролцоогоор хэдэн төгрөг төлөх бэ ? гэж (төстэй асуултууд) асуух хүмүүстэй олон удаа таарсан. Энэ тооцоог хэдийгээр эдийн засагч, санхүүч хүмүүс хийж чадах боловч энгийн, мэргэжилийн бус хүмүүс тийм ч амархан хийж чадахгүй. Хэрэв танд болон таны таньдаг хүмүүст иймэрхүү асуудал тулгарсан бол энэхүү нийтлэлийг сайтар уншаарай.

Microsoft Excel инженерчлэл номыг файлаар авах боломжтой

Юуны өмнө та бүхэнд манай сайтаар зочилж, өөрийн санал бодлоо солилцож байдагт гүнээ талархал илэрхийлэе. Excelpedia.org-н зүгээс боловсруулсан "Microsoft Excel инженерчлэл ном"-ыг 2011 онд хэвлэн, Интер Номын их дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Хэдийгээр бид энэхүү номоо цаасан хэлбэрээр худалдаанд гаргаж байгаа ч хөдөө орон нутгаг, хот газраас алслагдмал зайнд амьдарч байгаа манай сайтын зочид маань тус номыг интернэтээр худалдан авах хүсэлтээ ирүүлсээр байна.

Бараа материалын эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO-First in, First out/

За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд шинэ мэдээлэл оруулж амжсангүй. Иймээс өнөөдөр нягтлан бодох бүртгэлтэй холбоотой онолын талын нэгэн мэдээллийг оруулахаар шийдлээ. Энэхүү мэдээллийг оруулах болсон шалтгаан нь цаанаа нэг жанцантай. Жанцаг гэдэг нь Амбийгийн өвөө нь гэсэн. Хэхэ жоке байлаа. Энэ мэдээллийг оруулах болсон гол шалтгаа нь Excelpedia.org-н зүгээс зохиосон нэгэн Excel программтай холбоотой юм. Хэрэв та бүхэн тус программ дээр ажиллах нөхцөл бүрдвэл онолын талын мэдээллийг

Мэдээлэл нэгтгэгч ЭРНЭЭ

Манай сайтын нэгэн зочин (Эрнээ) өөрт тулгарсан нэгэн Excel асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх зөвлөмжийг манай сайтаар дамжуулан бусдад мэдээллэхийг хүссэн юм. Мэдээж мэдээлэл боловсруулалт хийдэг хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл байна лээ. Та бүхэнд хэрэг болно гэдэтг туйлын итгэлтэй байна. Үүнтэй нэгэн адилаар бусад зочид маань ч гэсэн өөрт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай танилцуулга, зөвлөмжийг манай сайтаар дамжуулан бусдад мэдээллэх боломж нээлттэй гэдгийг энэ дашрамд дурдая.